Л.Цог Үндсэн хуулийн Цэцэд хандана
2014-08-04

УИХ-ын хаврын чуулганаар Цагаан суврагын ордод төр хувь эзэмших эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Цагаан суврагын ордын 34 хувийг төр эзэмших хуулийн төсөл оруулж ирсэн ч хайгуул хийсэн компанид төлөх мөнгөний хэмжээ их байсан учир төр эзэмших шаардлагагүй гэж үзсэн билээ.  Харин УИХ-ын дэд дарга Л.Цог уг ордоос төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоолы төслийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ Үндсэн хуулийн гурван заалтыг үндэслэл болгожээ. Үүнтэй холбогдуулан “Байгалийн нөөц баялаг Монголын ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “Шударга ёс, хуулийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, “УИХ Засгийн газарт хяналт тавих эрхээ хэрэгжүүлээгүй" гэдэг үндэслэлүүд гарч байна.

6

УИХ-ын дэд дарга Л.Цог "Стратегийн ордоос зөвхөн татвараа авах бус төр эзэмших ёстой.  Үндсэн хуулийн Цэц зөв шийдвэр гаргана гэж бодож байна. Энэ асуудлыг тойроод олигархиуд яаж дарамтлахыг харъя. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл. Гэтэл УИХ-ын гишүүд тангараг өргөчихөөд лоббид автаж байна. Энэ нөхцөл байдалд хаалт хийж тэмцэнэ" гэлээ.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ан нам их зүйл хийсэн ман ийн хийсэн *ийг цэвэрлэж бна
2014-08-04
baabar:
ardchilsan nam sonoj bna. ami amia bodooroi. ard tumend aluulax uldlee.
2014-08-04
........:
tsog gej * odoo boliosoi.
2014-08-04
hench bish:
oroo her shudrag hvn bilee ehleed ooriin tolgoioo deer baigaa owosoo harchihaad daraan hvnii tolgoioo dah owosiig har л .цог gui
2014-08-04
zochin :
chadah yum uu ee medehgui
2014-08-04