Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийнэ
2014-07-21

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Нээлттэй шүүх" сэдэвт ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр болно. Уг хурлаар Монгол Улсын шүүн таслах ажиллагааны 2014 оны эхний хагас жилийн нэгдсэн дүн мэдээг танилцуулах аж. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр нэвтэрч буй програмын талаар мэдээлэх юм. Хэвлэлийн хуралд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Шүүхийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачид оролцоно. Хэвлэлийн бага хурал 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
ichikh kheregtei.:
alban tu*liin tuluukh kheden nukhdiin ajil shatriin kholboo uuregt ajilaa khiigeed l yavj baigaa.ichikh nuurgui bolson nukhudtei yum yariad suukh zavgui ikh ajil baina daa.
2014-07-22