Г.Батхүү: Хөрөнгө оруулагчдын итгэл нааштай байна
2014-08-11

Монгол-Солонгосын эдийн засгийн форум Их тэнгэр цогцолборт боллоо.  Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын форумын дарга Г.Батхүүгээс зарим зүйлийг тодруулсан юм.

5

-Энэ удаагийн форумаас ямар  хүлээлт  байна вэ?

-Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой ирэх онд тохионо. Өнгөрсөн хугацаанд Солонгосоос Монголд эдийн засаг, улс төрийн харилцааны суурийг тавьж чадсан. Солонгосын тэргүүлэх компаниуд болох “Корей эйр”, Самсунг”, “Тоско”, Хьюнда”, “Хьюнда моторс”, “Дэлим”,  “Корей газ” зэрэг компаниудын Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, бүтээн байгуулалтууд их юм. Далайд гарцгүй, дэлхийн эдийн засгийн нөлөө бүхий хоёр их гүрний дунд оршдог манай орны хувьд дэд бүтэц, түүний дотор агаарын тээврийн асуудал онцгой ач холбогдолтой.  Монгол Улсын хувьд газар нутгийн онцлогоос шалтгаалан дэд бүтцийн болон эрчим хүч, уул уурхай, газар тариалан хөгжүүлэх болон бүх төрлийн тээврийн замаар Ази Европыг холбох хамгийн дөт замыг бий болгох нь транзит тээврийг хөгжүүлж бий болгох нь гадаадын хөрөнгө оруулагч, шинэ техник технологи,  иноваци, өндөр мэргэжлийн боловсон хүчин зайлшгүй шаардлагатай байгаа.Нөгөө талаас Монголд хөрөнгө оруулалтыг татах, улс орноо хөгжүүлэх, дэд бүтцээ татах, уул уурхайн ашигт малтмалаа ашиглахад бодлого, түүнчлэн УИХ, Засгийн газрын зүгээс  хууль эрхзүй, бизнесийн таатай орчин бүрдсэн зэргийн нэгдэл нь өнөөдөр  гадаадын хөрөнгө оруулагчдыг татах  боломжийг бүрдүүлж байгаа. Энэ цаг үед хамгийн түрүүнд Солонгосчууд Монголд итгээд, ойлгоод орж ирэх том эдийн засаг, том бололцоо, инженер техникийн чадвартай мэргэжилтнүүдийг татах, том техник технологийг татахад чиглэж байна. Хамтарч ажиллах гэрээнд бид гарын үсэг зурлаа. Бидний зорилго бол өмнөд Солонгосын бүхий л салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал. Ингэхдээ УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэх, тэнд шийдвэр гаргахад нь ард түмний дуу хоолойг хүргэж, хамтарч ажиллах зорилгоор энэ форумыг зохион байгуулж байна.

6

-Солонгост манай олон иргэд ажиллаж амьдраад ирсэн. Энэ удаагийн форумаар дээрх иргэдэд Солонгост ажиллаж байх үеийнх нь эрхэлсэн ажлын хүрээнд мэргэжлийн үнэмлэх олгох талаар яригдаж байна. Энэ хүрээнд ямар хэлцэл хийгдэх бол?

-Солонгос улсад гэрээр болон “хар”-аар манай улсын олон мянган иргэн ажиллаад ирсэн, одоо ч ажиллаж байгаа. Тэд тэнд ажиллаж байхдаа ажлын талбартаа мэргэшиж, солонгос хэлийг  ч сайтар эзэмшсэн байдаг. Гэхдээ тэндэд мэргэжлийн үнэмлэх байхгүй. Тийм хүмүүсийг бүртгэж,  Солонгосын талаар мэргэжлийн үнэмлэх олгоод, Монголдоо мэргэжлээр нь ажиллуулах бололцоог бүрдүүлэх хэрэгтэй.  Ингэснээр иргэдийн амьдралд ч дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөн ажиллаж байсан хугацаагаар нь НД-д хамруулах гэх мэт ажлыг зохион байгуулахаар ярьж байна. Жишээ нь Солонгос хэлээр маш сайн ярьж чаддаг ч мэргэжлийн үнэмлэх байхгүй. Энэ хүмүүс мэргэжлийн үнэмлэх аваад  Монголдоо багшлах, орчуулга хийх  жишээтэй.

6

-Хөрөнгө оруулагчид манай шинэчилсэн хууль эрхзүйн орчны тогтвортой байдалд санаа зовж байх шиг байна. Энэ тал дээр хөрөнгө оруулагчдад ямар итгэл төрүүлж байгаа бол?

-Хөрөнгө оруулагчдын сэтгэгдэл нааштай байна. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын ярьж байгаагаар солонгосчууд Монголын хууль эрх зүйн орчинд сэтгэл таатай байна. Монгол Улсын хууль эрх зүй нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах  тогтвортой, найдвартай орчинг бүрдүүлж чадсан. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай зэрэг хуульд зохих өөрчлөлтийг оруулж, шинэчлэн боловсруулж баталсан. Ингэснээр хөрөнгө оруулагчдад тухайн үед хэрэгжиж байсан хууль тогтоомжуудыг гэрээний хугацаанд тогтвортой хэрэгжих нөхцөл боломжийг нээж өгч байгаа юм.  Энэ нь Солонгосын хөрөнгө оруулагчдыг татах таатай орчин болсон байна. Өнөөдөр хөрөнгө оруулагч анх орж ирэхэд үйлчилж байсан  хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулалтынх нь хугацаанд үйлчилж байх тогтвортой орчныг бүрдүүлсэн. Зөвхөн Солонгосын төдийгүй бусад орны хөрөнгө оруулагчдыг татах таатай орчныг бүрдүүлж өгч байгаа юм.

6

-Энэ удаагийн форумд хичнээн хөрөнгө оруулагчид хүрэлцэн  байна вэ?

-Одоогийн байдлаар 30 гаруй хүн ирсэн байгаа. БНСУ-д зохион байгуулагдсан Солонгос-Монголын бизнес форумд 70 гаруй компани бүртгэгдсэн. Өнөөдрийн бидний өгч байгаа мэдээ мэдээлэл нь Монголын сонирхож байгаа,  энд хүрэлцэн ирж амжаагүй Солонгосын бизнесмэнүүдэд   ч хүрч байгаа юм.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
х. баттулга, г. батхүү та хоёрын олон жилийн өмнөөс эхэлсэн хувийн таагүй харьцаа, ашиг сонирхлын зөрчил газар авч хүчгүй төр засаг, ядуу ард түмнийг талцуулахад хүргэж байгааг таслан зогсоох хэрэгтэй байна шүү
2014-08-12