Орост шинэ хориг тавина
2014-07-22

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар Малайзын зорчигч тээврийн онгоц сүйрсэн явдлын талаар санал солилцсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ тухай Европын холбооны төлөөлөгч Маркус Эдерер хэлэхдээ “Энэхүү ослын дараа Европын холбооны ОХУ-д хандах хандлага өөрчлөгдсөн. Британи, Герман, Франц улсын тэргүүнүүд ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг 100 хувь дэмжсэн. Эхний ээлжинд визний хориг авахаар зэхэж буй. Канцлер “МН17” онгоцны ослын цаана Орос байгаа гэж мэдэгдсэн. Тиймээс гэмгүй олон зорчигчийн амиар тоглосон Путинд шийтгэл амсуулахыг хүсч буй. Шинжээчид хохирогчдын цогцсыг саадгүй авч, ар гэрт нь хүргэх асуудлаар Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой ярилцсан” гэж хэлжээ.

1

Ирэх долоо хоногт “Онгоцны ослын цаана хэн байгаа вэ?” хэмээх уулзалт НҮБ-ын дугуй танхимд болох юм. Энэхүү уулзалтыг Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн удирдах билээ. Тэрбээр шинжээчдийг ослын газар ажиллах боломжийг салан тусгаарлагч нар олгохгүй байна хэмээн буруутгасан юм.

Салан тусгаарлагч нар онгоцны хар хайрцагийг олсон ч НҮБ-ын шинжээчдэд өгөхөөс эрс татгалзсан явдал ослын цаана хэн байгаа нь тааварлахад бэрх байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэж Путинг буруутгасан билээ.

Францын Ерөнхийлөгч Олланд “Ослын газар мэргэжилтнүүдийг саадгүй нэвтрүүлэхэд Путин л туслаж чадна. Өөр хэн ч биш” гэж мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochn:
putin bol aguu hyn oros oron aguu ih gyren dee hen margah uu
2014-07-22
zochin:
tagnuuluud bol unshij l baigaashtei
2014-07-22
цогоо:
дөнгөж сая уншсан гэж хэллээ
2014-07-22
цогоо-д:
цогоо гуай таны бичсэн комментыг пүтин уншлаа юу
2014-07-22
huh mongol:
mongolchuud mini ee, orosuudyn talaarhi buruu oilgoltoo uurchluh boloogui yu?! uur yamar batalgaa heregtei yum be?
2014-07-22
цогоо:
путин їх....чи чечений баатар эх орончдыг хядсан.одоо украйнаас крымийг хууль бусаар авсан буруугаа булзааруулах,украйныг єєрийн хараат колони улс байлгахын тулд зїїн нутагт амьдардаг оросуудад ил далд туслах замаар 21-р зуунд дэлхий дахинд хїлээн зєвшєєрєгдсєн улсын газар нутагийн бїрэн бїтэн байдалд халдаж байна.хэрэв ингэж болдог юм бол чеченийг яагаад тусад нь гаргахгїй алж хядсан юм?тува,буриадууд ту*а гарна гэвэл зєвшєєрєх її?єєрсдєє болохоор бусдыг зєвшєєрєхгїй алж хядчихаад бусдыг болохоор тусд нь гаргах гээд санал асуулга нэртэй юм зохиогоод явж байдаг.хэрэв санал асуулга авах гэж байгаа бол хэзээ ч ардчилсан санал асуулгыг ак-ны хараан доор зохион байгуулдаггїй юм.хїчтэй нь хїчгїйгээ барьдаг жишгийг єєгшїїлж болохгїй.энэ манай улсад муугаар нєлєєлнє шїї.оросыг битгий дэмж....тэд ємнєх оросууд биш шїї.хээрийн чонотой нийлсэн айлын * шиг шїї
2014-07-22