Шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов
2014-07-22

Өөрийн найз бүсгүй Ц-ийн амь насанд хүрсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэн хоригдож буй Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болохоор төлөвлөгдсөн.

а

Уг хэргийг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж буй шүүгч, Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүх хуралд оролцохоор байсан аж.Гэвч өглөө 10.00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд эхэлсэн Ц.Батбаяр нарын хэргийг шүүх хурал дуусаагүй байгаагаас Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал хойлшилсон байна.

а

Түүнд Эрүүгийн хуулийн 91.1 буюу “хүнийг санаатай алсан”, 98.1-д заасан “бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийг дүүргийн прокурорын газраас өнгөрөгч сард шүүхэд шилжүүлсэн.

а

Б.Буд

   
Shuud.mn
Сонин хачин
zochin:
hel amaaraa oilgoltsood amidarch chadahgui bvgdiig hvcheer shiiddeg mongolchuudiin teneg zan
2014-07-25
zochin:
ohidoos bolno gj yu bhaw 2 taltai shvde sn bodoj bj heregtein bishv er yum bol er hvn shig l bh heregtei, adgiin er ni eregtei hvnd gar hvrdeg gdg bha
2014-07-25
zochin:
uchraa medehgvi huduunii ohid hot hvreend orj ireed sarhadand durlaj, ynjuur zuuj hulchvvrhej ywj bgaa ohiduud ingej hvnd gai bolj bgaa sh dee. ohid mini arhi, tamhia boliul yasan ym bee. ene bol tom surgamj shvv. margaash dahiadl neg ohin ungurch, dahiad l neg zaluugiin ireedvigeer togloh wii dee.
2014-07-23