Дэниел Рэдклифф хамгийн харамч одоор тодров
2014-08-12

“Харри Потер” цувралын од 25 настай Дэниел Рэдклифф Британийн хамгийн харамч одоор тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр нийт 60 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн “People” өмнө нь мэдээлж байсан юм. Жүжигчин залуу 12 жилийн хугацаанд “Харри Потер” цувралын найман анги болон Холливуудын таван кинонд гол дүр бүтээсэн. Дэниел Рэдклифф энэ хугацаанд ганц ч удаа буяны үйл ажиллагаанд оролцож байгаагүйгээс гадна хэнд ч санхүүгийн тусламж үзүүлж байгаагүй гэнэ.

6

Харин удаах байруудад дуучин Жессика Жи, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, жүжигчин Руперт Гринт, дуучин Шерил Ковел, “X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Ковелл нар оржээ. Тэд сүүлийн 10 сарын хугацаанд ямар ч буяны байгууллагад тусламж үзүүлээгүй хэмэээн “The Daily Telegraph” сонин нийтэлжээ.

6

Харин Дэниелтэй “Харри Потер” цувралд хамт тоглосон Хэрмиони Грэйнжэрийн дүр Эмма Уатсон Британийн хамгийн өглөгч одоор тодорчээ. Тэрбээр өнгөрсөн жил “Гэгээн Мария” католик сүмд нэг сая ам.доллар өгсөнөөс гадна  Хатан хаан II Элизабетийн нэрэмжит “Child” асрамжийн төвд гурван сард нэг удаа хандив өгдөг байна.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
baagii:
minii medeheer undarmaa 2 jil daraalan toroh, huuhdiin emnelgiin tohijiltond ooroo biechlen oroltsoj zassan. javhlan mundag tom tosol heregjuulsen. geh met olon ji*e bna aa bna
2014-08-13
ishhsh:
mania ,,oduud‘‘ yamar gadnihan shig hed heden sayar ni dollar oldog bishddee chaavaas...huurhii muu tedniig end gadnihantai haritsuulaad ch yahav, zugeer goyo saihan uran buteel gargaad bidniigee bayasgaj chadaj baival bolooo bolooo huurhiis gej....
2014-08-12
zochin :
manai oduud buyan uildeh buu hel tatvaraa ch unen zov toldog hun baihgui.
2014-08-12
зочин:
хөдөлмөрлөж олсон юм чинь харам л байна ш дээ. нээрээ манай одууд яадаг юм болоо
2014-08-12
сониуч :
тэр гадаадын одууд ч яамай , ямар монголд юм өгөх биш ... харин манай монголын "од"-ууд яадаг юм бол ? хэн , хэзээ, хэдийг буяны үлсэд хандивласан бол ??? :)
2014-08-12