10 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлалаа
2014-07-28

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас уран бүтээлчдийн дунд уралдаан зарлажээ. Энэ нь тус дүүргийн нутаг дэвсгэр Өлзийтийн зам, Морингийн зам, Наадамчдын зам, Сонсголонгийн замтай нийлэх Нисэхийн уулзвар хэсгийн аюулгүйн тойрогт байрлуулах дүүргийн өндөрлөгийн загвар юм. Өндөрлөгийн санаа нь Хан-Уул дүүргийн онцлогыг тусгасан, ойлгомжтой, чамин ур хийцтэй байх шаардлагатай аж. Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд ирүүлэх бүтээлийг ирэх сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авах юм байна.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
khan-uul duureg:
ta www.khanuul.mn sited orj delgerengui medeelliig avna u?
2014-07-28
zochin:
harin tiimee oroltsmoor l bn gehdee ondorlogiin hemjee gazriin ontsllog yamar bh talaar medeelel haanaas avah yum boloo tegeed shudraga shuuh bolov uu
2014-07-28
uran butelch:
za end chine oroltsoj turuulei baiz.
2014-07-28