Монголын 169 иргэн гэмт хэрэгт холбогджээ
2014-07-31

Энэ оны эхний долоон сард манай улсын нийт 169 иргэн гадаадын улс орнуудад гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчдийн газраас ГХЯ-ны Консулын газарт ирүүлжээ. Тодруулбал, БНХАУ-д 106, БНСУ-д 22, Хонконгт 6, Туркт 6, АНУ-д 11, ОХУ-д 5, Чех улсад 3, Польшид 2, Сингапурт 3, Тайваньд 3, Австри, Унгар улсуудад тус бүр 1 иргэн саатуулагдсан байна.

а

Манай иргэдийн үйлдсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл хулгай 92, хүний амь нас хохироосон 1, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн 22, оршин суух журам зөрчсөн 17, биеэ үнэлсэн 9, танхай 14, замын хөдөлгөөний журам зөрчсөн 8, хүчин 5, хар тамхи биедээ авч явсан хэргээр 1 иргэн баривчлагдан саатуулагджээ. Гадаадын их дээд сургууль, коллежид суралцахаар явж буй оюутнууд суугаа орныхоо хууль тогтоомж, дүрэм журмыг чанад сахиж өөрийн үүрэг зорилгоо ухамсарлан аливаа хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх шаардлагатайг Консулын газраас анхааруулж байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин