Оршин суугчдын зөвшөөрлөөр барилгыг буулгана
2014-08-06

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газар хамтран Улаанбаатар хотын барилгуудад шалгалт хийжээ.

h

Шалгалтаар ашиглалтын шаардлага хангахгүй 150 барилгыг олж тогтоон бүртгэжээ. Эдгээрээс эхний ээлжинд нийслэлийн Засаг даргын захирамжаар 21 барилгыг нураахаар төлөвлөсөн тухайгаа өнөөдөр мэдээллээ. Эхний ээлжинд Нэхмэлийн шар, Арьс ширний 26 дугаар байр, Баянгол дүүргийн 30 дугаар байрыг нураахаар төлөвлөжээ. Уг барилгуудыг нураасны дараа газар дээр нь дахин төлөвлөлт хийж, орон сууцны хороолол барих юм байна.   j

Нураах төлөвлөгөөнд орсон дээрх барилгуудын оршин суугчидтай уулзан, саналыг нь сонсох ба нийт оршин суугчдын 80-аас дээш хувь нь дэмжсэн тохиолдолд төлөвлөгөөний дагуу ажлаа үргэлжлүүлж, үнэлгээний хороо байгуулан ажиллана гэлээ. Харин иргэд орон сууцаа нураалгахгүй гэвэл байгалийн гамшиг, эдэлгээний элэгдэл зэргээс үүссэн эрсдлийг өөрсдөө хариуцах аж.

х

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
dayar:
yun sana manal ulsiin ungu vzemj darj bga barilguudiig shuud nuraa
2014-08-09
нана:
найрамдал зуслангийн ажилчдын байр гэж аймаар байрыг нураагаад шинэ байр барьж огооч
2014-08-06
bayarallaa :
irgedrvvgee chiglen mash sain ajillaj bn urid ni hezeech hen ch ingej bsangvi esergeeree bulaah deeremdeh tonoh reketleh geed enhbarizmiin barismiin batboldiizmiin deglemd ard tvmen ymar ih tamlagdvaa ardchilsan turduu bayarallaaa
2014-08-06
5555-t:
худ-ийн нэхмэлийн шар, арьс ширний 26 дугаар байр, баянгол дүүргийн 30 дугаар
2014-08-06
5555:
yamar barilga orosn nersiin niitlej boloh uu
2014-08-06