Барилгын материалын лаборатори нээгдлээ
2014-07-22

Архангай аймагт барилгын материалын лаборатори нээгдлээ. Орон нутагт анхдагч болж буй энэхүү лаборторийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцжээ.
а Барилгын сорилт, шинжилгээний лаборатори байгуулагдсанаар барилгын материал үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ чанарыг орон нутагтаа шинжилгээнд өгөх, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад орж буй барилгын түүхий эд хяналт шинжилгээнд тогтмол хамрагдах боломжтой болж байгаа аж. Уг лабораторийг улсын төсвийн 530 сая төгрөгийн санхүүжилтээр тус аймгийн "Гурван тамир" компани гүйцэтгэжээ.
ө
В.Бат
Shuud.mn
Сонин хачин