“Sewol”-ийн эзний үхлийн шалтгаан тодорхойгүй байна
2014-07-25

Орон даяар эрэн сурвалжлагдаж байсан “Sewol” хөлөг онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн Ерөнхийлөгч Ю Бен Ын гэгчийн цогцосыг олсон боловч үхлийн шалтгааныг тодруулах боломжгүй байна гэж тус улсын Шүүх эмнэлгийн дарга Сео Жонг Сеок мэдэгдсэн тухай “Yonhapnews.co.kr” уламжлав.

5

Мөрдөгч нар шинжилгээ явуулаагүй байхад Ю Бен Ынийг эм хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан гэж олон нийтэд мэдээлсэн явдлыг тэрбээр буруутгажээ. Сео Жонг Сеок хэлэхдээ “Хөлгийн эзэн эмнээс болж амиа алдаагүй нь тогтоогдсон. Түүнийг санаатайгаар хөнөөсөн ч байж магадгүй. Биенээс нь шарх, сорви их олдсон” хэмээсэн байна.

5

Түүнийг санаатайгаар хорлосон байж болох ч нас бараад 18-20 хоногийн  дараа олдсон цогцосны үхлийн шалтгааныг тодруулж чадахгүй байгаа нь Шүүх эмнэлгийн эмч нарын чадвар хэр мууг баталлаа хэмээн Сөүл хотноо иргэд жагсаал зохион байгуулжээ.

5

Ю Бен Ынээс гадна “Чонхэжин Марин” компанийн хувьцаа эзэмшигч 3-4 өндөр албан тушаалтан өнөөг хүртэл барьж чадаагүйд тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ugui dee :
elbegdorj shig erunhiilogchteidee oi gutaj bna * ene mgl chini ezgui yum uu
2014-07-28
ugui dee:
hun shig l bai busdiig bish mgloo har biedend asuudal bna shuu dee bid uls turiin ergelt hiihel esroi baihal daa
2014-07-28
ugui dee:
ugui dee iim bish shuu dee tanii ger buld tohioldvol ta yah bol
2014-07-28
uls turiin heneerel:
udam sudaraar n homorgolon barivchij bn daa
2014-07-28
kkkkkkkk:
ter chigeeree mapi yum baina lee ted nar ni duugui bologson baihaa.ooriinh ni ongorson ue ter chigeeree mapi l baisan bizdee
2014-07-26
zochin:
huuhduudiig maani jivuullee geed barij avaad alchihdag yum baih daa iim huuligui gazar uu ene solongos
2014-07-25