АСЕАН-ы сайд нарын уулзалтад оролцжээ
2014-08-11

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл Нэй Пи До хотод болсон Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН–ы Гадаад хэргийн сайд нарын 47 дугаар чуулга уулзалтад Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид АСЕАН–ы дарга орны тусгай зочноор уригдан оролцжээ.

ө

Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын өндөр түвшний хуралд Монгол Улс анх удаа оролцсон аж. Чуулга уулзалтын эхний өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд АСЕАН–ы мэдээллийн төвд олон улсын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хуралд оролцож, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол Улсын бодлогын талаар мэдээлэл хийж, Монгол Улс АСЕАН–ы яриа хэлэлцээний түнш орон болох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тайлбарлажээ. Мөн сайд Л.Болд Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сэйнд бараалхаж, Гадаад хэргийн сайд  Мун Лаунг Минтэй хоёр талын хэлэлцээ хийсэн байна.

ө

Айлчлалын хүрээнд Монгол, Мьянмарын Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин