Ч.Улаан: Яагаад “Bank of China” болохгүй гэж...
2014-08-04

Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

й

-Сангийн яамнаас эдийн засагтай холбоотой ямар ажлууд хийж байна?

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд бүхэлдээ эдийн засгийг идэвхижүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжсэн таатай орчинг бүрдүүлэх бодлогыг явууллаа. Энэ хугацаанд УИХ-аар 11 хууль хэлэлцүүллээ. УИХ-ын хоёр, Засгийн газрын нэг тогтоол гаргалаа. Энэ бүх асуудлуудыг шийдсэнээр эдийн засгийг хөтлөн явуулж байгаа, баялаг бүтээгчидтэй хамтарч ажилласан. Ингэснээр тэдний үйл ажиллагаанд зайлшгүй тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг арилгах зорилт тавьсан.

й

-Төсвийг дахин төлөвлөхдөө валютын ханшийг хэрхэн тооцох вэ?

-Өнгөрөгч хаврын чуулганаар хийсэн төсвийн тодотголоор гадаадад ажиллаж байгаа дипломат байгууллагуудын зардалд ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж тодорхой хэмжээний ачаалал үүссэн учраас зохицуулах арга хэмжээ авсан. Бид төсвийн тодотголын төсөл дээр ажиллаж байна. Ингэхдээ бий болсон нөхцөл байдалтай уялдуулан валютын ханшийн тооцоог нарийвчлан хийнэ. Нөгөө талаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу төсвийн зардлыг хэмнэх арга хэмжээг тусгана. Хамгийн гол нь төсвөөс гадуур явж байгаа гэж шүүмжлэлд өртөөд буй Хөгжлийн банкны буюу “Чингис” бондын зарцуулалтыг төсөвт тусгахаар ажиллаж байна.

й

-Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлснийг Сангийн сайдын хувьд хэрхэн үзэж байна вэ?

-Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь эдийн засагт орох мөнгийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа хэрэг. Энэ нь шууд утгаараа эдийн засгийг идэвхжүүлэхгүй. Харин эдийн засгийн үзүүлэлтүүдийг оновчтой түвшинд барихад нөлөөлнө.Энэ утгаараа богино хугацаанд эдийн засагт эерэг нөлөө авчирна гэж бодож байна. Ер нь урт болон дунд хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй болно.

й

-ЭЗЭН-100-гийн биелэлтийг дүгнэвэл?

-Энэ бол эдийн засгийн эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэх 100 хоногийн арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, энэ бол ямар нэг зүйлийг шинээр зохион бүтээнэ гэсэн үг биш. Хийж байгаа ажлынхаа эрч хүчийг нэмэгдүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэх л зорилготой. Энэ хүрээнд Засгийн газар, ялангуяа Сангийн яам нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллалаа.

й

-Тухайлбал?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлтүүдийг үзүүллээ. Ингэснээр гадаадын тоног төхөөрөмжүүдийг татваргүй оруулж ирж, ажлын байр бий болох бололцоог нээсэн. Том төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд хөрөнгө оруулалтынх нь тоног төхөөр өмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж тооцох нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр үйлдвэр, аж ахуйн газрууд хөрөнгө оруулалтдаа хүч, анхаарлаа хандуулах бололцоо нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэх байх гэж бодож байна.

й

Банкны салбарт гэхэд л хямд үнэтэй эх үүсвэр босгож байгаа банкны үйл ажиллагааг дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Энэ нь эдийн засаг руу орох хямд хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Нөгөө талаас энэ нь валютын хангамжийг сайжруулж, төгрөгийн ханш тогтвортой байх таатай нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Банкны салбарт гэхэд л хямд үнэтэй эх үүсвэр босгож байгаа банкны үйл ажиллагааг дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Энэ нь эдийн засаг руу орох хямд хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байгаа.

й

Хамгийн наад зах нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор аргачлал, үнэлгээг үндсээр нь шинэчилсэн. Ингэснээр энэ салбарын үйлдвэр, аж ахуйн газруудын үйл ажиллагаанд багагүй дэмжлэг болсон. Мөн Хөрөнгийн биржийг Сангийн яамны харьяанд шилжүүлсэн. Ингэснээр үнэт цаасны хоёр дахь зах зээлийн ажиллагааг ихээхэн идэвхжүүлнэ гэж найдаж байгаа. Ер нь зах зээлийн эдийн засгийн бодлогын тулгын гурван чулуу нь төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зах зээл юм шүү дээ. Урьд нь төсөв, мөнгөний бодлогодоо л анхаарал хандуулаад, санхүүгийн зах зээлд анхааралгүй явж ирсэн. Ийнхүү эдийн засгийн тулгуур гурван чулуу зах зээлийн сонгодог зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлснээр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн үйл ажиллагаа үр дүнгээ өгнө гэж бодож байна.

й

-Валютын ханшийг хэрхэн хазаарлах вэ, хэр их хугацаа зарцуулах бол?

-Ерөөсөө эдийн засгаа эрчимжүүлж байж л энэ асуудлыг шийднэ. Хугацааг би хэлж чадахгүй. Би далдыг хардаггүй шүү дээ. Ер нь аль болох эдийн засгаа идэвхижүүлж, импортын хэрэглээгээ багасгаж чадна, хэдий хугацаанд экспортоо нэмэгдүүлж, валютын орлого их олно тэр хирээр ханш тогтворжино. Өнөөдөр монголчууд бид хэрэглээнийхээ 70-80 хувийг зөвхөн импортоор залгуулж байна. Энэ маань олж ирсэн жаахан валютаа гадаад зах зээл рүү урсагж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр эдийн засаг маань өөрөө ийм гаж тогтолцоотой. Энэ гаж тогтолцоог л түргэн хугацаанд засах ёстой. Ингэхийн тулд дэс дараатай олон арга  хэмжээг, цаг хугацааны аясаар хийх хэрэгтэй.

й

Өргөс авсан юм шиг шууд сайжирчихдаг асуудал биш. Нөгөө талаар гаднаас орж ирж байгаа валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын оновчтой бүхий л хэлбэрүүдийг ашиглах ёстой. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Засгийн газрын үнэт цаасыг гадаадынм зах зээлд борлуулах, санхүүгийн үүсмэл хэрэгсэл болох хувьцаа борлуулах зэрэг олон аргыг бид зэрэгцүүлэн хэрэгжүүлэх ёстой. Түүнээс биш ганц нэгхэн бодлогын хүүг чангалсанаар энэ асуудал шийдэгдэхгүй. Энэ бол өнөөдөр бий болоод байгаа тэнцвэргүй байдлыг тогтворжуулах арга хэмжээ. Тиймээс цаашдаа бодлогын арга хэмжээг өргөн хүрээнд авч хэрэгжүүлнэ.

й

-Манай улсад хамгийн их хэрэгтэй юм мэдээж мөнгө. Үүнтэй холбоотойгоор гадаадын банкыг оруулж ирэх нь зөв, буруу гэсэн санал шүүмжлэлүүд яваад байгаа. Тухайлбал,  “Bank of China” –г  оруулж ирэх нь хэр оновчтой шийдвэр байх бол. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Яагаад болохгүй гэж. Яагаад гэвэл манай эдийн засаг нээлттэй. Би хэлсэндээ манай улс зөвхөн хэрэглээнийхээ 80 хувийг гаднаас, зарим бүтээгдэхүүнийг 100 хувь гаднаас хамааралтай. Тийм учраас аль болох нээлттэй зах зээлийн эдийн засгийг л хөгжүүлэхийг зорьж байгаа. Тэгэхээр нээлттэй эдийн засгийн үед яагаад гадаадын хөрөнгө оруулалт орж ирж болохгүй байх вэ. Хамгийн гол нь харилцан ашигтай, ил тод, үр өгөөжтэй хамтын ажиллагаа байх ётсой. Энэ асуудалд л анхаарах нь зөв. Түүнээс биш байна байхгүй гэдэг асуудалд анхаарлаа хандуулах нь буруу.

ый

-Хямралаас үүдээд төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй байна. Зарим тохиолдолд “Чингис” бондын мөнгөнөөс цалин тавьж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Тийм байдал хаана ч байхгүй. Одоогоор цалингаа тавьж чадаагүй тохиолдол гараагүй байна. Улсын төсвөөс зайлшгүй өгөх ёстой урсгал санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн өгч байгаа. “Чингис” бондын мөнгөнөөс төсвийн цоорхой нөхдөггүй хуультай. Нийгмийн халамжийн арга хэмжээнд ч тараах учиргүй. Тийм хууль бус үйлдэл хийгдэхгүй. Зарим байгууллага цалингаа хугацаанд нь тавьж чадаагүй асуудал гарсан байж болзошгүй. Тэр нь орлогоо өөрөө бүрдүүлдэг байгууллага байж болох юм. Улсын болон нэгдсэн төсвийн хүрээнд тийм нөхцөл үүсээгүй. Үүсэх ч үгүй.

й

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
тэнэмэл шар:
хуцдаг улааны хувхай тархийг тэнзэн ташуураар хага шаанадаа
2014-08-15
шуналт улаан:
улааныг сангийн сайд болгохоор сан хемрег нь 00 зааж данс улайдгийн учир нь гэвэл улааны еерийнх нь херенге арвижиж данс нь зузаардаг. улсын сан хоосорч данс нь улайдагт оршино.
2014-08-15
bitgii demiir...:
ashig gedegiig dandaa munguur hemjij bolohgui. ar mongoliig gartaa oruulj baival hedii hemjeenii mungu zarhad ch belen yls hajuuhand chini bn shuu dee humuus mini...
2014-08-13
bitgii demiir...:
ene yasan hut*g haltar be. yagaad bank of chine bolohgui gej... gej soliorch bn yagaad gevel dotoodiin bankuud dampuurch manai mongoliin ediin zasag bank of chinagiin gart oroh ychiraas... bank of china manai ylsad ashig harj salbaraa neej bn gej bodoj bn uu... ugui l dee mal mini. hyatadiin turiin umchit ene bank mongolchuudiig zalgih gej ediin zasag munguniih ni yrsgaliig atgah gej orj irj baigaa hereg... ashig gedeg zuil urgelj 1 noimoriin asuudal bish yum shuu dee...
2014-08-13
зочин:
ч.улаанд хуцдаг муу шаар вэ? чи угээ бодож яриарай монголыг зарах гээд узээрэй чи чамайг гишгэх газаргуй болгоод егне дее их басмжлаад бвал хоть чинь шуу
2014-08-05
ч.улаан:
яагаад монголыг зарж болохгүй гэж...
2014-08-05
даашинхүүгийн банк:
бүх малаа даашинхүүгийн банкинд барьцаанд тавьж бага хүүтэй зээл авцгаая дараа нь юу болохыг харья
2014-08-05
zochin:
yagaad bj bolohgyi we gewel mgl ulsiin buh malchid tarialanchid bizmesmenuud bankind bdagaa tawiad mgliin mal hujaagiin bankniih l bolno bid sain medej bgaa shuu dee haan bankind barag buh malchid l malaa bartsaa bolgood tawiad suirsen ni ih shuu bj bolnoo gehdee odoo bish yamar ch bsan eh ornoo hudaldsan iim uls torchid bsan tsagt ard tumen yasan ch zowshoorgyi iim hudal yarij oorsdoo bayjij mgl ulsiig suirelruu hotloj bgaa uls torch nertei urwagchidaas saltsgaayaa mglchuudaa
2014-08-04
unen:
suxbaatar aimagiig xujaad tabuad tuuchixsan xun shuu dee. yamar saindaa ulaan said obdloo genguut xujaa nar sandralaa biz dee.. ix muu xun
2014-08-04
zochin:
hyatadiin bank mongold orj ireed hereggui dee. harin mongoliin bankiig hyatadad neeh geed uzdee!?
2014-08-04
dash:
ulaan luivarchaan! yagaad gedgig ni heleed ogee. yagaad gevel bank of china bol hyatadiin toriin omchiin bank. herev bank of china orood irvel tuugeer damjin hyatadiin toriin bodlogo mongold shuud heregjeed yavna gesen ug. bidend tusgaar totnol heregtei yu, ugui yu?
2014-08-04
ulaan:
onoodor haan banknii sahaltai nohriin gart mongoliin mal surgiin heden huvi bgaag ene luivarchin medej l bgaa sh dee. hujaa bank orj irvel heden jiliin daraa mongoliin hun amiin heden huvi ni hujaa banknii baritsaand orohiig hurtel tosoolj l bgaa. ene *d mongol ulsiin ireedui hamaa baihgui gedeg ni todorhoi. mongol uls zov zamaar yvbal altantuya ulaan nart gishgih gazar oldohgui. tiim uchraas l buruu tiish ni hotlohiig hicheej bgaa.
2014-08-04
ulaan :
ene hulgaich l bolsoor mongoliin san ulairsan. ner ni hurtel ulaan.
2014-08-04
ulaan :
gadaad gej ugeerchaatsailaad gantshan ulsiig demjdeg *nuud. busdiig ni bol zugeer l hoochihno. monhiin horsh gesen ugiin dor hujaag l demjine. neelttei zah zeel geheer gantshan ereeniig l cholootei hayna. hujaagaar damjaad dalaid garah orosoor damjij dalaid garah 2 gartstai baij yagaad boldoggui yum be
2014-08-04
mglg:
hutsaaraa ulaan saidaa bank off china-g herhevch mongold oruulj bolohgui. herev oruulah yum bol mongol uls suirne.ulsaa hudaldsan novsh.
2014-08-04
zol1:
garal ugsaa ch geh shig bitgii teneg yum yariad bai ediin zasag yarij bn
2014-08-04
зөвөө зөв:
нээрээ яагаад гадны банк орж ирж болохгүй гэж ? ... манай энэ хэдэн банкнууд гэж долларын ханшны өсөлтөөр л амь зуудаг , арчаагүй , ард түмнийг мөлжихөөс өөр шидгүй юмнууд бна ш дээ
2014-08-04
zochin:
ene nuhurt hudlaa huzahaas uur yum alga aa, ard tumnii amidral udruus udurt dordoj, yumnii une usuud bdag, ene hudalch delhiid bhgui ih ajil hiigeed bdag, iim malnuudiig zailuulaad haymaar yumaa
2014-08-04
яагаад...болохгүй гэж...:
энэ улаан гэгч нөхөр хэр зэрэг сурлагатай хүүхэд байсан бол? улсын санг атгасанаасаа хойш арвижууллаа гэж ерөөсөө дуулдсангүй. гарал үүсэл угсаа нь ямар байдаг юм бол?
2014-08-04
zochin :
эдийн засгийн цагаан толгой мэдэхгүй,албан тушаалын хэнээтэй хүнээр сангийн сайд тавчихаар яаж монгол улс хөгжих вэ дээ. улаан сайд болох бүр д монголын эдийн засаг,хямарч сүйрдэг шүү дээ.
2014-08-04