Б.Болдсайхан: Гадагшаа явж эмчлүүлдэг 60 мянган монголын 90 хувь нь эх орондоо эмчлүүлнэ
2014-07-21

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхантай ярилцлаа. Тус эмнэлэг Тайландын Бумрунград эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүлж, Дэлхийн ТОП-10 эмнэлгийн салбар болон ажиллаж байна.

6

-Улаанбаатар Сонгдо эмнэлэг, Тайландын Бумрунградын эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэлжээ. Хамтран ажиллах саналыг аль эмнэлэг нь тавьсан вэ?

-Бумрунград эмнэлгээс санал тавьсан. Бумрунградад жилдээ 1.2 сая хүн үйлчлүүлдэг маш том эмнэлэг. Тэдний талаас илүү хувь нь АНУ, Орос, Араб, Хятадын иргэд. Үүнээс гадна хажууханд нь 110 сая хүн амтай Вьетнам, 200 сая хүнтэй Индонез, 1.3 тэрбум хүнтэй Хятад зэрэг том зах зээлүүд байхад  тэрийг алгасаад 3 сая хүрэхгүй хүн амтай Монголыг сонгосон нь маш том учир шалтгаантай. Хамгийн эхний шалтгаан нь манай эмнэлгийн эмч, сувилагч нар тэр улсуудад байхгүй түвшинд ажиллаж байгаа. Азиас Европ хүрэх орон зайд  Вьетнам, Монголын эмч нар л  бидэнтэй хамтарч ажиллах түвшинд хүрсэн байна хэмээн Бумрунградынхан дүгнэсэн байдаг. Хоёрдугаар шалтгаан нь Монгол Улсын ирээдүйд итгэж байна. 3-4 жилийн дотор манай улсын нэг хүнд оногдох орлого хоёр дахин өснө. Энэ өсөлттэй хамт орж ирээд өсөхийг хүссэн. Зөвхөн монголчуудад биш бүс нутагтаа үйлчлэх эмнэлэг болох зорилгоор орж ирж байгаа.

6

Дэлхийн том эмнэлгүүдээс яагаад Бумрунградын саналыг хүлээн авав?

-Бумрунград бол дэлхийн шилдэг эмнэлгүүдийн нэг. Олон улсын судалгаа, “Тime” сэтгүүлийн санал асуулга, мэргэжлийн судалгааны байгууллагуудын дүгнэлтээр хоёр, гурван ч удаа дэлхийн шилдэг эмнэлгээр шалгарч байсан. Бас нэг онцлог нь Medical tourism буюу эрүүл мэндийн жуулчлалыг санаачилсан эмнэлэг. Менежментийг нь америкчууд хийдэг ч Азийн эмнэлэг гэдгээрээ бидэнд ойр.

Япон, Америкийн зэргээр манайхтай хамтарч ажиллахыг хүссэн олон эмнэлгүүд байсан л даа. Гэвч тухайн улсынхаа дундаж эмнэлэг байсан учраас бид татгалзаж, Тайландын Бумрунградыг сонгосон.

5

-Хамтын ажиллагааны анхны яриа хэлэлцээр хэзээ хийгдэв?

-Хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Хоёр  жилийн турш ярилцаж, судалгаа хийж, төлөвлөн, эмнэлгийн үйл ажиллагаатай харилцан танилцсан. Тэгээд аль ч талаараа бид хамтран ажиллах боломжтой гээд сонгосон.

6

-Таны хэлдгээр бидэнд харьцангуй ойр учраас монголчууд их очдог байх?

-Бумрунград дээр монголчууд эмчилгээ хийлгэх гэж маш их очдог. Монголчуудын зорьж очдогоороо Солонгосын дараа хоёрдугаарт ордог эмнэлэг. Тиймээс нэг жилд 50, 60 мянгаараа хүний нутгийг зорьдог монголчуудын тоог багасгахыг хүссэн. Үүнээс гадна гадаадын эмнэлгийг харж, гайхаж ангайх биш өөрсдөө тэрний дайтай эмнэлэгтэй болъё. Бид гадагшаа гарч гайхах биш, гадныхан ирээд “Монголын эмнэлэг” гэж ярьдаг болгох хүсэл байсан. Монголчууд гадагшаа явах биш гадныхан манайд ирж эмчлүүлдэг болгох зорилго тавиад ажиллаж байна.

5

-Улаанбаатар Сонгдо эмнэлэг Бумрунградтай ямар хугацаанд хамтран ажиллах вэ? Энэ хугацааны төлөвлөгөөний талаар тодруулбал?

-Бумрунград эмнэлэг манай 51 хувь дээр орж ирж байгаа. Тэгэхээр эмнэлгийг удирдаж, менежментийг нь хийгээд, эмчилгээ, чанар, сувилгаа, үйлчилгээ зэргээр бүх зүйлийг өөрийнхөө стандартад хүргэхээр ажиллана. Одоо манай эмнэлгийн даргаар Бумрунградаас ирсэн хүн ажиллаж байгаа. Менежер, санхүүч, бас нэг сувилагч, хоёр эмч ирсэн, ажиллаж байна.

Эхний ээлжинд 2-5 жилийн төлөвлөгөө гаргаж, ажиллаж байна. Энэ хугацаанд бүх үйлчилгээг Бумрунградын стандартад хүргэнэ. Эмнэлгээ өргөтгөж, гурав дахин том болгоно. Ингэснээр монголчууд заавал гадагшаа явах шаардлагагүй, эх орондоо эмчлүүлнэ. Тэр байтугай Хятадын хойд мужуудаас эхлээд Уралын нуруу хүртэлх оросууд, Дундаж Азийнхан ирж эмчлүүлдэг эмнэлэг болгохыг зорьж байна.

6

-Тэгэхээр Тайландын Бумрунградын бүх эмчилгээ үйлчилгээг эх орондоо бүрэн авна гэсэн үг үү?

-Ихэнхийг нь. Бүгдийг нь бол бид чадахгүй. Дэлхийн ямар ч эмнэлэг бүх төрлийн эмчилгээг хийдэггүй. Тэр тусмаа манайх шиг жижиг улсад бүгдийг хийж  чадахгүй.

6

-Хамтын ажиллагааны хүрээнд ямар эмчилгээ үйлчилгээнд ахиц дэвшил гарах вэ? Өөрөөр хэлбэл ямар эмгэгт түлхүү анхаарч ажиллах вэ?

-Манай иргэдийг гадагшаа явж эмчлүүлдэг үндсэн арваад чиглэлийн өвчин эмгэгт түлхүү анхаарна. Тухайлбал, хэвлий, бөөр, бүдүүн, шулуун гэдэс, нуруу нугас, зүрх, хамар хоолой, үе мөч, эмэгтэйчүүдийн өвчлөлийн мэс заслуудаас гадна хавдрууд байна. Одоо ч энэ чиглэлүүдээр ажиллаж байгаа. Тоног төхөөрөмжөө шинэчлэн, илүү өргөтгөж ажиллана.

6

-Тэгэхээр заавал гадагшаа явж эмчилгээ хийлгэдэг 30 гаруй өвчний жагсаалтаас хэд нь хасагдана гэсэн үг үү?

-7-8 өвчин хасагдана.

6

-Хамтын ажиллагааг өргөн хүрээнд харж, Монголын эрүүл мэндийн салбарт гарах ахиц дэвшлийг тодорхойлбол?

-Ямар ч салбар тэргүүнд яваа нэгнээ дагаж, сурч явдаг. Дээр дурдсан мэс заслуудыг бид хийж эхэлснээр бусад эмнэлгийн эмч нар суралцана. Манайх бүдүүн, шулуун гэдэс, ходоодны дурангийн 14 хагалгаа хийдэг. Монголын бүх эмчийг жилдээ хоёр удаа авчирч, гадны эмч нартай хамтарч, семинар зохион байгуулдаг. Ингэхдээ зургаар биш хүн дээр хагалгаа хийж, туршлагаасаа хуваалцдаг. Сувилгаан дээр ч ялгаагүй. Сувилагчийн сургуулийн багш нар, оюутнууд манайд ирж дадлага хийдэг. Нэг эмнэлгийн стандарт дээшээ ахихад бусад нь дагаад, сураад, өрсөлдөөд явдаг.

6

-Гадны эмч нар ажиллаж, өөр стандартаар ажиллахаар танай эмнэлгийн эмчилгээний зардалд өөрчлөлт орох уу?

-Одоогоор өөрчлөлт ороогүй байна. Манай эмчилгээний зардал бусад хувийн эмнэлгүүдээс ялгаатай. Манайд ихэнх хүн гурван хоног хэвтдэг. Яг хэвтэх хоногийн эмчилгээ, оношлогоо, хагалгааны зардлаа төлдөг. Тэр нь 300 мянга эсвэл 3 сая ч болж магадгүй. Америкийн эмнэлгүүд ямар аргачлалаар боддог тэр аргаар боддог. Онцлог нь тав дахин хямд.

6

-2-5 жилийн хамтын ажиллагааны дараа Улаанбаатар Сонгдо эмнэлэг ямар болсон байх бол. Та хэрхэн төсөөлж байна вэ?

-Хоёр жилийн дотор бүх үйлчилгээ, сувилгаа, оношлогоо, эмчилгээний стандартаа Бумрунградын түвшинд хүргэнэ. Шинэ өргөтгөлөө барина. Харин таван жилийн дараа гэхэд миний төсөөлж байгаагаар гадагшаа явж эмчлүүлдэг 60 мянган монголчуудын 90 хувь нь явах шаардлагагүй болно. Бас Дундад Азийнхан манайд ирж эмчлүүлнэ. Яг үүнд зориулсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

5

Ружапон Сукебот: Элэгний С, В вирусын оношлогоо эмчилгээг Бумрунградын стандартаар хийнэ

6

Бумрунград олон улсын эмнэлгийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, доктор Ружапон Сукебот тэргүүтэй эмч, сувилагч нар Улаанбаатар Сонгдо эмнэлэгт ажиллаж байна. Бумрунград эмнэлэгт нэг жилд 7 000 орчим монголчууд очиж, эмчлүүлдэг. Тэдний ихэнх нь хоол боловсруулах системийн өвчлөлтэй байдаг аж. Тиймээс эхний ээлжинд энэ чиглэлийн өвчлөлд анхаарлаа хандуулж, хамтран ажиллахаар болжээ. Энэ талаар Ружапон Сукебот эмчтэй ярилцлаа.

6

-Бумрунград эмнэлэг Монголыг тэр дундаа Улаанбаатар Сонгдо эмнэлгийг сонгон хамтран ажиллах болсны шалтгаан юу вэ?

-Бумрунградад маш олон монголчууд очдог учраас бид энд зах зээл байна гэж үзээд Монголд орж ирсэн. Тэр дундаа эмч, тоног төхөөрөмж зэргээрээ хамгийн боломжтой нь Сонгдо хэмээн үзэж, энэ эмнэлгийг сонгон хамтран ажиллахаар болсон. Манай эмнэлэгт ханддаг монголчуудын ихэнх хувь нь хоол боловсруулах эрхтний өвчлөлөөр ирдэг. Тиймээс энэ талаар түлхүү ажиллах хэрэгтэй гэж үзсэн учраас энэ чиглэлийн эмч нар эхний ээлжийн баг болон ирсэн. Одоо бид Сонгдогийн эмч нартай харилцан ярилцлага, уулзалтууд хийж, туршлагаа солилцож байна. Бидний гол зорилго бол Сонгдог олон улсын стандартын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг болгох. Бумрунградын эрүүл мэндийн сүлжээний нэг салбар болгоно. Ингэхдээ боломжит бүх эмчилгээг Сонгдо эмнэлэг дээр хийнэ. Үнэхээр хүндэрсэн, оношлоход хүнд тохиолдолд Бумрунград руу явуулна гэсэн зорилготой ажиллаж  байна.

6

-Хоол боловсруулах эрхтний олон өвчин эмгэг бий. Тэгвэл хамтын ажиллагааны хүрээнд энэ чиглэлийн ямар өвчнийг бүрэн оношилж, эмчлэх вэ?

-Бидэнд ханддаг монголчуудын ихэнх нь элэгний С, В вирус, хатуурал, хорт хавдар гэсэн өвчнөөр ирдэг. Тэрнээс гадна ходоодны хавдраар маш их ирдэг. Тиймээс боловсруулах эрхтнүүдээс эхний ээлжинд элгийг онцолж үзээд, элэгний С, В вирусын оношлогоо эмчилгээг Бумрунградын стандартаар хийнэ.

6

-Эхний ээлжийн багт хэдэн эмч, сувилагч  багтсан вэ?

-Хоёр эмч, нэг сувилагч ирсэн байгаа.

6

-Хамтын ажиллагааны шугамаар Тайландын Бумрунград руу явуулсан өвчтөнд ямар нэг хөнгөлөлт байх уу?

-Би эмч учраас санхүүгийн нарийн зүйлийг хэлж мэдэхгүй байна. Бидний салбараас ирж байгаа гэдэг үүднээс тийм боломж бий гэж бодож байна.

6

-Бумрунградын стандартын эмчилгээ хэзээнээс эхлэх вэ?

-Сонгдо эмнэлгийн одоогийн явуулж байгаа эмчилгээ, үйлчилгээг нь өндөр түвшинд аваачихын тулд ажиллана. Стандартыг дээшлүүлэхэд тодорхой хугацаа орох учраас яг одоо Бумрунградын стандартаар эмчилгээ хийгдэж байна гэж хэлэхэд өрөөсгөл. Харин хоёр жилийн дараа Бумрунградын салбар эмнэлэг буюу олон улсын магадлан итгэмжлэлтэй байгууллагын итгэмжлэлтэй эмнэлэг байгуулахын төлөө хамтран ажиллаж байна. Тэгэхээр хоёр жилийн дараа Бумрунградын стандартын эмчилгээ үйлчилгээ, орчинтой эмнэлэг Улаанбаатарт бий болно гэж ойлгож болно.

6

-Сонгдо эмнэлгийн өнөөгийн оношлогоо эмчилгээ ямар байгаа бол? Тэр дундаа хоол боловсруулах эрхтний чиглэлийн?

-Бид анх орж ирэхдээ нэлээд хэдэн хувийн эмнэлгийг судалсан. Тэр дундаас Сонгдо эмнэлгийг бид хамгийн сайн эмчилгээ, үйлчилгээ хийдэг гэдэг үүднээс сонгосон. Монголдоо бол хамгийн боломжийн хэмжээний үзлэг оношлогоо хийдэг эмнэлэг гэж үзэж болно. Гэхдээ олон улсын стандартад хүрээгүй. Тэр стандартад хүргэхийн тулд Бумрунградаас менежментийн бүтэн баг ирсэн, ажиллаж байна.

6

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
emch:
yu genev mongolchuudiin orlogo 2-3 jiliin daraa nemegdeh tul ashig olno gene uu emneleg ymuu kompani ymuu kkk
2015-03-28
munh:
songdogiin emch nar uzuulj bgaa hunee bushuuhan uruunuusuu gargahiig biddig,, asuusan asuultand tuvugshuudug, narya emch, orgil emch geed buun l yarsan humuus, bid nar munguu tulsun yom chin buh asyymaar sanagdsan yomaa tavtai asuuj duusaj baij l garmaar baina shuu dee. bas ter durangiin narantsatsral gej buun ajild daragdsab amisgaa n deer yvdag emch, asuult asuuhaar dyrguitseed l, hurdhan durandchiy gehees uur uvchtunuu geh setgelgui. uur durangiin emch olj ene achaallaa bafasgaach nariindaa hatsan boldsaihan guai, bid nar asuuh asuultaa sanal setgegdlee emchteigee taivan yrij onoshluulmaar baina, ingej yarch sandran davchdan hiij bgaa durangiin onoshlogoo zuv garah uu. ergelzeetei.
2014-12-15
hohirogch:
songdo emnelegt eruul mend, ami nas, mongo sanhuugeer hohirson mongolchuudiin holboog baiguulmaar bainaaa!!!!!
2014-08-26
mash muu emneleg:
songdo emneleg luivarchin emneleg!
2014-08-26
working:
huuchin solongoschuud ni udirdaad avch yvj bhad songdo bol sain l emneleg bsan . hangamj saitai ajiliin hamt olon ni kollektivtai une tulburiin huvid ch bolomjiin. odoo harin bhaa bolison bnelee. zugeer l mungu bodson gazar bolon huvirch ajilchid ni ulsiin emnelegiin emch nar shig ih zantai er ni ih huitem hundii sangadsan .
2014-08-15
лтшол:
birus toolmo gej baaham momgo avchihaad 14 honoj bna. yu n olon ulsiin standart yariad bna? iceer yum! neg saihahah bair l bna! emch nar chin hodoonii zovlon uzsen chagbantsaas dor bna shuu dee! hairan tonog tohoorj,barilgaanguunuud aa!
2014-08-04
лтшол:
birus toolmo gej baaham momgo avchihaad 14 honoj bna. yu n olon ulsiin standart yariad bna? iceer yum! neg saihahah bair l bna! emch nar chin hodoonii zovlon uzsen chagbantsaas dor bna shuu dee! hairan tonog tohoorj,barilgaanguunuud aa!
2014-08-04
zochin :
heden jil hvn alj dadlagajina daa
2014-08-03
tailanduud hun emchildeg gej sonsoogui:
tailanduud hun emchilsen gej bi sonsoogui nl yum b.a dampuunaa harin hool sain hiideg humuus shuu dee massaj sain hiin bie unellene dee
2014-07-28
irgen:
achaalal ihtei um bna lee suvilagch nar ni sain ajildag um bna lee tsalingii ni asuusan baga avdag um bna lee oligtoihon talin uguhud yadag um be gej bodogdson shuu buh l umiig suvilagch hiideg um bna lee
2014-07-23
ene hun:
elbegeegin hun gesen
2014-07-22
ene :
* gar daa
2014-07-22
bayraa:
humuusiin yariagaar bol ene yarij bga shig uilchilgeetei emneleg bish bna lee. onosh buruu gargaj bna gesen shuu
2014-07-22
unen:
ter huuchin avdarnuud bol bish ee tuuniigee antique shopt ogood zaruulaad mongoor ni heregtei uym hiivel zugeer baih daa............ harhad sejgiin haragdad bna lee :(
2014-07-22
fgsdf:
elbegdorjig demjeed baisan tegeed emnelgin darga bolohgui jasan um
2014-07-22
irgen :
top 10 genuu???????????????? gutsadag gar vee . gadnii neg yaduuchuudiig uzdeg unegui emnelegees dor baij yaj ingej yarij chadj bainaa!!!!!!!! thailand ed nariig hamtarch ajilya geed l guigeed baisan bolj taarj baina uu???? ard tumniig dandaa teneg mal gej bodood baigaa yum baih daa mai salaavch chamd ugie chamaas sursan gants yum
2014-07-22
tsaa:
eejiin maani havdariig amarhan avna gej hagalaad avch chadahyi butsaaj oeood 6 sariin dotor myy ejiigee naad zavaan hariutslaggyi emnelegt chini ter thailand ni ochij aluulsan yum daa ..eej mini amarhan avna genee gej gedsee hagaluulaad daraa ni avch chadaagyi gehed ni ymar aimaar baisan bol gej boddog yum.... aluurchin emneleg
2014-07-22
boldsaihan adgiin novsh:
chi bitgii hudlaa hucaarai, bi ochnoon mongoo barj eejiigee uzuulsen ,onoshiig ni olohgui baisaar eej mini ongorson ta nar bol adgiin amitad
2014-07-22
zocnin:
vnen conin emneleg canahdsan gadnii hvn n afiras hiilgesen hvn deer hamaagvi l orcnihdog.hvmvvc n orood hamaagvi l boonooroo cuucnihdag.tiim zambraagvi um gej uay bdag um.ovcntei olon hvniig dallaj baiga um sn..emnelgt avdar bn gedeg nvgel..ulam olon hvn ovcnin tusam irj ih mongo oruulaarai gej ba. n oilgomjtoi
2014-07-21
hudal:
yun delhiin top 10 emneleg ve. yaj songdo shig emnelegiig 10 t tootsoh ve . dor hayj 1 emch delhiin top 10 emnelegt ajillasan baival bas yah ve no no !!!!!! bitgii humuusiin tarhiig ugaa hudal yarij bolohgui shuu odoo delhii dayarchlagdaad mongoliin zarim emch nar ter baitugai sain emnelguuded ajillaj ehelj baigaa sh dee yun songdo
2014-07-21
unen:
танай эмнэлэгээр 2 жил явж хамаг менгее бараад оношоо тодруулж чадсангуй менгее буцааж авмаар байна томографийн хариу бичдэг эмчээ олигтой ганц хун тайландаас авчираад тавичихмаар юм. тэдний хариуг эндхийн хариутай харьцуулж узээд ичээсээ
2014-07-21
sancar:
songodoo muu emneleg bainleidee hvmvvs muu amtai,undur vne hulstei,shunaluud ajilladag yum bileev,saijrah yumuu medehgvi itegdeggvi shvve
2014-07-21
салаавч болдсайхан:
угаасаа энэ эмнэлэг чинь мөнгө яаж олох вэ гэсэн л хүмүүс байдаг наад болдсайхан новш мөнгөнөөс өөр зүйл боддоггүй эргүү новш доо.одоо бас өөр юм худлаа ярьж мөнгө саах нь дээ.новш болдсайхан минь хүний зовлонгоор тоглосон нэг л өдөр чам дээр биш юмаа гэхэд үр хүүхэд дээр чинь ирнэ дээ.
2014-07-21
салаавч болдсайхан:
угаасаа энэ эмнэлэг чинь мөнгө яаж олох вэ гэсэн л хүмүүс байдаг наад болдсайхан новш мөнгөнөөс өөр зүйл боддоггүй эргүү новш доо.одоо бас өөр юм худлаа ярьж мөнгө саах нь дээ.новш болдсайхан минь хүний зовлонгоор тоглосон нэг л өдөр чам дээр биш юмаа гэхэд үр хүүхэд дээр чинь ирнэ дээ.
2014-07-21
chchxhx:
bolj bna shdee. emnelegtee daatgaliin system nevtruulne biz dee?
2014-07-21
sain baina:
muuhai setgegdel uldeesen humuusd haramsaj baina gants udaa orj garsnaar buh emenelgiin ajliig dugnej bolohgui bas mongol avdar yugaaraa buruutsan um be harin ch gerseg dulaan uur amisgal burduulsen baina lee uneheer sain emch nartai shuu bayr hurgej ajliin undur amjilt husie
2014-07-21
матар данди:
урьд эмч нар чагнуураас еер багажгуй байж хун ардаа бор зурхээрээ мэдлэг чадвараараа аварч байсан. одоо бол шу хегжих тусам эмч нарын багаж техник сайжирч байгаа хирнээ оношоо ч зев тогтоож чадахгуй мэдлдг чадвар улаан нойл заачихсан (халтуурын) эмч нэртэй менгений телее нудээ ухаад егехеес буцахгуй болчихсон амьтад байх болждээ. ингэж хэллээ гээд гомдож гоншигнохын оронд мэдлэг чадвараа дээшлуулж, хуний телее гэсэн сэтгэл гаргаж чаддаг болоосой билээ. болдсайхан бол чадвартай ховор эмч нарын нэгшуу!
2014-07-21
gvnee:
mongoliin anagaah uhaan 50 jileer hotsorson gedeg n vnen yum bilee, olgoin hagalgaag l 2 udaa hiiheer , busad n oilgomjtoi boldsaihaan.
2014-07-21
za estoi bolii:
ene emneleg unen hogiin gazar baina lee shuu ta minee ene boldsaihan hudlaa hucaj arehi huuhentehees oor ymgui muu shunaliin tulam baigaa ym, mongolchuudaa ene emnelegt bitgii ochooroi
2014-07-21
туяа:
сонгдо эмнэлгээр ороод хачин сонин сэтгэгдэл төрсөн. хуучирсан модон авдарнууд давхар бүртээ байршуулсанг нь харахад их мөнгө олох зорилготой нь илт харагдаж байгаа юм шиг. эмнэлэг гэхэд нэг л хачин .бөөн бөөн авдарнууд. ямар учиртай юм болоо.оношлогоо үзлэг гээд маш өндөр төлбөртэй. урьд нь байсан үнээс хэд дахин нэмсэн байна лээ. эмнэлгийн бизнес маш их ашигтай байх л даа харин зорьж очсон өвчтөн аль хир эдгэрдэг юм бол доо. ажиллагсад нь ажилдаа тийм ч хариуцлагатай лав биш .одоо тайландын хамгийн үнэтэй арабын баячуудад үйлчилдэг эмнэлэгтэй хоршоод сайн л үйлчилгээ явуулаасай даа. үнэ нь чтасрах байх даа үнэ дагаад чанар нь яах бол доо харья даа.
2014-07-21
irgen:
bayar hurgii, mongoliin mongonii 51 huvi n tailand yavah um bna, gehdee gadaadiin emnelgiin uilchilgee, tuslamj, chanar n nutaghsina, ene l hamgiin chuhal. jiremsen exchuudiig ersdelgui, saikhan toruuleh tasag baiguulaarai. gurvan gal emneleg tun ersdeltei bna shuu! ulsiin torohuud mash sain ch achaalal ihtei bna l daa. uuniig medersen biz dee.
2014-07-21
iiiii:
hudlaa emneleg bain lee shinjilgee hiilgeed tuv emnelgees hudlaa hariu garsan
2014-07-21
golden boy:
болдсайхаан чи бол хүний өвчин зовлонгоор дөрөөлж баяжиж байгаа муу шуналын тулам. тв-ээр солонгос стандарт, үйлчилгээний соёл энэ тэр гээд хуцаад байсан чинь сонгдо гэдэг нь ёстой нэг хөгийн новшийн эмнэлэг байсан ш дээ. зах замбараагүй. хэн дуртай нь орж гарсан. хүнд өвчтэй үхлүүт хүн хэвтэж байхад шалны алчуур, хувинтай ус барьсан цэвэрлэгч нь орж ирээд угааж арчаад ч байх шиг.хөл толгой нь мэдэгдэхгүй. ажиллуулж байгаа хэдэн эмч нар бүгд чадвар муутай. ганц хоёр гайгүй гэсэн эмч нар гэнэт газрын гаваар орчихвуу гэлтэй алга болчихоод олдох ч үгүй. тэгсэн мөртөө нээх үнэтэй. өвдөж зовсон хүмүүсийн мөнгийг саах л гэж шүлэнгэтсэн хогийн заваан эмнэлгийг хаавал таарна. бас одоо тайландынх сайн гэж хүмүүсийн тархиыг угааж баахан мөнгийг нь саах шинэ арга олоо юу. хүнд үйлчилсэн шиг үйлчилж, эмчилсэн шиг эмчилчихээд мөнгө авч байвал ч ёстой хамаа алга. даанч танай сонгдо бол дан ганц мөнгө үнэртсэн их муухай, эмнэлэг гэж хэлэхэд хэцүүхэн газар санагдсан шүү.
2014-07-21
баадай:
гадныхныг өөрсөндөө уусгачихваа, тэгвэл үр дүнгүй ажил болно шүү
2014-07-21
цогт:
баяр хүргэж амжилт хүсье
2014-07-21
oyun:
bayr hurgeed ajiliin ih amjiltiig husen erooe!!
2014-07-21