Канад иргэдийг тагнуулын хэргээр баривчилжээ
2014-08-06

БНХАУ-ын эрх баригчид Канадын иргэн 54 настай Кевин Гаррат, 53 настай Жулия Дон Гаррат гэх эхнэр нөхөр хоёрыг батлан хамгаалахын нууц материал хулгайлсан хэргээр баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд 1984 оноос хойш Хятадад амьдарч байгаа бөгөөд Хойд Солонгосын хилийн ойролцоо “Peter” хэмээх кафе ажиллуулдаг байжээ.

6

Хосуудыг энэ сарын 4-нд тагнуул хийсэн хэмээн буруутгаж Шанхай хотоос 700 км цаана орших Даньдун хотын аюулгүй байдлын албанд авчран байцаалт авч эхэлжээ. Өнөөг хүртэл тэдэнтэй холбоо барих боломжгүй байгаа гэж Бээжин дэх Канадын элчин сайдын газраас мэдэгджээ. Тэдний ажиллуулдаг кафе нь Хятад болон Хойд Солонгос хоёрын хилийг заагладаг Ялу гол дээрх Найрамдлын гүүрнээс 100 метрийн цаана байрладаг аж. Хойдын Хөдөлмөрийн намаас мэдээлсэнээр “Тэд Хятад, Хойд Солонгос хоорондын авто тээврийн ачаа эргэлтийг бүртгэх, тагнуул явуулах бүрэн боломжтой газар кафе ажиллуулдаг. Тэдний гарт нууц материал байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв. Даньдун хотын цагдаагийн дарга Лушиань Ву “Байцаалтын явцад канад хосууд АНУ, Герман, Франц, Орос зэрэг улсын жуулчдыг Хойд Солонгос руу аялуулдаг байсан нь илэрсэн” гэж “Синьхуа” агентлагт ярьжээ.

5

Харин тэдний хүүхдүүд болох Петр, Ханнах нар энэ асуудлаар Бээжингийн удирдлагуудад гомдол гаргаж, аав ээжийгээ ямар ч буруугүй гэж мэдэгджээ.

6

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин