Залуучуудын ДАШТ-нд оролцох тамирчдын нэрс тодорлоо
2014-07-28

2014 оны залуучуудын ДАШТ  ирэх сарын 5-10-ны өдрүүдэд Хорват улсын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд болно. Энэ тэмцээнд оролцох манай улсын баг тамирчдын нэрс тодорчээ. _

Эрэгтэй чөлөөт бөх

50 кг Ц.Мандалсүрэн /Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт/

55 кг П.Эрдэнэбилэг / залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт, азийн залуучуудын аварга/

60 кг Г.Бэгзжав / залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/

66 кг Б.Цогтгэрэл /УАШТ-ний медальт/

74 кг Б.Батсүх / залуучуудын УАШТ-ний хүрэл медальт/

120 кг Э.Мөнхбаатар /Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын аварга/

ө Эмэгтэй чөлөөт бөхийн баг

44 кг Л.Баттогтох /залуучуудын улсын аварга/

48 кг Ц.Намуунцэцэг /залуучуудын улсын аварга өсвөр үеийн ДАШТ-ний мөнгөн медальт/

51 кг Б.Мөнхтуяа /Азийн залуучуудын болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл, хошой алтан медальт/

55 кг А.Батцэцэг /өсвөрийн ДАШТ-ний мөнгө, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл, хошой алтан медальт/

59 кг С.Цэрэнчимэд /залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн ДАШТ-ний хүрэл, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, залуучуудын УАШТ-ний хүрэл, хошой алтан медальт/

63 кг Б.Нямгэрэл /өсвөрийн ДАШТ-ний хошой хүрэл, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, залуучуудын 3 удаагийн улсын аварга/

67 кг О.Оюунгэрэл /Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, залуучуудын улсын аварга/

72 кг Пүрвээгийн Номин-Эрдэнэ /Азийн залуучуудын болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын

УАШТ-ний хүрэл, 3 алтан медальт/

7

Сонгомол барилдаан

а 55 кг П.Эрдэнэбилэг /өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний медальт, азийн аварга/

66 кг Н.Амарсайхан /өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний медаль, азийн өсвөрийн аварга

шалгаруулах тэмцээний хүрэл медальт/ нар залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох аж. Манай улс сонгомол барилдааны төрөлд энэ жил анх удаа оролцож буй.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин