Зөрчлөө арилгахгүй бол үйл ажиллагааг нь зогсооно
2014-08-11

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаж байна. Шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Тээврийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсээс хамтран хийж байгаа бөгөөд агрегат засвар, кузов засвар, тос тосолгоо, авто угаалга, сэлбэг худалдаа, авто гоёл чимэглэл, дугуй засвар, авто худалдаа, авто зогсоол эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгажээ.

а

Шалгалтаар, авто үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй, онцгой байдлын галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах, хог тээврийн, тохижилт цэвэрлэгээний гэрээ хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Зөрчилтэй 43 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Харин заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох аж.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин