“Алтан Ганжуур”-ыг Тусгаар тогтнолын талбайд зална
2014-07-29

Энэ сарын 31-ний өдөр Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчэн өдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан, Гандантэгчэнлин хийдээс бусад сүм хийдүүд хамтран  “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр Гандантэгчэнлин хийдэд хадгалагдан буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Монголын Үндэсний Номын Санд хадгалагдан буй “Сандуйн жүд” бусад сүм хийдэд хадгалагдан байгаа “Доржзодов”, “Алтгангэрэл” тэргүүтэн судруудын дээжийг Тусгаар тогтнолын талбайд 10:00 -14:00 цагт залах аж. тус судруудын агуулгыг таниулан, үндэснийхээ үнэлэгдэшгүй өв соёлоор бахархах, дээдлэх сэтгэлгээг нийгэмд бий болгох үүднээс ийн дэлгэж буй аж.

ө

Мөн энэ өдөр Монголын үндэсний номын сангаас  “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын дэлгэж, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
mongol hun:
3333 zuv heljee
2014-07-30
ulzy:
uuron bol ertnii tuuh uguulsen shastir baagiigaan gegdee shariin shashiln mongoliih doorootsuutsan unen shuu
2014-07-30
иргэн:
огт шашингүй улс орон энэ дэлхийд байдаг болуу
2014-07-29
зочин:
монгол улсад бүх шашин эрх тэгш. буддын шашин үндэсний үнэлэгдэшгүй өв соёл гэж үү??
2014-07-29
3333:
дээрхи 5 сэтгэгдэл бичсэн малуудаа:1.чи монгол үндэстэн мөнүү.2.үндэсний өв соёлоороо бахархах гэдгийг уншиж чадахгүй байгаа юмуу.3.өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал,ирээдүй чамруу их буугаар буудна гэдгийг сануулья.5.ганбаа чи тэр карон судартайгаа далд ор
2014-07-29
ганбаа:
нэг шашиныг илүүд үзэж бусад шашныг нь алагчилж үзэх нь үндсэн хуулиа л ноцтой зөрчөөд байгаа шүү дээ
2014-07-29
ганбаа:
ариун библи сударыг болон бас лалын коран сударын хамт тусгаар тогнолын талбайд залж хүмүүсдээ үзүүлээчээ яагаад ганцхан буддагийн гэж аан монгол улсын ерөнхийлөгчөө
2014-07-29
зочин :
монгол орны тусгаар тогтнолд алт байна уу мөнгө байна уу тэр ганжуур чинь ямар хамаа байна.
2014-07-29
зочин :
ном судар бол өв соёл харин өв соёлыг дагасан сэтгэл зүй дарамт шашин ламизм байх нь шинжлэх ухаанч үйлд муугаар нөлөөлнө гэдгийг бодолцох хэрэгтэй.баахан хэтгий захтангууд ирээд утаа хярвас тавиад мэдэхгүй хэлээр дүнгэнэцгээгээд байвал хэрэггүй дээ.
2014-07-29
зочин :
шарын шашин бол монгол түмний сэтгэл зүйг хордуулагч нэг ёсны дох мөнөөс мөн болно. ард түмэнээн аль нэг бурангуй сурталд бүү автаач үр хүүхэд хойт үед минь томоос том гай чирэх болно шүү гай чирсээр эдүгээд хүрч ирсэн шүү.цагтаа дэлхийн талыг эзлэн байсан омог бардам монгол чанар яагаад үгүй болов гэдгийг ухаарах цаг болжээ. энэ нь энэтхэг,түвдээр дамжин монголд орж ирсэн шарын шашины уршигт гай мөнөөс мөн билээ.
2014-07-29