Япончууд гашуудаж байна
2014-08-06

1945 оны энэ өдөр АНУ-ын арми Японы Хирошима хотод цөмийн бөмбөг хаясныг дурсаж олон мянган хүн гашуудаж байна. 69 жилийн тэртээ АНУ-ын Агаарын нисэх хүчний “B-29” бөмбөгдөгч онгоц атомын бөмбөг хаясны улмаас 140 мянга гаруй хүн амиа алдсан юм. Хирошима хотын төвд байдаг Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр хүмүүс цугларч, атомын бөмбөгдөлтөнд өртсөн хүмүүсийн нэр бүхий дурсгалын хананы өмнө зул бадрааж, мөргөл залбирал үйлдэж байна. Бөмбөг унасан мөч болох өглөөний 8 цаг 15 минутад хотын бүх иргэн нэг минутын турш чимээгүй зогсч, амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ.

6

Хотын дарга Казүми Мацуй Хирошимагийн дурсгалын цогцолборт хүрэлцэн очиж амиа алдсан иргэдийн хойноос гэрэлт зул өргөсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Японы Засгийн газрын эрчим хүчний бодлого нь хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалсан байх шаардлагатай. Дэлхийн II дайны хамгийн том эмгэнэлт явдал бол Хирошимад атомын бөмбөг хаясан хэрэг. Тиймдээ ч япончуудын хувьд энэхүү явдал хар дарсан зүүд шиг санагддаг. Тухайн үед бөмбөгдөлтөөс амьд гарч чадсан олон зуун хүн аймшигт өдрийг тод санаж, цөмийн гамшгийг ямар хор хөнөөлтэйг хамгийн сайн мэднэ” гэж хэлжээ.

6

Японы Ерөнхий сайд Шинзо Абе “Бидний бодлого бол цөмийн эрх мэдэл биш юм. Холимог эрчим хүчний бодлого нь урт хугацааны бөгөөд аюул багатай” гэжээ. Токио хотод өнгөрсөн долоо хоногт цөмийн бөмбөг, цөмийн эрчим хүчийг эсэргүүцсэн жагсаал болсон юм. Тэд атомын цахилгаан эрчим хүчээс татгалзахыг эрх баригчдаасаа шаарджээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зов ш дээ:
оросууд илvv aюултай
2014-08-07
ах лам:
япончууд * тархиа хагалсан хүнд янаг гэгчээр хоёрын хоёр хотыг нь үнсэн товрог болгосон америкчуудад мөргөх нь холгүй байдаг би л хувьдаа ойлгодоггүй. ёстой нэг зүрхэнд нь орсон юм шиг байгаа юм. одоо ч обамаг даган баясаж оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан гээ биз дээ.
2014-08-06