Барилгаас гурван хүн унаж, нас баржээ
2014-07-21

"Нийслэл Өргөө" компанийн барьж буй барилга дээрээс гурван хүн унаж, нас барсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан билээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй Нийгмийн хамгааллын салбарын архивын барилгын  14 давхрын лифтийг янзалж байсан ажилчид унаж, хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлгийн тусламж авсан ч удалгүй нас барсан байна. Барилгаас унасан 27-28 насны залуус нь "Нийслэл Өргөө"-гийн хамтран ажиллаж байсан туслан гүйцэтгэгч компанийн ажилчид юм байна.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагаас хөдөлмөр, аюулгүй ажиллагааны наад захын шаардлагыг хангаагүйгээс хүний амь нас эрсэдсэн хэмээн үзэж буй аж.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
mongo:
hun chanargui humuusees bolj hunii saihan ur huuhed uurd aav eejeesee yvchihlaa yasan hariutslaggui uls gej manaihaniig heleh bh dandaa hun nas barahiin zuurdaar yah geed baigaa erh barigchidveeeeeeeeee
2014-07-21