Такси № 94
2014-07-30

Энэ өдрийн мэнд хүргэе, эрхэм уншигчид аа. Ид зун цаг болохоор бүгд л янз бүрийн адал явдал өгүүлэх зүйлтэй болсон байгаа байх даа. Би харин тийм их явсангүй. Нэг найз маань хөдөө бизнес хийгээд түүнд нь тусалж  хотоос ойрхон гарч орж их давхилаа. Zolboo уншигчийн машиныг хүн авч яваад унагасан гэж сэтгэгдэл бичжээ. Ер нь машинаа ч жолоогоо ч хүнд дамжуулах дэмий л юм шиг байгаа юм. Хавар бил үү нөгөө Аятунгаа бас машинаа мөргүүлчихсэн билүү. Бүсгүйчүүд болгоомжтой, санаатай байна шүү. Авто ослын мэдээ их байна... Сонин дуулгахад, өнөө өвөө эмээ хоёр бас дахиад хэцүүхэн байх шиг байнаа зайлуул. Би өчигдөр нэг очлоо. Нөгөө охиноо хоёр ачтай нь хөдөө нөхрийнх нь гэрээд явуулсан гэнэ. Болж өгвөл учир зүйгээ олоод ир гээд. Тэгээд бас яаж хоосон явуулах уу бас л тэтгэврээ зээлж аваад хувцас хунар авч өгөөд явуулчихсан. Хоёулаа бүсээ чангалсан маягтай сууж байна лээ. Тамхи сүүгээр тасарсан бололтой. Тог цахилгааны мөнгө нь 17 мянга гарсан гэхээр нь тэрийг нь би өгөөд гарлаа. Мэдээж намайг туслаач гээгүй гэхдээ бас хараад байх шиг байна лээ зайлуул. Охин нь хол хөдөө гарсан бололтой утас холбоо байхгүй байгаа гэсэн шүү. Манайхаан хотод байгаа нь энэ зүгт нэг хөнгөхөөн хараа хандив хандуулаарай, манайхаан. С.Нямжав. Төрийн банк-101100317429. Утас нь 88249759

6

Ингээд хэд хоног явсан сонин хачин элдэв зургаас буулгалаа. Таалал орштугай.      

6

1.Өөрөө саваа авч л очоорой

Хөдөөнөөс дөнгөж орж ирээд Хархорин захын хойгуур гарч яваад нэг ойрхон халтуурт гарлаа. Залуухан гуч л гарч яваа болов уу байрын махлаг цагаан хүүхэн 5 литрийн цэвэр усны саванд хийсэн айраг бололтой зүйл барьчихсан урд суугаад “Гэмтлийн ард нөгөө дээшээ өгсдөгөөр явчих” гэлээ.

6

Х -Чи айраг аваа юу, хэд гэж байна?

З/зорчигч/ -Аан тийн, 2200 гэв үү.

Х -Бас хямдарчээ. Хэр айраг байх шиг байна?

З -Өө мэдэхгүй ээ ккк. Би ч шууд л эхний таарснаас нь авчихсан. Ууж мууж чадахгүй ш тээ...

Хүүхэн нэг л ярих дургүй байх шиг санагдав. Ярвайсхийн цонх руу харчихлаа. Халуунаас л нэг реакци аваад байх шиг. Гэлээ ч би мөчөөгөө өгөхгүй яагаад тавын таван литр айраг амсах ч үгүй захаас авч, хэнд өгөх гэж яваа санаа оноог нь хэлүүлэхээр улайрлаа.

Х - Аан... Сайн л амсаж авч байхгүй бол айраг ч янз бүр шүү.

З -............... тнх янз бүр л гэх юм мэдэх биш. Ёооё халуунд хүмүүс тэгээд яаж айраг архи уугаад ингээд хөл дээрээ яваад байдаг байна аа.

Х -Аан ийм халуунд уувал ёстой дуусах байх. Ялангуяа чи наад айраг уугаад наранд алхвал.

З -Би уухгүй ээ. Хүүхдээ айргаар шавшдаг юм уу гээд. Та мэдэх үү? Зун хүүхдийг айргаар шавшаад борлуулаад авбал ёстой янзын дархлаатай болдог гэж байна ш тээ. Юун ханиад хатгаа.

Х -Өө тэр ёстой үнэн байх шүү.

З -Үнэн гэнэ. Манай нэг эгч 3 жил уушигны сүрьетэй гээд аягүй тураад хэцүү болчихсон яваад байсан ноднин хөдөө яваад аягүй сайхан болчихоод ирсэн. Тэгсэн хөдөө гол дээр айргаар шавшаад дотроосоо саам уугаад сар илүү болоод ирсэн байсан. Ёстой янзын болсон байсан. Одоо бараг эдгэчихсэн байна гэж байна ш тээ.

Х -Өө сайхан хэрэг байна даа. Айраг ч цул витамин шүү.

З -Хүүхдээ аваад явсан. Манай багатай чацуу 6 настай хүүтэй. Тэр нь бас өвчин ээрнэ, сульдаа. Ханиад гээд л байдаг байсан. Хөөрхөн хар юм болчихоод ирсэн байсан. Тэр нь бас ханиад ерөөсөө хүрээгүй гэжийн ш дээ. Манайх ч энэ жил унаа машинаа зарчихсан. Зуслан байшин гэж байх биш. Ядаж хашаандаа гүйж явахад нь айргаар шавшаад байя гэж бодоод энийг авсан юм. Үнэтэй юм аа. Гэхдээ яахав дээ. Өвөл нь ханиад хүрч зовоохгүй бол гээд. ...Дээр нэг найз нэг ийм ундааны савтай айраг өгөөд. Би ууж чаддаггүй юм чинь. Нөгөө эгчийг санаад хүүгийнхээ нуруу цээжийг жоохон шавшаад. Манай тэр гэрт байх биш наранд л гүйгээд тоглоод. Тэгсэн айраг түрхсэн хэсэг улайж ирснээ хөөрхөн борлоод ирж байх шиг санагдсан. Нэг тийм хөрс тогтоод байгаа ч юм шиг. Санаа дагаад. Тэгээд л ерөөсөө хэд хоног айргаар нурууг нь шавшья гэж шийдээд.

Х -Тэр үнэн үнэн. Жоохон түлэгдээд байгаа юм шиг болж ирснээ сайхан борлоод ирдэг юм билээ. Яг л хөрс тогтоно гэдэг чинь үнэн.

З -Тийм үү. Тэгээд харин хэрэг болгож зах гараад жоохон айраг аваад явж байгаа байхгүй юу.... Харин энэ хийж өгч байгаа савнууд нь ёстой юмаа. Хойноо баахан ундааны шавхруутай сав овоолчихсон. Бүүр хаалганы тэнд бол хоёр аймаар хүн зарж байна лээ. Хүүхэн нь нэг ус шиг юмаар сав саваа дамжуулаад зайлаад байх юм. Тээр жил нэг хятад айлд очсон чинь өглөө нь нэг түмпэнтэй усаа дамжуулаад гараа угаагаад байсан. Яг тэрэн шиг санагдаад. Хаанаас яаж ч цуглуулсан савнууд байгаа юм. Тэд нь хүмүүс амаараа тойруулаад уучихсан шүлс цэр байгаа юм билүү бүү мэд ш тээ. Эрүүл ахуй бол ёстой алга. Би ч цэвэр ус саваад саванд нь хийлгэж авлаа. Ер өөрөө савтайгаа л ирмээр юм байна. Сэтгэлд сэвгүй....

6

2.Харсаар байгаад юм оруулчихлаа

Үеийн шахуу нэг бондгор бор хүүхэн “эх нялхас” гэнгүүтээ утсаараа ярьж гарлаа.

6

З/зорчигч/ -Хөөе хө, хөгжмөө намсгачих даа... Аан за ээж нь сая ажлаасаа гарлаа. Гэрээр орох гэснээ болиод шууд явж байна. За яаж байна. Хүүхдээ харав уу. ... аан тэгнэ ш тээ. Чи тэгээд наад хөхний товчоо тойруулаад сайн ил. Тэр сүү саадаг нэг юм байдаг юм. Би тэрийг бариад орьё... аан тэгнэ ш дээ. Хөөрхөн юм аа ккк. За за ээж нь ингээд яваад орьё, за за тэрийг авчихья.

Хүүхэн утсаа салгаад нэг алчуур гаргаж ирж хөлсөө арчаад хэсэг сэвж явснаа хэнд ч юм хандаж “эмээ болчихсон чинь зүгээр” гэж өгүүллээ. Кабинд бид хоёроос өөр хүн байхгүй тул би надад хэллээ гэж ойлгоод “Аан ачтай болоо юу. Баяр хүргэе” гэлээ. Хүүхэн “Аан эд нар чинь хар нялхаараа хүүхэд гаргачих юм байна ш дээ” гэх нь нэлээн яриа нэгэн бололтой .

З -...Өө хар нялхаараа ш тээ. Дөнгөж 18-тай. Ёстой харсаар байгаад юм алдчихлаа шүү. Хөл гар нь жоохон хөөрхөн юм аа гэнээ бас яана.

Х -Өөрөө хүүхдээрээ байгаа улс хөөрхөн юм их ярих байх шүү.

З -Хөөш нээрээ. Одооны хүүхдүүд айхтар болсон байна аа. Манай нэг найзын охин нь бүүр гэр орондоо ирэхгүй алга болчих гээд. Тэгээд сонсох нь хэд хэдэн банди нартай яваад байгаа гээд. Олж аваад яасийн ийсийн, яагаад ингээд байгаа юм гээд. Манай найз хүүхэн чинь өөрөө багш байсан маниас арай л өөрөөр үзэж байгаа ш дээ. Тэгсэн охин нь нөгөө “юманд” бүүр ороод хиймээр санагдаад байх юм гэж хэлсэн байна ш дээ. Одоо мэдээлэл аймаар болчихсон хар багаасаа янз бүрийн юм туршиж барьж үзээд. Янз бүр болгодог юм хум ууж барьж үзээд. Тэгээд эмч эмнэлэгт хандаж одоо эмчлүүлж байгаа. Бараг нөгөө юманд донтуулчихсан юм уу, хаашаа юм, нэг тийм юм ярьсан.

Х -Аймаар юм аа. Цаад банди нар нь юм өгчихсөн юм болов уу?

З -Бүү мэд. Нөгөө хүүгээ хэлэхгүй нуугаад байгаа гэсэн ш дээ. Би чинь охиноо ёстой орой явуулахгүй 11 болонгуут л хашгичаад, хөөж мөрдөөд бөөн юм болоод л байсан. Тэгээд энэ ш тээ. Эмээ болчихлоо. Өдөр нь л одоо юм болчихдог юм байх даа ккк нээрээ. Гадуур ерөөсөө хонуулахгүй. Тэгвэл би чинь арьсийг нь өвчөөд хаяна. Тэгсэн нэг л хачин царайтай яваад байсан. Нэг л өдөр “ээж би хүүхэд олчихлоо” гээд.

Х -Аав нь тэгээд байгаа биз дээ?

З -Байнаа байна. Нэг жоохон хүүхэд бас. Одоо төрөхөөр нь хөдөө гадаа аав ээж рүүгээ авч явчих юм ч яриад байх шиг. Манайд нэг л ирсэн. Би ч одоо яршиг хүүхэд шуухадтай болсон улсыг ширүүлээд яахав гээд. “Наашаа наашаа” гээд байгаа л даа. Муу охиноо нялх хүүхэдтэй айл руу явуулчихвал нойр хүрэхгүй биз дээ. Яадгийн тэрнийх нь аав ээжүүд ирж уулзах л юм гэсэн. Худууд одоо юу гэх нь үү бас ккк. Худууд гэчихжээ. Одоо худууд гэнэ биз дээ тэ. Хүргэний талын аав ээжийг чинь. Тэд нартайгаа нийлж нэг ууж идэх найр хурим болох нь уу яахнав. Сайхан ч юм шиг. Сайхан ч юм шиг гэчихжээ бас. Хар нялхаараа хүүхэд гаргачихсан хэцүү ч юм шиг... Нялх юм ч хөөрхөн дөө тэ. Юу ч болсон гэртээ хэд хоног хажуудаа асаргаандаа байлгасан нь дээр байх тэ?

Х -Тэгэхгүй юу хөө. Нялх юм ч хөөрхөн ш дээ.

З -“Тан шиг давхраатай юм” гэчихжээ бас өчигдөр. Өөрөө аавыгаа дуурайсан онигордуу байхгүй юу тэр чинь ккк.

Х -Өвөө нь одоо юу гэх үү?

З -Өвөө нь гэж манай нөхөр үү. ...Зайлуул миний хань чинь өөд болсон. Ослоор явчихсан юм. Байсан бол ч яадгийн л гэх байх. Энэ аавыгаа дуурайсан юм байна аа. Аав нь бас юманд нэг их цочроод байдаггүй байсан юм зайлуул. За за эмээ болчихлоо доо... Энэ хавьд чинь хүнсний дэлгүүр юу билээ. Байвал зогсчихоорой хөө. Өө энэ хүүхдийн дэлгүүр юм шиг байна. Тийм байна уу хөө. Наанаа зогсчих зогсчих. Тэр муу нярайд нэг бойтог шиг юм аваад орьё...

6

Охиноо эрт хүүхэд гаргалаа гэж эмзэглэх ч цаанаа бас баяртай яваа залуухан эмээ ийн “Билэг” их дэлгүүрийн ойрхон буугаад хөл хөнгөн зам гарч гүйлээ.

6

3.Хүүхэд гаргамаар байна

3-р эмнэлгийн урд туслах замаар эргэтэл ямар нэг чухал зүйлийг хүүрнэлдэн хоёр биеэ түшин тун дотно явсан хоёр эмэгтэй гэнэт намайг анзаарч гараараа дохиж байгаа нь толинд харагдлаа. Зогсоод хүлээлээ. Хоёулаа бие биенээ дэмнэн гүйж ирээд суулаа.

Гуч гаран насны нэлээн цэмцгэр хоёр хүүхэн хормой хотоо хумьж нэлээн тухтай сууж аваад “13 явья” гэлээ. Бас л нэлээн удаан уулзаагүй хоёр бололтой. Тэр яасан, энэ хаана байна. Чи ноднин зун яасан, би тэгсэн гээд л хоёр жилийн тойрогт ойр тойронд нь юу болж амьдрал хэрхэн буцалсан талаар ярьж гарлаа. За тэгээд сүүлдээ ярианы сэдэвт гадаад оронд амьдарч байгаад ирсэн нэг найз хүүхнийх нь тухай яриа орж ирлээ.

6

З/зорчигч/ -Өө цаадах чинь ирээд, одоо нөхөр хайгаад сүйд.

Н/найз/ -Тэндээ гадаад хүнтэйгээ суусан гээ биз дээ.

З -Тийн. Гэхдээ одоо бараг салж байгаа юм биш үү. Тэд нар чинь бидэн шиг биш гэж байна. Охин нь энэ жил 18 хүрч байгаа ш дээ. Тэгсэн одоо тусад нь гарга гээд байгаа гэнэ. Тэднийх чинь хүүхдийг 18 нас хүрэнгүүт нь тусад нь гаргадаг, хамт байлгадаггүй гэж байна. Тэгээд охиноо бодоод нөхрөөсөө салаад эх орондоо ирлээ гэж ярьсан ш тээ.

Н -Өө тэгэх байх. Хууль дэг журмаар яваад сурчихсан хүмүүс шүү дээ тэд нар чинь. Манайх шиг бөөнөөрөө нэг дороо том жижигггүй хамаг юмаа хийгээд унтаж хэвтээд байгаад байхгүй л дээ.

З -Тийм юм шиг байна лээ. Тэгсэн бүүр /хүүхэн толинд над руу хялам хийснээ найздаа дөхөн шивнэж/ ...... зөвхөн амралтын өдөр л гэж байна ш дээ ккк. Ажлын өдөр бол үгүй. Маргааш ажилтай болохоор эрч хүч алдана гээд ккк. Амралтын өдөр л тэр ажлаа хийнэ. Бүүр тогтчихсон гэсэн.

Н -Тэгээд эхнэр нь хүсээд юу яая, энэ тэр болвол яахын, хамаагүй юу тэ ккк. Хэцүү юм байна даа.

З -Үгүй гэнэ дээ ккк. Энерги алдана гээд ёстой хийхгүй гэж байна шүү.

Н -ха ха ха тэр ч арай л юм аа.

З -Одоо цаадах чинь тэгээд эндээ нэг юмтай сууя гэчихсэн архи дарс уудаггүй нас тогтсон юм байвал суугаад хүүхэд гаргамаар байна л гээд байна лээ.

Н -Одоо дөч гарчихаа биз дээ. Бушуухан нэг хүүхэд гаргачихсан нь дээр ш тээ. Тэнд тэгж хийдэг, хийлгэдэг юмаа боолгуулж байхаар тэ ккк. Нэг хүүхэд гаргачихсан нь зөвдөнө. Цаадах чинь айхтар л даа, тэрийгээ тооцчихсон л яваа.

З -Тнх. Хүүхэд л гаргамаар байна гээд дарс шимсэн ганган цагаан хүүхэн байна лээ ккк.

.

4.Тулсан мөнгөтэй шүү

Цагаан майк, цагаан өмд, цагаан оймс, цагаан пүүз болсон цав цагаан царайтай үсээ гээлдсэн ёстой хувцастай ойрхон зөрөмгүй 25 орчим насны янзын цэмцгэр залуу сууж Өргөө рүү хүргүүллээ. Гартаа нэг цэвэр ус барчихсан. Түүнийгээ сүрхий нямбай онгойлгож жавжаараа ч дусаахгүй тун нямбай гэгч нь хэд залгилснаа, мөн л нямбай гээч нь эргүүлэн бөглөж хэр ууснаа нэг хэмжиж хараад бага зэрэг уруулаа шилэмдсэнээ яриа өдлөө.

.

З/залуу/ -Өөх халуун байна шүү. Ах халтуур хийхэд чанга байгаа биз. Хот бараг хүнгүй болчихсон юм биш үү тэ ккк.

Х -Аа яахав хааяа ганц нэг тойрч л байна. Хүн бага, орлого муу байна аа.

З -Сая ёстой нэг эмээ бид хоёр лаг наймаа хийлээ ш тээ. Ундаа авах гээд. Нэг эмээ байсийн. Би чинь мянган төгрөг өгчихөөд нэг ундаа гээд лаг зогсоод байсан чинь эмээ өөр хүмүүст юм өгөөд намайг тоодоггүй.

Х -Хн, за.

З -Тэгээд би чинь “хөөе эмээ нэг ундаа гэсэн ш тээ” гээд томорсон чинь. Харин эмээ “хүү минь мянгын ундаа гэж алга болсон доо” гэдэг байна даа ккк. Тэгэхээр нь “За тэгвэл 1000-д уучих юм юу байна” гэсэн чинь “за...харин ус л байна даа” гэдэг дээ ккк. Юмны үнэ нээрээ өсчихжээ.

Х -Аан доллар өсөөд байна гэсэн биз дээ.

З -Өө нисчихсэн байна лээ. 1860 гараад байгаа юм биш үү. Кино үзье гээд нэг охин энэ Тэнгис дээр дуудчихсан ккк. Билетний үнэ нэмэгдчихсэн. Тийм хямдхан билет байхгүй болсоон гэх вий дээ тэ ккк. Нээрээ аймаар болсон байна ш дээ. Сүн сүн гээд өсөөд л... За ах хэд гарч байна. 1500 болно биз дээ.

Х -Одоо энэ хүртэл 1500 гэж явдаг такси алга болсоон дүү минь, ккк.

З -Ха ха ха, ах тэгэхгүй шүү одоо больё. Тулсан мөнгөтэй яваа хүн шүү би...

7

За ингээд элдэв сонин эгэл амьдралын эрээн бараан өнгөнөөс түүвэрлэн буулгах  өнөөдрийн уулзалт энэ хүрээд өндөрлөж байна даа. Би нэг хэд хоног амарна аа. Бүүр жинхэнээсээ утсаа хаагаад, машинаа тавиад. Гэхдээ баасанд бичлэгээ өгнө гэж бодож байгаа.

Нарших ба шартахаас болгоомжилж анхаарал болгоомжтой амарч зугаалж яваад ирээрэй манайхаан. Бүгдэд нь сайн сайхныг хүсье.

Бас нэг зүйл. Манайхаан энэ хаягаар нэгдье. "лайк" шүү: https://www.facebook.com/HOOVON

6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
сонирхогч:
эхнээс нь авхуулаад 94 хүртэл уншив. хүмүүний амьдралд янзан бүрийн юм тохиох аж, инээлээ, харамслаа,өрөвдлөө,уур ч хүрэх шиг. үргэлжлүүлээд унший хэмээн бодох. хоовон хөх ч чоно юмдаа. өвгөнийд тусалсан буянтнуудад талархах нь зүйтэй мэт.
2015-02-13
zalyy:
sain uu? hoovon maani yaavdaa nileen l huleelee. kino deer gardag shig "eej taniig mon chig ih huleesendee gej heleerei gesen" shig l hehe.... biye haa ni zugeer bgaa bhaa. zuniin amralt ni l duusaagui bgaa bhdaa zunii sar 6 bish uu ajildaa orson ni deer bhdaa hehe....
2014-08-27
sainuu:
hi hoovon maani yachihvaa bie haa ni gagui bgaa daa manai unshigchidaa ta nar asuuj suragla daa yav yu bolov geed yagaad tag bolchihson be hariu uldeegerei manaihaan
2014-08-27
schuhmacher:
????????????
2014-08-25
anya:
yu bolood bichihee bolib oo?
2014-08-25
anya:
hoobon yasan be? yagaad bichihee bolib oo? unchigch bid huleegeed l bna! tand yamar negen ybdal tohioldoo yu?
2014-08-25
ariguun:
sain bna uu shuud.mn . ta buhend ajiliin undur amjilt husie. taksi-ch hoovon yasan yum bol , bie ni zugeer biz de? todruulaad medegdene uu
2014-08-24
sainuu:
sainuu,hoovon chi yachihsan be yu bolob yagaad tag bolovoo zunduu ih huleegeed bn shuu manaihan ta nar hoovongoo hai l daa yasan yum boloo hariu uldeegeerei manaihaan
2014-08-23
odnoo:
hoovon yagaad tag bolchihvoo. yumaa bicheechee
2014-08-21
gogo yum vzed:
haana amidar ajil j surch bgaa yum gej
2014-08-16
erfqwetq:
zarim mangar batsaanuud eliireh geed yadchih yum aa, hogshin honinii nasgui bolson 2 muu hogshind yamar yumniih ni zagas barih arga marga baihav dee ...
2014-08-14
зочин:
хоовон яасан вэ яагаад таг чиг болчих воо
2014-08-13
шихихутуг:
танил нэр байна уу хоовон гуай сайхан бичжээ бичээд байгаарай
2014-08-04
зочин:
наад өвөө эмээ 2 тоо хэдий болтол хандив өргөх юм??амтшаад байнга хараад байвал яана...
2014-08-02
unshigch:
urgelj zagasaa huneer bariulj idne gj yu bhaw harin zagas barih argiine zagaad ugvvl !!!
2014-08-01
unshigch:
urgelj zagasaa huneer bariulj idne gj yu bhaw harin zagas barih argiine zagaad ugvvl !!!
2014-08-01
taxi unshigch:
95-р нийтлэл дээрээ ч юм уу холбогдох утсаа бичээрэй
2014-08-01
taxi unshigch:
нийтлэлийг хааяа уншдаг. заримдаа санаа хэлмээр санагддаг шүү. бас таксичтай холбогдох нэг хэрэг байна. хаа нэг газар утсаа бичнэ үү. фэйс энэ тэрээр холбогдмооргүй байна
2014-08-01
хүрэл-ээс юи үз-д:
өөрөө хэрэглэж байсан өөрийнхөө нэр дээр авах гэж байна гээд хуучин хувцас энэ тэрээ гаргаж үзүүлээд байхад л татвар өндөр нэхнэ одоо хэд гэв дээ доллараар тооцоод бараанаас татвар авахгүй гэж байсан 1000 нэг мянга гэж байсан байхаа хөөрхий одоо миний хэлсэн каргоогоор ирсэн бараанаас тэгэхгүй тэндээ төлөөд болоо энд шууд авна гэж байгаам ,,, ээжийн хувьд өндөр настай юм байна аа хөөрхий тэхээр явахгүй гэх нь зөв л дөө. ээжийх нь насаар хөөгөөд үзвэл чи өөрөө одоо эмээ болох дөхөж байгаа хүн байна тэр өвчний тухайд ёстой дуулаагүй юм байнаа ямартай ч онош мэдэгдээд вакцины сураг гарсан байхад учир олдоно бизээ тайван байгаарай
2014-07-31
хүрэл-ээс юм үз-д:
өө хөөрхий тийм учиртайм уу би orloo.info дээрээс л хальт харсан л даа их олон хотод салбартай шуурхай юу юу ч гэнэв их л сүрхий эрэхлаамдаад байсан даа ккк швед улсад хэд хэдэн монгол карго байсан байгалын шалгарал гэгчээр одоо нэг л үлдсэн тэр нь хууль ёсоороо яг чиний хэлснээр тамга тэмдэгтэй тасалбараа өгөөд,,, за тэгээд үйлчилгээ бол номоороо өөрснөө унаагаараа ирж авна, ачаа хүндрэх тусам хөнгөлөлттэй үнээр, байнгынхандаа хөнгөлөлттэй, цахилгаан бараа татваргүй гээд, ачааныхаа хаа яваа тухай боломжоороо мэдээлэлтэй, овоо гайгүй байдаг юм монголын гаалийнхан л хэцүү дээ хэцүү ёстой тамлана. мэдээж цаанаас ачаагаа үнэлж өгнө хуучин хэрэглэж байсан тавилга сэлтээ бага үнээр л бичнэ шүү дээ тэхэд жишиг үнэ гээд монголын шинэ бараагаар л татвар нэхнэ
2014-07-31
юм-үз/шумахерд/:
сайн уу, шумахер ? монголынхоо талаарх сонин сайханг ямагт уншиж дуулдаг. хилийн чанадаас монголчууд гэрийнхэндээ явуулж буй илгээмжүүдийг татвараас чөлөөлөх талаар "алдарт 76" хөндсөн талаар сонин.мн дэх мэдээллээс харсан санагдаж байна. хэхэхэ, уих маань зүйгээрээ байдаггүй болохоор түүнийг "алдарт 76" гээд нэр өгчихөөд байж байдаг этгээддээ би гээч, хэхэхэ. хэлээд юүхэв, гутлаа аваад ээж минь баярлах нь нүдэнд харагдаад байдаг юмаа. ярилцсанд гялайлаа. жич: нэрийг чинь монголоороо эндүү галигласан байхын бол өршөөгөөрэй. "ch" нь зөөлөн хэлэгдэх "к" болвуу гэж оноосон "ухаантай", ингээд түүнийгээ монголынхоо амны хөндийгөөр авиалагдан дуудагддаг "х"-ээр орлуулаад гэхүүдээ, хэхэхэ.
2014-07-31
юм-үз/хүрлээд/:
сайн уу, хүрлээ? монголчуудын карго гэдэг нь албан бус байдаг юм шиг байналээ. би бас нэг удаа монглчуудыгаа дэмнэх санаатай явуулж үзсээн. илгээмжийн төлбөрийн хуулгаа авах санаатай асуусан чинь тийм юм өгдөггүй гээд, ...тэгэхээр нь задаа энэ ч хууль бус "хулгайн маягаар" явдаг зүйл болтойдогоо хэмээн санагдаад больсон. хэрэв хууль номоор нь ийм ажил хэрэг явуулах эрх зөвшөөрлөө авсан бол илгээмжийн төлбөрийн хуулгаа хаа ч гүйцэлдүүлдэгтэй ижил 3 хувь хийгдээд 1 хувийг нь үйлчлүүлэгчдээ өгдөг, тэр нь тамга тэмдэгтэйгээ албажуулагдсан байх. миний хувьд, шуудангийн үйлчилгээг авдагийн учир нь төлбөрийн хуулгаа авчихна, -энэ маань жил бүрий л гүйцэтгэдэг амины татварын мэдэгдэлд маань тусгагдаг болохоор чухал зүйл юм л даа-,. яг цагаа тулаад монголчуудынхаа эрхэлж буй ажил хэргийн үйлүүдийг лавлаад асуухаар олонх нь хууль бус байх, өөрсдөө албан бусаар тус улсад байж байгаа болохоор, -"харлачихсан" гэж хэлж яриад байдагдаа-, ажил эрхлэх албан ёсны зөвшөөрөлгүй байцгаах ч ийн элдвийг хийгээд байдагийнх нь, тэр тусмаа жижиг ажил хэрэг эрхлээд байдагийнх нь учрыг олоход толгой маань хүрэхгүй юм шиг байналээ, хэрэв баригдвал түүнээсээ эссэн юм болно гэдгээ мэдэцгээдэг л байлгүйдээ, "айвал бүү хий, хийвэл бүү ай" гэж. монголчуудын "карго" гэдгийн үнэ ханш ану-ын шуудангийнхтай тун ойролцоо бараг л дүндээ дүн. хүрлээ минь, дотоодын хуул захирамж улс улсад өөр, хэдий тийм ч үйлчлүүлэгч алдаа ташаа бусаас гарсан эндэгдлийг цайруулах талаар холбогдох хуульдаа зохицуулж заасан л байдаг байлгүй ч "адагийн зарга 10 хоног" гэж тэрнээсээ эссэн юм явдал суудал нь ихэдэх биздээ, ярьшиг зүгээр, буянаар болог, олгогдвол сайн л биз, үгүй бол тэр л биз гээд "тэнэгийн дотор уужуу" этгээд байж байна. ээж минь наашаа суурьшихаар ирэхгүй л болвуу, 80 гарсан хүн дасаж дадсан орчин оршлоосоо яваад өгнө гэдэг амаргүй, өөрөө ч түүнийгээ хэлдэг юм. санаа оноогоо ярилцаж сэтгэгдлээ хэлсэнд гялайлаа.
2014-07-31
schuhmacher(yum uz-d):
san baina u?eejiin chini ochnii talaar xaramsaltai baina.anx udaa sonsoj baina.shuudangiin tolbor butsaad olgogdox baixaa.xootsoldvol...mongold shuudangaar yum yavuulaxad ter tusmaa gutal baival bas tatvar avdag bolood baix shig bailaa.2xon kg achaanaas shuu dee!naizdaa 2 ijil gutal size oor yavuulksan chini tatavar 30-d myangig avsan baisan.gutalin unee dooguur xelbel bagaar bodogdox esvel bekeg gevel yadag yum chuham.zondoo l yum shuudangaar yavuulj baisan.suuliin ued tatvar nexex ni ixeseed baigaa.mongol ru xuuchin yum yavuulj baival shuudangiin tatvar avax ni gaigui.kargo ni bol 250eurogoor unelegdsen geed 200.000 tatvar saya nexsen.dan xuuchin yumnaas.daxij kargo,shuudand suseggui l bolood bna.argagui ued yu yum gexees.eej ni gutalaa avaad boon bayar baix baixaa.
2014-07-31
хүрэл-ээс юм үз-д:
илгээмж буцсан тохиолдолд чиний буруу биш бол дахин төлбөр төлөх ёсгүй байдаг даа мөн заавал шуудан гэхгүй монголчуудын карго наагуур чинь байдаг шдэ мэдэх байлгүй тэд найдвартай л юм билээ үнэ ханш нь ямар байдгийн гэхээс. болвол ээжийгээ дэргэдээ авбал зүгээр дэ
2014-07-31
nara:
sain uu.um uziin helsen ovchnii talaar asuuj todruulnaa.hoovoon uy bna amarch duusaad uulzaarai ho
2014-07-31
nara:
sain uu.um uziin helsen ovchnii talaar asuuj todruulnaa.hoovoon uy bna amarch duusaad uulzaarai ho
2014-07-31
amidral:
хоовоон нийтлэлээ ойр ойрхон оруулж баймаар байна аа. амраад ороод ирсэн хийх юм бага хүн цөөтэй энд элдэв болсон болоогүй мэдээлэл харж байхаар чиний нийтлэлийг уншиж байсан нь сайхан байна.
2014-07-31
юм-үз:
"урт наст илгээмж"-ээ гайхаширч байх цаг үедээ 7/2-нд ээжийнхээ захисан гутлыг аваад өөр нэг илгээмж явуулсан минь хилийн дээс алхаад гарсанг "замнал"-аас харж мэдээллийг нь уншиж дуулчихаад жаал ч атугай тайтгараад л, ээж минь авлаа гээд хэзээ наашаа залгах болдоо хэмээн хүлээгээд л. за за ингэсгээд дуусгаядаа энэ удаа. гаралгүй болохгүй нь, манайх хадлангаа хийж байгаа, хань минь сая орж ирээд, ... бид 2 гарч пингээ зайчлах ажил хэрэг байнаа, хэхэхэ.
2014-07-31
sainuu:
sain uu hoovon ,bas sainuu manaihaan bi hed honog emnelegeer bj bgaad garlaa odoo ergen hevteh bolohoor zav zai muu bn niitlelee taslahgui hotsrohgui unshih geed bgaa(aimaar heregt dyrtai) tegeed bie haa gagui bolohoor bysad nuhud bolon hoovontoigoo sanaa setgegdelee hyvaaltsanaa ta buhendee eruul enkhiig husie saihan bna mongoldoo bgaa yum shig bayarlalaa bayartai
2014-07-31
юм-үз/хүрлээд/:
сайн уу, хүрлээ? сэтгэгдлүүд алга болоод нилээд болж байга. үнэндээ, эдгээр сэтгэгдлүүд л хоовонгийн маань нийтлэл сонин сайханг амилуулж буйг үзэж харахгүй байгаа юмдагуудаа гэж л санагддаг. түүнээс гадна сэтгэгдлүүдээс ихийг олж авах боломж хаа хаанаа, хэн хэндээ байдаг.
2014-07-31
юм-үз /gogo-д/:
сайн уу, gogo ? ингэхэд, өөрөө надаас юу асуусан юм бол, өршөөгөөрэй би санадаггүй ээ.
2014-07-31
юм-үз /хоовонд:
сайн уу, хоовоон? facebook-д чинь орох л болвуудаа би гээч. хожмын санаа оноогоо хоовон чамтай ч, бусад уншигчидтайгаа ч хуваалцаж дэлгэх ажил хэрэг болох болгох зүйл ч байж байна, цаг нар нь болж эхлэхийн цагт хэдүүлээ ярилцаж хэлцэх нь гэмгүй болвуу хэмээн санах.
2014-07-31
юм-үз /нарад/:
сайн уу, нараа? "shingle" гээд нэг өвчин байнаа, салхин цэцгээр өвдсөн 3 хүн тутмын 1 нь өвддөг. энэхүү өвчнөөс сэргийлсэн вакцин байдаг юм байна, -вакциных нь нэр усыг нь би мэдэхгүй байна-,. энэ вакцин монголд байдаггүй юм шиг байна. хэрэв энэхүү өвчин тусахад вакцины нь хийлгэчихсэн байхад хавьгүй хөнгөн ту*г юм байна. чи минь, эмнэлэг домлогт ойр дөт ажилладг юм байна, энэ өвчний талаар мэдэхэд илүүдэхгүй болвуу гэсэндээ ийн дуугарлаа. ээж минь энэ өвчнөөр өвдөөд, олигтой засал авахгүй байна. ээж минь ч, эгч, дүү минь, хамаатан саданд маань ч эмч бий ч өвчинг яалтай ч билээ. энэ өвчнөөр монголд минь олон хүн бүү өвдөж зовоосойдоо гэсэндээ, нараа минь, чи минь тэр вакцин нь байдаг юм байна, ямаршуухан зүйл гэдгийг нь мэдчихвэл гэсэндээ л бичиж сууна.
2014-07-31
юм-үз/ зүсээ харалцаж биенээ таниагүй ч хууч хөөрдөгчүүлдээ/:
сайн байцгаана уу? маний хувьд онцгүй л байж байна, энэхүү "онцгүй" надаас бус хөндлөнгийн явдлаас үүдээд. 5 сарын 12-нд ээждээ илгээмж явуулаад, ...өнөөх нь очиж хүрдэггүй, бү..р гайхашраад. 7 сар гарлаа, наадам өнгөрлөө байдаггүй ээ. уг нь, 10-16 хоногт илгээмж маань хүрээд оччихдог юм л даа. хэргийн гол нь, ээж минь "shingle" хэмээх нэртэй өвчнөөр, -монголоор ч, орсоор ч ямар нэртэйг нь мэдэхгүй байна, тэгээд ч эм эмнэлгийн мэрэгжилтэй бус болохоор бүүр таг-, өвдөөд. энэ нь ямар учиртай өвчин гэхээр салхин цэцгээр өвдсөн 3 хүн тутмын 1 нь өвчилдөг өвчин юм байна. бие эрхтний аль нэг хэсгийг барьж өвддөг, тухайлбал, толгой, нүд, цээжин бие, хөл, хөлийн тавхай, ул гэхчлэнгийн булчингийн мэдрэлийн эд эсүүдийг барьж өвчилдөг. ээжийн минь болохоор хөлийн нь ул тавхайг барьж тусаж. ингээд, өнгөрсөн жил л өвдсөн хэдий ч нэг л сайн болдоггүй, өдр нь зүв зүгээр атлаа шөнө, хүн алжаал ядаргаагаа тайлж эрч хүчээ авдаг шөнийн нойрны цагаар үүрийн 4-5 цаг хүртэл унтуулахгүй зовоочихдог. тэгээд д5цагаас хойш жаал жаал аажмаар гайгүй болсоор нэг юм унтдаг. ээжээсээ юу хэрэгтэй байгааг нь бид асуугаад эндээс явуулах гээд, ул зөөлөнтэй гутал, -walk go-, гэхээр нь явуулаад. тэгсэн чинь 7 сарын 18-нд шуудангаас маань мэдэгдэл ирээд, ...хартал монголоос ирсэн гэчихэж. за энэ ч "монголоос ирээгүй" л байж таараа, өнөө "урт настай удаан жаргалтай илгээмж" минь ирчихсэн юм бишүү гэж санагдаад. шуудан руугаа яваад очвоо... , ээждээ явуулсан хайрцаг бүхий илгээмж минь "гэгээн дүрээрээ" байж байнаа, эргүүлж тойруулж харлаа хил даваад гарсны шинж тамга тэмдэг огт алга. хаанас ирэв гээд асуутал "sant louise" гэдэг байгаа. энэ чинь монголоос биш байна, хил даваагүй байна, аль 5/12-нд явуулсан илгээмж яахаараа бүтэн 2 сар гаруй ану-аар "тэнэж тэнэж" байгаад буцаад ирдэг байнаа хэмээн шгуудангийнхантайгаа ярилцаад. миний бүүр шал дургүй, - "уур" -, хүрээд. хэн нь хаана алдаа мадаг гаргасан нь бүү мэд, маний зүгээс болохоор маягтыг эндүү ташаа бус зөв бөгөлж таглаад явуулсан байдаг, -анх удаа игээмж явуулж буй биш, явуулж л байдаг зүйл-, . ...гээд яахав, ахин төлбөр хийгээд 7/22-нд эргээгээд явууллаадаа. ээждээ амин дэм болон хөлөндө гээд хэлсэн тосыг нь аваад нэмж нэг жижиг хайрцаг илгээмжийг мөн өдөр явуулваа. ...тэгсэн чинь яасан гээч, "урт наст илгээмж"-ийг минь дахиад эргүүлээд манай шуудан руу 7/28-нд явуулчихсаан гээд интернет-ээр замналыг/track/ нь хардаг дэлгэцэнд гараад ирдэг байгаа. юун шал дургүй хүрэх, энэ удаад ч ёстой "галзуурсан" даа. ахиад л шалгав шуудангийнхан, мөн л маний талаас хийгдэх үйлдлүүд нь алдаа мадаггүй байдаг, ... одоо ингээд 3 дахь удаагаа ахин төлбөр хийх болж байна уу, мөнгө минь модноос ургаад байдаггүй гэдгээ хэллээ. энэ удаад төлбөр хийлгэхгүй ээ, бид таны эхний төлбөрийг эргүүлж олж өгөх талаар арга хэмжээ авъя, энэ явдалд танаас хамааралтай алдаа мадаг эндүү ташаа зүйл ерөөсөө алга байна гэдэг байгаа. хамгийн гол нь, ээжид минь хэрэгтэй зүйл нь явж байгаа илгээмж болохоор "ыы..ыыы" ёстой шал дургүй хүрчихээд, "галзуурчихаад" байгаа амьтан нэг байнаа, тэр нь би гээч.
2014-07-31
zolboo:
za bugded ni mend hurgey minii setgegdeliig unshaj zuvulguu ugsun hoovond bayrlalaa mashinaa yanzalj chadahgui l bna da tegj bgad bolno biz. shuniin 03.00 tsag bolj bna odoo untlaa manai yum-uz haachaaw ee sanaad bhad kk
2014-07-31
юм-үз:
сайн байцгаана уу? хоовон болоод, зорчигчдынх нь сонинг дуулж сонсох сайхан шүү. үүгээр зогсохгүй гэж байгаа..., тогтмол уншихынхаа зэрэгцээ санаа оноо бдлоо бичвэрлэж, биесийнхээ мэнд амрыг, сонин сайханг дуулаад авцгаачихдаг хэдэн бодьгалстайгаа уулзчихна гэж байгаа, хэхэхэ, ер нь л давгүй. "эмээ" болж буй бүсгүй хөөрхөн юмаа, нүдэнд харагдчихлаа.
2014-07-31
anzbfd:
hund sain sanj tus boloh ch amidral urgeljilne shuu dee. baingiin handiv guigaad baigaa ni yah ch ym . nasan turshdaa handivaar amidrah uu. oor arga bodoosoi doo ter 2 hogshin. ur huuhduud ni yachiin bol doo. hoovond amjilt
2014-07-30
хүрэл-ээс хоовон-д:
уншиж амжаагүй олон дугаар уншлаа сэтгэгдэлүүд нь хаашаа алга болчоов сайт алдаа гаргасан уу эсвэл эзэн ааш гаргасан уу ккккк
2014-07-30
хүрэл-ээс аяатунгаа-д:
машинтай байх нэг амар нэг хэцүү. хүн гуйвал бүүр хэцүү би ч шууд л -но- гэчихдэг өгөхгүйг нь мэддэг болохоор найз нар ч гуйдгүй эвдэрвэл эхнэр бид 2 хэнийгээ загнах вэ дэ амар ш дэ
2014-07-30
хүрэл-ээм бимаа-д:
арай ч хэрүүл хэлцэл болсонгүй, үнэндээ, миний хуучин эхнэрийн одоо сууж байгаа нөхрийн,,, гээд л цаашаагаа явчихдаг даа нэг тиймэрхүү хүмүүс би чинь сайнаар ярьвал бараг цэдэнбалын хамаатан болоод явчихсан ш дэ хүний ганц зожиг байх бас тиймхэн ч юм шиг гэтэл ийм тавьланг бид өөрснөө сонгоогүй болохоор яалтай билээ
2014-07-30
аятунгаа:
за хоовон болон манай таксичид бүгдээрээ сайн биз дээ нээрээ хоовон хүлээлээ шүү би нэг хэсэг машин энэ тэр гээд юун такситай манатай хэдэн дугаар уншиж чадаагүй юмаа хоовон юун 2 хөгшин яриад байнаа лав л нэг уншигч туслаад өөрийнхөө эмнэлэгт хэвтүүлсэн гэж нэг байсан наадмаар хоовон очсон гэсэн зун цаг ч зугаатай л байна хэний яанагүй хүний хөлд дарагдаад байнаа заримыг нь утсаар хэлж зохицуулахгүй бол зэрэг зэрэг ирж дарчих гээд сандаргалаа 7 сард чинь хотынхон хөдөөрүүгээ гарч алжаал юугаан тайлж амрах шиг болж байх шиг байна 8 сарын 15 хүртэл үргэлжлэх байлгүй хоовонгоо фэйсбүүкээр даганаа хө за манайхаан амжилт
2014-07-30
бимаа:
хүрэлийн зовлонг үнэхээр ойлгож байнаа кккк за би бас баахан хажиг жожиг ааш муутай талдаа, надад энэ асуудал тулгарсан бол бас яах байсан бол, хэрүүл ч гэх нь хаашаа юм хэлцээ ч гэх нь хаашаа юм л болж төгсөх байх ккк таг болчихоор чинь гайхаж байлаа. хоовонг фэйсбүүкээр даганаа, бичлэгээ оруулдаг биз дээ хөө
2014-07-30
хүрэл:
том өрөөндөө ч орох эрхгүй бараг сар болов шив эхний 7 хоног тэсээд дараа нь зурагтаа салаалав, ээжийнхээс нэг зурагт зээлэв тэгж байгаад хямдралаар нь далимдуулж нэг зурагт авч хөлбөмбөгөө саадгүй үзэж дуусгав да зочид маань хэвтэх нь хэвтээд суух нь суугаад алдарт нийтийн дуугаа суваг сольж үзээд завсраар нь хүүхдүүд нь хүүхэлдэй булаацалдаад манайх багачуудаа ээж гэж цалингүй манаачид тушаасан тулдаа айлын хүүхэдтэй арай дажингүй өнгөрлөө за уучлаарай баахан хувийн зовлон тооччихлоо бараг л хоовонтой хамт халтуур хийчих шиг боллоо бимаа эмээд халуун мэнд хүргье ккккк
2014-07-30
хүрэл:
хуушуур айраг хурдан морь соёолон бүүр сур харваа шагай гээд үзээгүй хүсээгүй юмгүй. биднийг ч үйлчлэх албатай хүмүүс гэж ойлгочихсон тэдний буяанд баатар үүлийн их бүтээн байгуулт хүй долоон худагт анх очиж үзлээ наадам дууслаа хөл хөнгөрөх боловуу гэтэл нарантуул нээгдэх болоогүй юу гэнээ кккк тэгж тэгж нутгийн салхи нь дуудав уу яав явах болж нутгаараа очоорой охин төлөг охин тугал нэрлэлээ өсөөд байж байг очиж шимий нь хүртээрэй гэнээ бид очиж сүү тарагт булхана гэдэг хэзээ л бол доо кккк
2014-07-30
хүрэл:
бүгдийн амрыг эрье сайхан зусцгааж байна уу? за миний бие нь сэтгэгдэл бичихтэйгээ болж л байна. наадмын өмнөхөнөөс болзоогүй зочидын хөлд дарагдаад юун такси юун зуслан байлаа. угаасаа эхнэр бид 2 айлын ганцууд хажиг биш юмаа гэхэд жаахан зожигдуу хүмүүс ам бүл цөөн энэ хэвшилдээ дасцан хүмүүс л дэ тэгтэл нөгөө хүргэн хүү кинон дээр содном гуайн тоглодог шог гараа шиг л хүмүүс гэнэт буугаад ирлээ таних бүү хэл зүс үзээгүй ч танай тийм хамаатан юм байгаам тус дэм гээд ирж байхад юу ч гэлтэй билээ ёстой буруу харж арай л уйлсангүй эмнэлэг домлого хоол унд гэж их ч явлаа дагаж ч дагуулж ч,,, наадмын өмнөөс эмнэлэг нь дууслаа, буцах байх гэтэл нэг ирснийх наадамдаад буцъя болчихдог байгаа
2014-07-30
gogo:
saihan bnaa manai mongoliin ohid jaahan horimoo hotooo humij yawah heregtei l bgaa yumdaaa yum vz yagaad bhgvi bna minii asuultan d hariulahgvi yumuuu
2014-07-30
гэгээнээ:
анхны уншигч болох шиг боллоо эсвэл анхны сэтгэгдэл. таксины байнгын уншигч анх удаа сэтгэгдэл үлдээж байна. такси 94 г удаан хүлээлээ шүү. хоовонд амжилт. такси хоовон гэсэн байна лээ like дарсан
2014-07-30
bolor:
saihan niitlel bn .
2014-07-30
бимаа:
тэр залуу эмээг уншсан чинь өөрийгөө уншаад ч байгаам шиг, би бас нэг их удахгүй эмээ болох байхаа ккк хөөрхөн юмаа. нээрээ хоовон бас бүх такси уншигчидынхаа амар мэндийг эрье. амралт зугаалга гээд хот хороо хүн хар, унаа тэрэг сэлүүхэн байх шиг байнаа.
2014-07-30