Эмэгтэй зураачдын бүтээл дэлгэгдлээ
2014-07-22

Соёл спорт, аялал жуулчлалын яам, Олон Улсын Эмэгтэй Зураачдын Холбоо, Монголын уран зургийн галерей, “Тэнхлэг - Урлаг” ТББ хамтран зохион байгуулж буй эмэгтэй зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Her Presence in Colours-XI” нэртэй энэхүү үзэсгэлэнд Австрали, Хятад, Египет, Герман, ХонгКонг, Япон, Солонгос, Макоу, Малайз, Орос, Сингапур, Тайван, Тайланд, Их Британи, Вьетнам зэрэг 18 орны 120 зураачид оролцож, бүтээлээ дэлгэжээ. f Хоёр жил тутамд болдог үзэсгэлэнд оролцогч уран бүтээлчид өөрийн бүтээлээ танилцуулахаас гадна өөрийн орны хөгжил, ирээдүй ба түүх, өөрсдийн бодол санаа төдийгүй дэлхий нийтийн эерэг хөгжилд зураач эмэгтэйчүүдийн оруулж чадах хувь нэмрийг эргэцүүлсэн маш сонирхолтой семинаруудыг зохион байгуулж, илтгэлүүдийг танилцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн семинар  ирэх баасан гаригт болно.ө

Lily Ve /USA/

Auyeung Wing Mui Grace /Hongkong/

Teo Lay Hua /Simgapore/

Erdenetuya Togtokhbayar /Mongolia/

  В.Бат
Shuud.mn
Сонин хачин
zochin:
оюунгэрэл сайдаа,та шведээс медаль авчирсан хүүхдүүдийг тосоод авчихгүй яаж байгаа юм вэ? урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ.нэг л их тууз хайчлах дуртай хүн өөр ер нь юу хийдэг юм бол доо.анх сонгуульд орохдоо их л гоё юм ярьж байсан санагдах юм.
2014-07-29
otgoo:
ene ardiin namiin damdinsuren end you hiij ybaa yum be.bayngold ner devshij baisan huzuu daimaa mon l ban daa.ylsan nam l uilchildeg gar daaa
2014-07-23
адар:
ерөнхийлөгч юугаар ивээсэн юм бол? ц.оюунгэрэл, батчимэг хоёроор л дутаж гэнэ дээ. ерөнхийлөгчдийг тойронхүрээлэгч гэдгээ батлах гэж яарсан юм байх даа.
2014-07-23