Налайхын тоосгоны үйлдвэрүүдэд шалгалт хийжээ
2014-07-25

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар Налайх дүүрэгт шаврын орд ашиглан тоосгоны үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.

.

Налайх дүүргийн иргэдээс гаргасан гомдлын дагуу тус дүүрэгт шаврын орд ашиглан тоосгоны үйлдвэрлэл эрхлэгч 22 аж ахуйн нэгжид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хамтарсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгалт хийжээ. Тус дүүрэгт шавар ашиглах тусгай зөвшөөрөлтэй 28 аж ахуйн нэгжийн  805.0 га талбай байдгаас  492.3 га талбайд 21 аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулдаг юм байна. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн диилэнхи нь техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч биелэлтийг тайланд тусгаагүй, биологийн нөхөн сэргээлтийг нь  хийгээгүй, усны гэрээ, худаг ашиглах дүгнэлт байхгүй, үйлдвэрлэлийн технологийн зааврыг боловсруулж батлуулаагүй, бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажилтанд хамруулж, гэрчилгээ аваагүй, барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй зэрэг зөрчилтэй байсан байна. Түүнчлэн ажлын байр болон ажилчдын ахуйн байрны эрүүл ахуйн нөхцөл маш муу дүн авчээ.

.

Илэрсэн зөрчлүүдэд нийт 14 аж ахуйн нэгжид 13.884.000 төгрөгийн, 1 албан тушаалтанд 400.000 төгрөгийн торгууль, нийт 14.284.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн зөрчил дутагдлаа арилгахыг шаардсан Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг 21 аж ахуйн нэгжид хүргүүлжээ. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүд  ухагдаж эвдэгдсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж , ажилчдын амрах байрыг шинээр барьж,  засч тохижуулж эхэлсэн байна.

.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, үйлдвэрийн орчин нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангах, тоосгоны чанар,  хэмжээ стандартын шаардлагыг хангуулах, эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх талаар хийж байгаа ажлуудыг эрчимжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах  тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
tumur:
turuus gants shirkheg ch tugrug awalguigeer yum khiij baigaa khumuusiig ogt yu ch khiideggui kheden baitsaagchid daramtlaad l ichikh ch ugui naad khumuusiinkhee tulsun tatwariin mungunuus tsalin awaad nowsh gej. ene shalgalt shuulgee boliosoi nowshnuud
2014-07-26
irgen:
ajil hiij bgaa hedee darsan,havchsan ih l hetsuu turtei bolloo doo
2014-07-25
zochin:
nadad nalhaid tal toosgonii uildver ch baihgui arai hiij zuniig huleej baij ajil hiij bgaa hedee yostoi hulgana uzsen muur shig eldeh yumaa
2014-07-25
zalhyy:
yum hiij garaa hudulguj bgaa tsuuhen hediigee baga daramtlaarai
2014-07-25