Уго Чавесийн төрсөн өдрөөр долоо хоног амарна
2014-07-30

Венесуэлийн экс Ерөнхийлөгч Уго Чавес 60 нас хүрч байна. Тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч Николас Мадуро мөнхийн удирдагч Уго Чавесийн төрсөн өдрөөр долоо хоног амрах зарлиг гаргаж, үндэсний хэмжээний том баярын нэгт тооцохоор болжээ. Төрийн эрхийг 14 жил барьсан Уго Чавес өнгөрсөн онд хорт хавдрын улмаас таалал төгссөн билээ.

1

Харин сөрөг хүчнээр удирдуулсан 10 мянган иргэн нийслэл Каракас хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж “Үхсэн хүнээр нэр хүнд бүү ол” хэмээн Николас Мадурог шүүмжилжээ. Мадуро эсэргүүцлийн жагсаал, бослогыг үл харгалзан Каракас хотноо өчигдөр цэргийн сүрт жагсаалыг тэргүүлж, Уго Чавесийн бунханд цэцэг өргөx ёслолын арга xэмжээг зоxион байгуулжээ. Мөн Чавесийн төрсөн Сабината мужид “Мөнхийн удирдагч” хэмээх 14 метрийн урттай өндөр хөшөө сүндэрлүүлсэн тухай “ВВС” агентлаг уламжлав. Энэхүү арга хэмжээний дараа Ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт Чавесийн төрсөн гэрт очиж, эхнэртэй нь уулзжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
çî÷èí:
öîãò ýõ îðîí÷èéí àðèóí ñ¿íñ æ¿¿äèéí õîðò ò¿ðýìãèéëýã÷ ã¿ðýí àíó-í àëóóð÷äààñ ºøººãºº àâ÷ òýäíèéã ñ¿éð¿¿ëýõ áîëòóãàé.
2014-07-30
харамсалтай юм:
bенесуэль улс хойд солонгос болон өмнө байсан коммунист системийг хуулбарлахаар шийдэж дээ. үр дүн нь юунд хүргэдэгийг сүүлийн 85 жил хангалттай харуулсан баймаар
2014-07-30
hunnu:
mongold uu?! garchig tegej oilgogdoj bn !!!
2014-07-30