Өнөөдөр элэгний вирусын шинжилгээ үнэ төлбөргүй
2014-07-28

Өнөөдөр Дэлхийн хепатитын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулаад "Оном сан" ТББ, ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимтэй хамтран элэгний хепатит вирусын талаар мэдээлэл танилцуулга өгөх юм байна. Энэхүү үйл ажилллагаа 12.00 цагаас Чингис талбайгаас эхлэх аж.

ө

Мөн энэ өдөр ХӨСҮТ дээр элэгний вирусын шинжилгээг үнэ төлбөргүй авч, элэгний хатуурал цирроз, хавдартай иргэдэд зөвөлгөө өгөх юм байна. Үүнээс гадна Монгол орон даяар элэгний Хепатит вирусыг устгах үндэсний хөтөлбөр хэрэгжиж буйтай холбогдуулан HCV HBsAg вирустай иргэдийг эрт оношилж, хяналтанд оруулах, эмчилгээд хамруулах үүднээс элэгний вирустай иргэдийг бүртгэх 15-11-03 тусгай дугаарын утас ажиллуулахаар болжээ. Уг утсанд иргэд өөрийн овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, ямар вирустай гэдгээ мессежээр илгээж бүртгүүлэх боломжтой аж.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
sanal neg:
ehleed zavaan emlegee, setgel ni horchihson medleggui emch ajiltnuudaa tsegtsel dee.
2014-07-28
bibi:
a, b, c virusiig emnelegiin baiguullaguud l taraadag. turuh emneleg, shudnii emneleg, mes zasliin emneleg bol viruusiin golomt, uund goo saihnii mes zasal ch bas orno.
2014-07-28