200 гаруй зорчигч сураггүй алга болжээ
2014-08-05

Бангладеш улсын нийслэл Дака хотоос 30 км зайтай Муншиганж мужийн Падма мөрний эрэг орчимд 250 гаруй зорчигч тээвэрлэж явсан “Pinak-6” хэмээх хөлөг онгоц өчигдөр живсэн билээ. Аврагчид шуурхай ажилласны дүнд 44 зорчигчийг аварч, найман зорчигчийн цогцосыг гаргаж авсан юм.

6

Аврах ажиллагааг удирдаж буй Тофаззад Хуссайн “Үлдсэн 200 гаруй зорчигч онгоцтой хамт живсэн. Тэднийг олоход хүндрэлтэй байна. Зорчигчдыг амьд, үхсэн эсэхийг нь ч мэдэхгүй байна. Аврах ажиллагаа үргэлжиж байгаа ч ахиц гарсангүй” гэжээ. Харин зорчигчдын ар гэрийнхэн Падма мөрний ойролцоо цугларч, аврах ажиллагаанд гар бие оролцохыг хүссэн ч Тофаззад Хуссайн зөвшөөрөөгүй аж.

6

Тус улсын Ерөнхий сайд Шейх Хасина сураггүй байгаа 200 гаруй зорчигчийг заавал аврахыг тушаасан байна. “Pinak-6” хөлгийн зорчигчдыг аврах ажиллагаанд 100 гаруй аврагч, 15 шумбагч ажигллаж байгаа юм. Хөлөг далайд гарахдаа ачих хэсэгтээ гурав дахин их ачаатай байсан нь мөрдлөгийн явцад илэрчээ. Энэхүү хөлгийг эзэмшигч “Retail Eastman Chemical” компанийн эзэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай “Bangladesh newspaper”өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hhhhhh:
sewold gol n huuhduud bsan uchraas hun bur iluu haramssan
2014-08-05
irgen:
tehdee l hogjiltei ornuud arai iluuu anhaarald ortdgiim daaaaa.
2014-08-05
ohhmg:
dain dajintai baih nuhtsulgui taivan baisan uls orond genet osol suirel tohiohod hench gesen surdej gaihna l daa.
2014-08-05
sewol:
sewol holog suirehed delhii dayar haramsaj shuugij bsn.bangladesh pakistan geh metiin ulsuud buyu azi afrik arabiin yaduu ornii irged osloor bolon dainii urshigaar nas barahad delhii neg ih toodoggui gaihdaggui
2014-08-05