Чингисийн өргөн чөлөөний замын сэтэлгээний ажлыг өнөө шөнө хийх юм байна. Уг замын ажилтай холбогдуулан өнөөдрийн 22:00 цагаас маргааш өглөөний 10:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн “М:7 Зайсан-Цэцэг төв-11-р хороолол”, “М:8 Яармаг-МУБИС-Ард кино театр”, “М:11 Нисэх-МУБИС-Ард кино театр”, “М:33 Зайсан-ЗГАБ-Согоотын гудамж”, “М:38 Шар хад-Сансрын тунель-ТЭЦ-3” чиглэлд өөрчлөлт хийжээ.
Мөн “М:43 буюу III, IV хороолол-Тэнгис кино театр-Зайсан”, “М:45 буюу III, IV хороолол-МОХАТМА Ганди-Мишээл экспо”, “М:51 Бэлх-IV дэлгүүр-Мишээл экспо”, “Т:6 БММЗ-МУИС-Улаанхуаран”, “ХО Өлзийт-Нарны гүүр-Төв номын сан” чиглэлд өөрчлөлт оруулжээ.
б
В.БатУншиж байна |