З.Занабазар алтан медаль хүртжээ
2014-07-28

Энэ сарын 25-26-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, Европийн болон Азийн аврага, Дэлхийн цомын тэмцээний аварга, ЗХУ болон Буриадын Гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит олон улсын залуучуудын ХХI дэх удаагийн тэмцээн болжээ.  360 мянган рублийн шагналын сантай болсон уг тэмцээнд ОХУ-ын Буриад, Тува, Хакасс улс, Красноярск, Кемерово, Эрхүү муж, Байгалийн чанадахь тойргийн болон БНХАУ, Киргиз, Монголын 17-20 насны 120 гаруй бөх оролцсон байна.

ө

Тэмцээнд манай улсаас МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, БТСДуС-ийн багш Г.Пүрэвбаатар нарын удирдсан 12 бөх барилджээ. Тэднээс 55 кг-ын жинд “Арслан” клубын бөх, азийн өсвөрийн аварга З.Занабазар алт, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх Г.Ганхөлөг, 55 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх А.Мөнх-Эрдэнэ, 66 кг-ын жинд”Арслан” клубын бөх Х.Хишигбат нар хүрэл медаль хүртсэн байна.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
unshigch:
saihan medee duulgasan Tand ich bayarlalaa. Tand az jargal, eryyl enh, ulam ich amjilt Hysen erooe
2019-12-13
sain huu:
bayr hurgieshurguu hodolmoriinhoo ach buyniig uzeh shig saihan um zaluu hund denduu saihan daa
2014-07-28