Иргэдэд өмчлүүлэх газрыг хамгаалалтад авч байна
2014-07-22

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-аас 52 байршилд 15309 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэхээр тогтоосон.  Эдгээр газрыг хамгаалалтад авч, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчилсэн төлөвлөлт хийж, албан ёсоор хаягжуулж байгаа аж.

ө

Мөн иргэд, аж ахуйн нэгжийг уг байршлуудын газарт үйл ажиллагаа явуулах, зохих зөвшөөрөлгүй эзэмшихийг хоригложээ. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас “НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтад авсан газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмших, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Ингэснээр “Төрийн өмчид зөвшөөрөлгүй халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн бичиг бүхий самбаруудыг байршуулж, буусан айлуудад мэдэгдэл хүргүүлэн, албадан чөлөөлөх арга хэмжээ авч ажиллаж байна гэж Хотын захиргаанаас мэдээллээ. Албадан нүүлгэхдээ бүх зардлыг тухайн иргэн, аж ахуй нэгжээс гаргуулдаг журамтай аж.

х

НИТХ-аас баталсан 52 байршлаас эхний ээлжинд ирэх наймдугаар сараас эхлэн “Газар өмчлөлийн цахим систем”-ийг ашиглан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Хожуулын ам”-нд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Соёондын ам”-нд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах “Эрдэнэтолгой”-д 869 иргэнд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо “Тариан булаг”-ийн 1-р хэсэгт 7504 иргэнд, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо “Бор-Үзүүрт” 1483 иргэнд газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх юм байна.

а

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
хашаа:
энэ газрууд яг хаана байдгийг мэдэхгүй тул саналаа өгч чадахгүй байна. иймд хувьчлах газруудыг уб-аас хаана, аль орчмын газрыг хэлж байгааг зургаар үзүүлнэ үү.
2014-07-22
758dftghedyhj:
hend ch hereggui gazar unegui huvichlana geed baih youm yamar ch zam hariltsaa ded butest baihgui gazar hun yah ve dee
2014-07-22