Хуулийн төсөлд иргэдээс санал авч байна
2014-07-25

ХАХНХЯ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа аж. Тиймээс  http://www.khun.gov.mn цахим хуудсаар уг хуульд тусгах саналыг иргэдээс авч эхэлжээ. Хуулийн төсөлд санал авах ажил энэ сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд 14 хоног үргэлжлэх юм байна.

a

Тухайлбал, "Хөгжлийн бэрхшээл" нэр томъёог өөрчлөх нь зөв үү, "Хөгжлийн бэрхшээл" нэр томъёог хэрхэн өөрчлөх нь зүйтэй вэ? Иргэн, хүн гэсэн хоёр үгний алийг нь сонговол зөв гэж үзэж байна вэ? зэрэг асуултуудаар санал өгөх боломжтой аж.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
п.наран сэтгүүлчээ? 1. биеэрээ очиж санал өгвөл хаана хэзээ яаж хандах вэ? 2. хуулийн төслөө интернэтэд тавьж өгөөч. 3. хотын дарга э.бат-үүлийг та хөлгүй хүний тэргэнцэр дээр суулгаад та өөрөө түрээд хотын захад байрлалтай хэд хэдэн дэлгүүр, гуанз, сургууль, цэцэрлэг, автобусанд орж үзээд нэг сурвалжлага хийгээч. дарга олдохгүй бол тэргэнцэртэй иргэн олдоноо. п.наран сэтгүүлчээ. хөгжлийн бэрхшээлтэй олон хүний өмнөөс таниас гуйж байна. та сайхан мэдээний эхлэлийг тавьж гүйцэд юм хийгээрэй.
2014-07-25