Бүх тоглоомоо Адам Сэндлерт гэрээсэлжээ
2014-08-04

Холливуудын нэрт жүжигчин Адам Сэндлерт найман настай фэн нь бүх тоглоомоо гэрээсэлж, видео бичлэг явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин залуугийн ноймер нэг фэн гэгдэх Граде Луи гэх хүү гурван жилийн турш тархины хорт хавдраар өвчилж, сүүлийн шатандаа шилжсэн учир цаашид амьдрах боломжгүй болжээ.

6

Тэрбээр үхэхээсээ өмнө хайртай жүжигчиндээ 500 гаруй тоглоом болон өдрийн тэмдэглэлээ гэрээсэлж өгөхөө мэдэгдэж, дөрвөн минутын видео бичлэг хийсэн байна. Хүүгийн аав өчигдөр жүжигчний Нью Йорк хотод байрлах гэрт очиж, тус видео бичлэгийг гардуулан өгчээ.

6

Энэ үйл явдлын дараа Адам Сэндлер Twitter хуудастаа тус бичлэгийг байршуулж, тоглоомуудыг нь сайн хадгалахаа амлаж урам хайрласан байна. Тэрбээр “Ийм олон жүжигчдээс намайг онцолсон чамд баярлалаа. Чи урт удаан наслах болно оо. Би чиний өмнөөс залбирал үйлдэх болно. Бүү санаа зов. Бурхан чамд хязгааргүй хайртай” хэмээн жиргэжээ.

6

Б.Дэлгэрцэцэг        

Shuud.mn
Сонин хачин
auggdoug:
evrei nar hynees zygeerl yum avbal bayarladag ulsuud shyy dee
2014-08-05
zogii.:
enend togloomuudaa ogch yaadag bainaa.ooriinhoo tsetserlegiin ch yumuu bairniihaa hyyhdyyded ogchih heregtei.
2014-08-05
zaanaa:
hunii yumiig zugeer avaad ichig
2014-08-04
zochin:
ochchihod yadag hog ve?
2014-08-04