Роналду хамгийн баян хөлбөмбөгчөөр тодров
2014-07-24

Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду энэ цаг үеийн хамгийн баян хөлбөмбөгчөөр тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Үүнээс өмнө тус жагсаалтыг Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм тэргүүлж байсан бол 152 сая еврогийн хөрөнгөтэй Роналду ийнхүү Бекхэмийн дээр бичигдлээ.

1

Ашиг орлогоороо тэргүүлэгч хөлбөмбөгчдийн жагсаалтыг цалин болон бусад арилжаа, сурталчилгааны чиглэлээр байгуулсан гэрээний мөнгөн дүнг тооцоолон гаргадаг уламжлалтай. “Goal.com” сайт өдгөө тоглож буй хөлбөмбөгчдийн олсон бүх орлогыг нэгтгээд дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчнөөр Роналдуг нэрлэсэн байна.

Роналду 2013 онд Испанийн “Реал Мадрид” багтай 2018 он хүртэл гэрээ байгуулж, 105 сая еврогийн цалин авахаар болсон. Тэрбээр “Armani”, “Herbalife”, “Castrol Edge”, “Jack & Co”, “KFC” зэрэг брэндийг сурталчилж, сард 12 сая еврогийн ашиг олдогоос гадна “CR7” брэндийн хувцас загварын компанийг эзэмшдэг юм.

Харин дараах байруудад Лионель Месси, Уэйн Руни нар оржээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kalki:
saihan zaluu
2014-07-24