Дугуй түгжигчийг 20 мянган төгрөгөөр тайлна
2014-08-12

Түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсвэл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгсэлийн дугуйг түгжих журам энэ сарын 18-наас эхлэн хэрэгжинэ. Уг ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах бөгөөд гүйцэтгэлийг гэрээ байгуулсан дөрвөн аж ахуйн нэгжээр хийлгэх юм.

б

Харин дугуйгаа түгжүүлсэн тохиолдолд 20 мянган төгрөгийн торгууль төлж тайлуулах аж. Дугуй түгжигчийг ашиглаж эхэлснээр тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа зогсохгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зарим тохиолдолд ачиж, журамлана гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж буй.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
zochin:
manai ard tumnii yalguulsan udirdagch geed humuusiin shiidver 1 iimerhuu shuu dee ard tumeen bitgii gaih daraa edgeer humuusiig songohgui baihd l buh yum bolood yavchihna
2014-08-12
page:
anhnaasaa eniigee olnoor ni avahgui yaasan yumbe, odoo hereglej bga achigch mashin tus bur ni 200say tugrugnii unetei
2014-08-12