Хиагтын албанд Цэргийн гавьяаны одон гардуулжээ
2014-08-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад зочлоод иржээ. Тэрбээр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс дахь Холбооны Аюулгүй байдлын албаны Хиагтын албанд Цэргийн гавьяаны одон гардуулахаар тус улсыг зорьсон аж. Ерөнхийлөгчийн 90 тоот зарлагийн дагуу Монгол Улсын Цэргийн гавьяаны одон гардуулсны дараа ОХУ-ын Буриадын Засгийн газрын дарга В.В.Наговицын хэлсэн үгэндээ “Энэхүү шагнал нь зөвхөн манай хилчдийн хувьд төдийгүй хоёр орны харилцаанд түүхэн чухал үйл явдал боллоо. Хиагтын албаны түүхэнд гадаадын улс орноос ийм хүндтэй одон гардаж авч байгаагүй” гэдгийг онцолсон байна.

а

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав тэргүүтэй төлөөлөгчдийг ОХУ-ын ХАБА-ны Буриад Улсын Хилийн удирдах газрын дарга, хошууч генерал И.В.Бондарев, ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх И.Н.Аржаев нарын хүмүүс угтан авчээ.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
ганболд:
ямар шалгуураар энэ шагналыг олгож байгаа нь ойлгомжгуй. эсвэл монголчуудад арай хунлэг хандаач гэж зусардаж байгаа юм уу. арай л харгис байх шиг санагддаг
2014-08-11
olloo:
ih altsagnaj bh shiv de...byalduuch hognuud. ..
2014-08-11