“Сум-90 жил” буюу Монгол аялал
2014-08-01

Наадмын дараа намар гэдэг ч наадам үргэлжилсээр, наадсаар байна. Энэ жилийн тухайд Их Монгол Улс байгуулагдсаны, Ардын хувьсгал ялсны тэгш ой биш ч  хувьсгалт засгийн үеийн сумын захиргаа шинээр эмхлэгдэн байгуулагдсаны их ойн жил тохиолоо. Монгол Улс 330 сумтай. Сумдын дийлэнх нь хувьсгалт засаг төр эмхлэгдэн байгуулагдсаны дараагаар нэгэн жил зэрэг байгуулагдсан. Тиймээс ч өнөөдөр 21 аймаг бүр сумдынхаа 90 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна.  Улсын наадмаас илүүтэй сумын ойдоо анхаарсан, санаа тавьсан яриа аль зуны эхэн сараас үргэлжилсэн. Эдүгээ энэ сумын ой нижгэр боллоо, тэр аймгийн тэр сумын унаган хүү аргагүй л бэлтэй хүн шиг зангараг гаргалаа, одоогийн төрийн өндөрлөгт манай нутгийн хүү байгаа болохоор ойгоо нижгэр хийлээ гээд наадмын яриа амаас ам дамжин яригдсаар байна.

6

Нэг талаасаа зардалчирэгдэл их гаргалаа, эдийн засаг хямралтай үед хэдэн зуун сая, тэрбум тэрбумаар нь хөрөнгө цацлаа гэх шүүмжлэл сумын тэгш ой тэмдэглэхтэй холбоотойгоор өрнөсөн. Одоо ч энэ шүүмжлэл тасраагүй байна. Арга ч үгүй биз, эдийн засаг хямарч, бараа таваарын үнэ өдрөөс өдөрт нэмэгдэн, ард иргэдийн амьжиргааны түвшин муудаж байгаа энэ үед иргэд бухимдах нь зүйн хэрэг.

7

Гэхдээ монголчууд бид нутаг усаа дээдэлж, төр ёсоо хүндэтгэж ирсэн ард түмэн. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг эс тооцон, унаж төрсөн нутгаа, аав ээжийнхээ, хадмынхаа нутгийн зорих хүү, охин, хүргэн бэрүүдийн цуваа хөдөөний замд үргэлжилсээр. Нөгөөтэйгүүр зам дагаж хөгжил ирнэ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хийсэн, олон түмэнд хүртээмжтэй ажлуудын нэг нь аймгуудыг Улаанбаатартай холбосон автозам. Эдүгээ Монголын өрх бүр дор хаяж нэг суудлын тэрэгтэй болсон үед нийслэлтэй ойрхон аймгийн иргэд долоо хоног бүр нутгаа зорьж байна. Хол нутгийнхан жилдээ нэг удаа нутагтаа очоод ирж байгаа. Энэ жил улаанбаатарчуудын дийлэнх нь орон нутгийг зорьж, унасан газар угаасан усандаа хөрвөөгөөд ирлээ.

6

Аялал жуучлалыг хөгжүүлнэ гэж жил бүр ярьдаг. Ялангуяа манай иргэд эх орноо тойрон аялахгүй гадаадыг зорьж, гадаадад улс оронд хөрөнгө оруулалт хийж байна гэж аялал жуучлал хариуцсан албаны хүмүүс шүүмжилдэг. Тэгвэл энэ жил дотоодын аялал жуучлал элдэв сурталчилгаагүйгээр хувь илүү үр дүнд хүрсэн гэж найдаж байна. Энэ жилийн дотоодын сурталчилгаа “Сум-90 жил” байлаа. Амьдрал хөөж нутгаасаа гараад 10, 20 жил болсон ах дүүс, нутаг нугынхныг тэгш ой учрууллаа. Учир нь нутгийн ой сайхан боллоо, манай сум ч хөгжиж байна, нутагтаа очиж хийморио сэргээгээд ирлээ гэх хотынхон хаа сайгүй таарч байна. Нутгаа зорих замдаа иргэд өөрсдийн маршрутыг зохион, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газруудаар аялдаг болж. Тэр байтугай дараа жил аль аймгийн ямар сумыг ямар маршруттайгаар  явж үзэхээ ч төлөвлөжээ.

7

Энэ жил сумдын тэгш ойгоос гадна  Ламын гэгээний 375 жил, Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой тохиож байгаа. Баянхонгорчууд саяхан Ламын гэгээний 375 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ лээ. Ойн хүрээнд төр, засгаас хөтөлбөр гарган тэмдэглэхээс гадна иргэд, олон нийтийн байгууллагын зүгээс Халхын гол руу аялах маршрут зохион байгуулж байгаа. Харин үүнд манай ССАЖЯ-ныхан хэр санаачлагатай оролцож байгаа бол. Аймаг сумдын тэгш ойнууд үргэлжилсэн энэ жил нутгаа сурталчилж, хандив, тусламж эрэхээс гадна сум нутаг усныхаа онцлог, байгалийн үзэсгэлэнт газруудынхаа талаар аяллын маршрут гаргасан болов уу.  Тэгш ой тохиосон аймаг, сум, нутгийн зөвлөлийнхөн Улаанбаатараас тухайн нутгийг зорих аяллын маршрут гаргаж байвал дотоодын төдийгүй гадаадын иргэд ч сонирхон очих биз ээ. Цаашдаа ойдоо зориулж хандив гуйх бус аяллын маршрут гаргацгааж жуулчдыг даллаасай.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zaa tssss :
yagaad oigoo temdeglej bolohgui gej???? buhel buten 10-n jiliin daraa hotol olnooroo horoo gudamjaaraa uulzaldaj amar mendee medeltsej amidral ahuigaa ungursnuu odootoi ireeduiteigee yariltsj bolohgui gej???uvul boldgooroo bolood davaad garna uursduu gar sungahgui bj bitgii am nee de
2014-08-03
zochin:
angi tugsultuuruu niilsen arhidalt shownii tuv bolj ajil tsalgardaj nair naadam havtgairsaar uvul bolhoor tulshgui tejeelgui hotiinhoon tuslamj geed suudag zasag darga naraas uvliin beltgel shalgadag naadam bolgomoor yum
2014-08-03
zochin:
sumiin oigoor sumdaa yamr buteen baiguulalt hiisneer ni uralduulj medeeldeg baimaar yum. bayr naadmiin tusuv batluulj heden zasag dargantsar hedne mori huls ni urssan buhund ugdug bai shagnalaaraa malchdiin huuhded halaalttai 00-toi bair bairj, ter oron nutagt togtohgui ochihgui baigaa bagsh, emch seheetnuuddee oron suuts barij ugch uursdiinhuu huuhdiig surgaj uursduu emchleh emchtei bolmoor yum. biy zasah oo-gui haluun usgui haltaisan huls ni urssan naadam heden zuun damjij urgeljleh yum bol
2014-08-03
зочин:
uls aimag sumdiin naadmiig neg udur hiideg bolmoor baina. yadarsan humuusiig bur segsreed hayachih yum. buh yadahdaa tom tsoltoi buhchuud ni aimag sumdiin naadmiig uimuuleed baina daa.
2014-08-02
zochin:
ub_iin achaalal ene odruuded baga ch boltugai bagasch bayarlsan bailgui dee.dotoodiin juulchilal geed durtai gazraa duraaraa davhiad hog novsh tariad yavaad baival hetsuu ur dagavar avchirah biz.aylj boloh ch uhamsaraa geehgui eh oron baigalia hairlaj yavaarai.
2014-08-02
мөнгө:
ой тэмдэглэж бөх моринд бай өгөх болохоороо мөнгө цутгаад байдаг сумандаа ядахдаа хүүхдийн ганц цэцэрлэг барьчих юмсан гэвэл салаавч өгдөг нутгийн зөвлөлөө гэж ийм л гашуун үнэн байна даа
2014-08-02
hhhhh:
hed honog ch gesen xot arai selvvhen saihan bailaa.
2014-08-01
erka:
90 jil bolson sum gehed usand oroh negch gazar baihgui suuj bie za*g noiliin orooch baihgui baij uyn hogson saihan bolson geed baigaa malnuud be odoo naad sumiin oi aimgiin oi gesen mongo ideh gesen heden darga nariin baliar togloomoo zogsoo ih bayralsnii margaash ih hohirol irdeg shuu ene jil ih zud bolhiig uguisgehgui shuu
2014-08-01
kkkk:
mongo l ideh arga shuu deeee
2014-08-01
боогий:
түүхэн ойгоо хийх нь тухайн нутгийнханы шийдвэр, төрөөс болон төсвөөс нэг ч мөнгө баталж өгөхгүй зөвхөн наадмын зардалд дээд тал нь 5 сая төгрөг байдаг, эрийн 3 наадам болдог ч энэ үед л нутаг нугаараа цугларч иргэд нь өөрсдөө наадам хийх хандиваа өгнө, амьдралд яг л ийм л байдаг, ноднин 90 жилээ хийсэн манай нутаг
2014-08-01
baagii:
ene olon oig boliulaasai. yamar ih horongo zarj neg naadam hiisen bolj bgaa bol. tegsh oi geheer yadag yum. gaihaltai yu ch bolohgui l bgaa biz dee. uralddag mori ni uraldaj, boldog naadam ni boldgooroo l bolno bish uu. 90 jil, 91, 92 jiluud yalgaatai yu. yamar ch yalgaagui. tsaashdaa ene met ach holbogdol bagatai zuild horongo urehee boliosoi. ter ih mongoo nutag orondoo buteen baiguulahad zoriulaasai. yadaj neg saihan tsetserlegt gudamj baiguulaad archilgaand ni jaahan mongo jil bur gargaad heden hun tsalinjuulaad bval nutag oron bayarlah bgaa daa. hurdan mori, huchit bohchuud baildag ter olon mashin, mongo horongoo iimerhuu uldetstei yumand zoriulaya. nutgiin zovloliinhoon. sumaimgiin udirdah nohod oo.
2014-08-01