Ном хандивлах аян зарлажээ
2014-08-07

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эко номын сан байгуулах ажлыг эхлүүлжээ. Уг номын санг байгуулахтай холбогдуулан энэ сарын 5-наас ирэх сарын 5 хүртэлх хугацаанд “Номын өргөө-Бидний мөрөөдөл” ном хандивлах аяныг зарлажээ. Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг аянд идэвхтэй оролцож, ном хандивлахыг уриалжээ.

ө

Тус цэцэрлэгт хүрээлэнд эко танхим, номын сан байгуулсанаар нийслэл хотын иргэд, хүүхэд багачууд, оюутан залуучууд байгаль орчин, экологи, цаг уур, ус, ногоон байгууламжтай холбоотой төрөл бүрийн, ном сурах бичиг, судалгааны материалыг уншиж, ашиглах, сургалт  семинар зохион байгуулах боломж бүрдэх юм байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин