Жон Керриг тагнаж байжээ
2014-08-04

Израйлийн тагнуулын байгууллага өнгөрсөн жилээс эхлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг тагнаж, чагнах төхөөрөмжийн тусламжтайгаар гар утас болон ажлын утсыг нь чагнаж байсан хэмээн Германы “Der Shigreli” сэтгүүл өнөөдрийн дугаартаа нийтэлсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

_

2013 оны эхээр Ойрхи-Дорнодын улс орнуудын энхийн хэлэлцээр хийх үед Цагаан ордны зүгээс авч хэрэгжүүлэх гэж буй бүхий л арга хэмжээг урьдчилан мэдэж байсан гэв. Тус сэтгүүлийн мэдээлсэнээр Керригийн Жоржтаун дахь гэр болон албан тасалгаа болон зарим шаардлагатай үед ашигласан гар утас, суурин утас зэрэг энгийн харилцааны холбооны төхөөрөмжүүдийг ч чагнаж байсан гэжээ. Израйлиас гадна ОХУ, Хятадын тагнуулын байгууллага ч Төрийн нарийн бичгийн даргын яриаг чагнаж байжээ. Энэ асуудлаар Израйль болон Вашингтон ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин Америкийн тагнуулын газрын 10-аад ажилтан “Der Shigreli” сэтгүүлийн төв байранд мөрдлөгө явуулж эхэлжээ.

_

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
okkkk:
bult bult gai
2014-08-05