Газын зурваст хандив өргөв
2014-07-26

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Газын зурвасын оршин суугчдад 11 сая еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж, Израйль, Палестины эрх баригчдыг дайсагнасан харилцаагаа зогсоохыг шаардсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Газын зурваст ажиллаж байгаа Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч нартай Ерөнхийлөгч уулзсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргаж, тусламж үзүүлэхээр болсон байна. Мөн Францын сайн дурын ажилчдыг Газын зурвас руу илгээхээ мэдэгдэв.

ө

Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэхдээ “Хүмүүнлэгийн тусламжийн шаардлага нэмэгдсэн, хохирогчдод тусалж байгаа хүмүүнлэгийн ажилтнуудын шаардлагатай эд зүйлст хомсдол үүссэн зэргийг онцлон тусламж үзүүлэхээр боллоо. Тусламж энэ сарын 30-нд Газын зурваст ажиллаж буй Улаан загалмай, Хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгч нарт очно” гэжээ. Газын зурваст ундны усны хомсдол үүссэн гэж НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги  Мүн мэдэгдэж, олон улсаас тусламж хүссэн юм.

 ө

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин