Оюутан цагдаа нар 44 чиглэлд жуулчдад тусалж байна
2014-07-22

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МОХ, НЦГ, НАЖГ хамтран энэ сарын 09-ны өдрөөс “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа билээ.
ы
“Оюутан цагдаа” буюу цагдаагийн туслах ажилтнаар ажиллах сонирхолтой их, дээд сургуулийн оюутнуудыг 2014 оны 05, 06 дугаар сард бүртгэж, бүртгүүлсэн оюутнуудыг хоёр үе шаттайгаар сургалтанд хамруулсан аж. Хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг хэлний мэдлэгийг нь үндэслэн сонгон шалгаруулж, жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлаг гэсэн хичээлийг мэргэжлийн багш нар зааж сургасан. Тус сургалтыг амжилттай төгссөн 88 оюутныг сонгон шалгаруулж, нээлтийн арга хэмжээний үеэр хөдөлмөрийн гэрээг байгуулан, батламжийг гардуулан өгсөн юм. Дээрхи оюутнууд нь жуулчдад туслах, тэднийг гэмт хандлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх болон олон нийтийн цагдаагийн ажилтан нарын адил үүрэг гүйцэтгэх буй.
й
Үндэсний баяр наадмын өдрүүдэд иргэд, жуулчид ихээр төвлөрдөг Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Сонгино хайрхан дүүргийн “Хүй долоон худаг” зэрэг газруудад ажиллан, дотоодын 1740 иргэн, гадаадын 3083 иргэнд Монгол улсын хууль тогтоомжийг сурталчилан таниулж, зөвлөгөө өгч туслалцааг үзүүлэн, 2871 ширхэг санамж сэрэмжлүүлгийг тараан ажилласан байна. Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгино хайрхан дүүрэг, Иргэний агаарын тээвэр, Төмөр замын цагдаагийн хэлтсүүдийн харъяа нутаг дэвсгэрт 88 оюутныг 44 чиглэлд хуваарьлан ажиллуулж байгаа аж.
й
П.Наран
Shuud.mn
Сонин хачин