Деми Мур эмээ болно
2014-07-23

Холливуудын нэрт жүжигчин Брюс Уиллис, Деми Мур нарын дунд охин 20 настай Таллулах Уиллис жирэмсэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн жил сүй тавьж, Шинэ Зеланд улсад сүйт залуугийнхаа хамтаар амьдрах болсон юм. Таллулах гэрээсээ явснаас хойш аав, ээжээсээ харилцаагаа тасалж, өнөөг хүртэл холбоогүй байсан билээ. Тэрбээр саяхан Нью Йорк хотод байрлах Деми Мурынд очиж, өөрийгөө тун удахгүй хүүхэдтэй болох гэж байгаагаа хэлжээ. Харин жүжигчин бүсгүй саяхан “HBO” телевизийн “Надтай хамт” цэнгээнт нэвтрүүлэгт орох үеэрээ өөрийгөө эмээ болох гэж байгаагаа хэлсэн байна.

Деми “Эмээ болно гэхээр айж байна. Би ямар ч бэлтгэлгүй байна. Би ч их хөгширчээ. Сэтгэл минь хэдий 20 настай ч бие махбодь минь аль хэдийнэ 50 насыг давж. Дунд охиноо жирэмсэн гэдгийг Брюсээс дуулаад их гайхсан. Тэгэхдээ тэр өвөө болохдоо баяртай байгаа ч би эмээ болоход бэлтгэлгүй байна” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин