SOS-ын хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцжээ
2014-07-31

Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотод Асрамжийн газарт хүмүүжигч хүүхдүүдийн Hope for the Mundial олон улсын хөл бөмбөгийн хоёрдугаар тэмцээн  болжээ. Уг тэмцээнд нийт 24 орны 26 баг оролцжээ. Харин манай улсаас Н.Содномдаржаа ахлагчтай, Г.Санчир дасгалжуулагчтай Монголын SOS хүүхдийн хотхоны баг тамирчид улсаа төлөөлөн оролцсон байна. 17 хүртэлх насны 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэй манай улсын багийг зохион байгуулагдаж үнэлж, хол газраас зорин ирж тэмцээнд оролцсонд нь талархал илэрхийлсэн байна.

а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин