Энэ онд ашиглалтад орох замын ажилтай танилцлаа
2014-08-08

Зуны амралт зугаалга, найр наадмын улирал буцан, намрын уур орж, их ажлын цаг ирлээ. Үүнтэй зэрэгцэн өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж болон холбогдох албаны хүмүүс нийслэлд явагдаж байгаа авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна.

6

Бид хөтөлбөрийн дагуу хамгийн эхэнд ШУТИС-ийн хойд уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэл хийгдэж байгаа Бээжингийн гудамжны шинэчлэлт, тохижилтын ажлын явцтай танилцлаа. Бээжингийн гудамжинд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 59.8 сая юанийн төсөвт өртөгтэй, 0.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа билээ. Уг замын ажлыг “Бээжин Констракшн” компани гүйцэтгэж байгаа юм. Тус комспанийн төслийн менежер Ли Пин “Замын ажлаа төлөвлөгөөний дагуу буюу энэ сарын 25 гэхэд дуусгахаар ажиллаж байна. Ингэхэд ажил хүч нэмэгдүүлэх, БНХАУ-аас татан оруулж ирж байгаа материалыг гаалиар түргэн хугацаанд оруулж ирэх зэрэг асуудалд анхаармаар байгааг хэлсэн. Үүний хариуд нийслэлийн Засаг дарга тулгамдаж буй асуудлуудаа албан бичгээр аваад ир. Би холбогдох газруудад нь хүсэлт тавьж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө. Бид ч гэсэн энэ замыг хурдан нээгээд хөдөлгөөнийг нь эхлүүлэх сонирхолтой байна гэлээ.

6

Энэ сарын 18 гэхэд 11 дүгээр хорооллын уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэлх замыг нээнэ. Ойрын өдрүүдэд бороо орохгүй бол түүнээс ч өмнө ашиглалтад оруулах боломжтой гэнэ.

6

Энэхүү замын ажлыг хийх төсөлд ажиллах 80 хүний квотыг манай улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газарт өгсөн. Тэднээс 78-79 ажилчин ороод ирчихсэн ажиллаж байгаа ба ажиллах хүч думтаг байгаа учраас манай улсаас ажилчид авч ажиллуулж буй аж. Мөн тоног төхөөрөмж дутагдалтай байгаа ба монгол талаас түрээслэн ажиллаж байгаа. Одоо аспальтын ажил хийгдэхээр компаниудтай хийсэн гэрээний дагуу мөн ажиллах хүч авч, тоног төхөөрөмж түрээслэнэ гэж нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл ярилаа. Түүнчлэн Бээжингийн гудамжийн замыг тавьж буй ажилчдаас манай замчид харилцан туршлага солилцохоор үзүүлэх сургууль хийхээр болсныг нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлэв.

6

500 метр замын ажил зогсчээ

6

Замын бүтээн байгуулалттай танилцах ажил цааш үргэлжилж Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвийн зүүн талаас Улиастайн замын уулзвар хүртэл тавигдаж буй зам дээр ирлээ. 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хийгдэж буй энэ зам зургаан км үргэлжилнэ. Өнгөрөгч оны долоодугаар сарын 15-ны өдрөөс тендерт ялсан “Хасуун зам” компанийн ажилчид замын газар шорооны ажлаа эхлүүлж байсан бол өнөөпдрийн байдлаар замын хучилтын хийц 30 гаруй хувьтай явагдаж буй аж. Төлөвлөгөөний дагуу ирэх 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх ёстой ба хугацаанаас нь өмнө чанарын алдагдалгүйгээр хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа гэж гүйцэтгэгч компанийн менежер Б.Батболд хэлсэн.

6

Энэхүү замын 500 метр газарт замын ажил тасалдсан ба энэ нь зураг төслийг буруу гаргаснаас болсон гэнэ. Тодруулбал, уг замын дээгүүр өнгөрч буй цахилгааны 110-ын шугамын унжсан хэсгийг янзалж, одоо байгаа шонгийн оронд анкар буюу өндөр тулгуур төмөр суурилуулах шаардлагатай юм байна. Өндөр хүчдэлийн утас авто замаас дээш 7.5 метрийн өндөрт байх ёстой. Гэтэл энэ хэсэгт 4-5 метрийн өндөрт байгаа нь аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн гэж мэргэжилтэн тайлбарлав. Энэ зардал нь эхнээсээ зам барих зардалд ороогүй учир магадлашгүй зардлаас 81.7 сая төгрөгийг тус шонг солиход зарцуулахаар болжээ. Нийслэлийн Засаг дарга зураг төсөл муу хийгдсэнээс ийм байдал үүсч байна. Цаашид зураг төслийн ажлыг журамлаж, зураг төслийн буруугаас болж ажил саатвал гаргасан компанид нь хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Ер нь хотын гудамжинд тавьсан явган хүний замаа дахин, дахин хуулж, буцаад тавьдаг нь ч зураг төслийн асуудалтай холбоотой үүнийг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай гэдэг үүргийг нийслэлийн Авто замын газрын даргад өглөө. Харин цахилгааны шонг анкар болгох 81.7 сая төгрөгийг нийслэлийн хөрөнгөөс гаргахаар болсон ба харин ажлыг нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Диспитчерийн үндэсний төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ гурван байгууллага хамтран удахгүй шийдвэрлэхээр боллоо.

6

Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүрэх зам удахгүй ашиглалтад орно

6

6

Бид эндээс гарч Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын ажлын явцтай танилцлаа. Энэхүү замын ажил нь 2012 оны сүүлийн хагаст эхэлсэн ба 24 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж буй юм. Уг зам нь өндөр далан, огцом эргэлттэй, Богд уулын хаяагаар явж байгаа учир 65 м урт туузан хашлагатай, гүүрийн хэсэгт бетонон хамгаалалтын хашилттай байна. Мөн намхан далантай хэсэгт дохионы шон тавигдана гэж тус замын зөвлөх компанийн инженер ярьсан. Харин нийслэлийн Засаг дарга замын гүйцэтгэгч ЭСТО компанийн төсөл хариуцсан захирал Ч.Нямхүүгээс өөрсдийн тавьж буй замаа дүгнэж, хэдэн жилийн баталгаа өгөхийг нь асуухад “Бид стандартын дагуу барьж, зөвлөх компаниас өдөр тутмын шалгалтаа хийж байгаа. Сайн зам болж байгаа гэж дүгнэж байна” гэлээ. Хоёр өвлийн турш хад ухаж, уулын хошуунуудыг сэтлэн тавигдаж буй энэхүү зам энэ сарын 25-ны өдөр ашиглалтад орох юм.

6

Л.Гүндалайгийн ах замын ажил саатуулжээ

6

Тус бүтээн байгуулалтын ажил бас нэгэн хууль зөрчигч, этгээдийн улмаас болж түр саатахад, хугацаа алдахад хүрээд буйг тус компанийн төслийн захирал Хотын захирагчид дуулгаснаар бид хамтдаа очихоор болов. Уг замын Богд уулын араар явж буй хэсэг буюу Зайсангийн замын хэсгийнх нь доогуур нэгэн барилгын компани зөьшөөрөлгүйгээр нүх ухсан байна. Тодруулбал, уг замын урд талд нь баригдаж буй ногоон өнгийн барилгын ажилчид үүнийг хийсэн аж. Компанийн нэр нь тодорхойгүй уг ногоон өнгийн барилгыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн ах Л.Баяндалай гэгч бариулж буй гэнэ. Өчигдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч н.Дуламрагчаа уг хууль бус ажлыг зогсоохоор ажилласан боловч хүчрэлгүй нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж руу хэлсэн байна. Энэ үед УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай энэ газарт ирээд “төрийнхөн ингэж л байдаг юм. Бид нар хйидэг юмаа хийнэ” гэж орилж байгаад явсан.  Би аргаа барахдаа Нийслэлийн цагдаагийн газар болон Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтэст холбогдож дуудлага өгөхөд тэд зугтаагаад явсан гэж Д.Нанзаддорж дарга ярилаа. Энэ “даварсан” барилгын компанийн захирал Л.Баяндалай гэгчтэй нийслэлийн Засаг дарга уулзах гэсэн боловч байхгүй гэдэг шалтгаанаар гарч ирсэнгүй.

5

Хан-Уул дүүргийн цагдаагийнхан уг газарт ирж акт тогтоолгосон ба мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 28 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн ажил хийх шаардлагатай дүгнэлт гарсан байна. “Энэ ажлыг дахин хийхэд маш их хугацаа алдана, бид нар явган хүний замаа барьчихсан байсан юм” гэж замын компанийнхан халаглаж байв.

6

Нийслэлийн Авто замын газрын Зам барилгын хяналтын хэлтсийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Энэ баригдаж буй ногоон барилгын эзэд нийслэлийн Автозамын газраас зам доогуур сүвлэх зөвшөөрөл авалгүйгээр, хулгайгаар замын хоёр талд дөрвөн метр орчим гүн нүх ухаад, замын доогуур хөндийлсөн. Өөрсдийн барилгын дулаан, бохирын шугамыг гаргах зорилгоор. Ингэснээр энэ зам тэр чигээрээ нурах аюултай болж байна гэсэн үг. Одоо ч суулт өгөөд эхэлчихсэн байна. Техник ажилбараараа бол замаа тэр чигээр нь сэтлээд хоолойгоо тавиад далангийн үеэ 20 см-ийн давтамжтайгаар нягтруулсаар дээшээ замынхаа түвшинд авчирч хэвийн болгох ёстой. Эднийх нүх ухаж хийх юм бол хөндий зай үлдэж зам нурна” гэж ярилаа.

6

Энэ сараас эхлэн хоёр гүүрээр зорчино

7

Тэндээс хөдөлж, дээрх замын ажлын хүрээнд хийгдэж буй гүүрийн ажилтай танилцлаа. Өвлийн улиралд халтиргаа үүсэхээс сэргийлж төмөр гүүрэнд хучилт хийхээр болсон байна. Бороо тогтвол өнөөдөр орой төмөр гүүрэнд 4 см-ийн зузаантай хучилт хийх гэнэ. Энэхүү гүүр энэ сард буюу Төрийн дээд хэмжээний айлчлалаас өмнө ашиглалтад орох юм байна.

6

Энэ оны хагас жилийн байдлаар нийслэлд 30 мянган машин нэмэгдэж орж ирсэн, хөдөөн орон нутгийн замын нэвтрэлт сайжирснаар Улаантбаатарт замын хөдөлгөөнд оролцох автомашины тоо улам нэмэгдэж байна гэж албаны хүн хэлсэн. Үүнтэй зэрэгцээд энэ онд нийслэлд гурван шинэ зам ашиглалтад орох нь. Харин нийслэлийн Засаг дарга болон бусад төлөөлөгчийн замын бүтээн байгуулалттай танилцах ажил үргэлжилж байна. Тэд Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км зам, “Гудамж” төслийн хүрээнд хйигдэж буй Сонсголонгийн авто замын ажлын явц болон Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн явцтай танилцах юм.

6

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
davaa:
huuli duremgui amidarii gej busdiig urialaad baigaa ym uu haa* ym gun balai chine
2014-08-14
zochin:
gundalaig nomhruuldag zasag tor,alban tu*ltan gej bdag uym bolov uu.odoo boomtin zahirgaani darga bolson geed chingis khaan olon ulsin niseh buudlig avna geed bujignuulj bna daa
2014-08-11
zoloo:
ugaasa zam teevriin yam hujaa companid tender ugch bgaa mongolchuudad hahuulinii mungu bhgui
2014-08-10
tuya:
hyatadiin zasgiin gazar, hyataduud beejingiin gudamjiin ajliig mash sain hiij baina lee.
2014-08-10
tuya:
hyatadiin zasgiin gazar, hyataduud beejingiin gudamjiin ajliig mash sain hiij baina lee.
2014-08-10
ukaaad:
ene ukaa gj nuhur hezee b.hdaa hujaa chanar gj sonssiim boloo kaka hujaa naraar hiilgesen bol udkuldee muusain awilgalchid hairan tuswiin mungu
2014-08-10
ardchilal mandtugai.:
ardchilsan namd bayarlalaa. ardchilsan nam 2016 songuulid yalna aa.
2014-08-09
bayarallaaa :
yagaad umnu ni ingeed bvteen baiguulalt hiihgvi yvj irsiim be ??? batbold bayr enhbayr hulgaichdiig bvgdiig buuud ; ardchilal garaad ard irged rvvgee chiglen yaj ajilladagiig bvh bololtsoogoo daichlan ajillasaar irlee ; uuriin erhgvi omogshij bn ;
2014-08-09
уншигч:
монгол ажилчид авч ажиллуулмаар байна. 79 хятад ажилчин ажиллаж байна гэдэг чинь их тоо байна. 20 байхад л болно. 59 монгол ажилчин ажиллуулбал хэдэн монгол айл одрийн хоолтой байх уу!
2014-08-09
dhdhgf:
ter gunbalaitanguud yu ve pydka davarlaal bna shuu de tsgdaa tsugtdag geheer yoooy haana ve amisgaa
2014-08-09
zochin:
uul min dee! neg yumiig oilgo!ene ajilgui ch bai tenuulch bai haana yaj zorchih bu*d hamaagui shuu!ted mashin unadag tenheetei tenuulch yum baina.uls orond heregtei tenuulch baina.harin yavgan tenuulch hetsuu shuu!ted denduu amidraliig hyamdhan unelj amidrah yum.zuirlevel bie zovoohgui geh yumuu daa!iim humuusees buteelch sanaa goridood hereggui dee!shilnii tsaanaas chiher doloolgono.
2014-08-09
zochin:
bat-uulee ter tuv zamaar hen zorchihk hamaagui odoohondoo shuu.chi ter gundalai met busdiin erhk ashig zurchuud baigaa yag odoo ajild saad niisen bas ter oyunii undraa gene uu!ene met mongoor mongoliin huuliig guuli bolgoson humuusiig alaad uguuch!neg muu mongotei ochuuhen kompani diilehuu!esvel mongol ulsiin huuli huchtei yu!harmaar baina.!
2014-08-09
zochin:
ter zaisand zam dooguur uhaj hulgaagaar dulaan tavij baigaa hin bol gundalai gej huniis yarij baina
2014-08-08
зочин:
борооны ус зайлуулах шугамаа олигтой хийгээчээ
2014-08-08
kkkkkkk:
hujaagiin horoolluud sayhaniii gazar hudloltond gazartai tegshirsen bsaniig haraagvi yu taminee ter zam gvvr vvd ni bvgd . 9 ball d tesvertei gesen 5 d yvchihaj bgaaa yum bishvv
2014-08-08
укаа:
хятадууд ямар ч ажлыг сэтгэлээсээ хийдэг мундаг улс шүү
2014-08-08
good:
бээжингийн гудамж ёстой чанартай болох нь ээ. бараг 20 см зузаан асфальт тавих нь байна шүү дээ. зураг дээрээс харахад.
2014-08-08
*as:
zam hiigel bna ged bdag gereltuuleg erooso hiihku ym * hiisen nugu hedee asaana gej bhku haragdah orchinguiges bolj l ih awaar garaad bgaag oilgoj bnu ene zam hiiged bga malnuud hudla neh l hiisen nertei humuus araara bol buun mungu idej bgashde ene ardchilsan nam dahij ugasa garahku ene tur zasagt
2014-08-08
12345:
beijingiin gudamjiig xi jin ping irj neeh bailgui de, tiim ym chin hurdluulah heregtei shd, gaali deer udaj bga ch geh shig manai gaaliih ni ichij uheech butsaltgui tuslamjaar iim saihan gudamj zasaj yanzalj ugch baihad.
2014-08-08