Олон улсын Залуучуудын аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээн төлөвлөгөөний дагуу Хонг Конг улсад болжээ.
л
Энэхүү тэмцээнд долоон орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн ба манай тамирчид амжилт дүүрэн иржээ. Тэмцээний 50 кг-ын жингийн ангилалд хүч сорьсон Өвөрхангай аймгийн харьяат тамирчин Э.Сумъяабазар алтан медаль хүртсэн бол мөн аймгийн тамирчин 55 кг-д барилдсан Н.Амгаланпүрэв, 48 кг-д хүч сорьсон Б.Адъяасүрэн нар мөнгөн медаль зүүсэн байна.
л
Харин 60 кг-д барилдсан “Хүч” нийгэмлэгийн бөх Г.Баттулга болон 66 кг-ын жинд өрсөлдсөн Б.Сумъяабазар нар хүрэл медалийн тавцанд зогсчээ. Мөн Олон Улсын шүүгч Ш.Баясгалан, “Тод-Сүх” клубын дасгалжуулагч З.Сүхчулуун нар уг тэмцээнд шүүгчээр ажиллаад ирсэн аж.
л
Б.Бэхи
Уншиж байна |