Говь-Алтайд 1 литр ус 3 төгрөгөөр зарагдаж байна
2011-01-20

Говь-Алтай аймагт халдварт шар өвчний гаралт харьцангуй буурч эхэлжээ. Оны өмнө 900 гаруй хүүхэд гепатит А вирусээр үүсгэгдсэн шар өвчнөөр өвдөөд байсан бол энэ он гарсаар 15 хүүхэд өвдсөн байна. Аймгийн эрүүл мэндийн газрынхан 2-9 насны хүүхдүүдийг вакцинжуулалтанд хамруулж эхлэжээ. 2010 оны сүүлээр хот болон хөдөө орон нутагт халдварт шар өвчний гаралт их байсан юм. Тухайлбал Говь-Алтай аймагт гепатит А вирусээр үүсгэгдсэн халдварт шар өвчний гаралт ихсэж, бага насны хүүхдүүд илүү ихээр өвчилж байлаа.

Аймгийн төв Есөн булаг,Тайшир,Танхил, Дарви гээд төвөө тойрсон сумдад шар өвчин голомтлон гарчээ. Өвчилж байгаа хүмүүсийг насны байдлаар нь авч үзвэл 0-9 насны хүүхдүүд 70 гаруй хувийг эзлэж байсан байна. Өвчлөлийг багасгахын тулд орон нутгийн эрүүл мэндийн газрынхан 26 мянган иргэнд шар өвчнөөс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгааны ажлыг явуулж, 2-9 насны 800 гаруй хүүхдийг вакцинжуулалтанд хамруулж, яаралтай арга хэмжээ авсан гэж байна. Өвчлөлийн тоо Говь-Алтай аймагт буурахгүй байсан учраас нийслэлээс ХӨСҮТ-ийн эмч нар шалтгааныг тодруулахаар 7 хоногийн хугацаатай ажиллаж байсан. Тэд жил бүр энэ аймагт халдварт өвчин голомтлон гарч байдаг шалтгааныг усны хүрэлцээ муу, хөрсний бохирдол ихтэйгээс гэж тайлбарлаж байсан юм.

Нийслэлд 1 литр ус 1 төгрөгөөр зарагддаг. Гэтэл Говь-Алтайчууд 1 литр усаа 3 төгрөгөөр худалдаж авдаг байх юм. Мөн хотод савлагдсан цэвэр ус том нь 500 төгрөгөөр зарагддаг бол Алтайд 800-1000 төгрөгөөр зарагддаг байна. Энэ нь Говь-Алтай аймагт усны хүрэлцээ тааруу байдгийн хамгийн ойрын жишээ болж байгаа юм. Дээрээс нь ус нь хатуулаг ихтэй, хужирлаг байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 40-50 хүүхэд багталцаж ядан суралцдаг, аймгийн төв орчны бохирдол ихтэй, цэвэрлэх байгууламж нь эдвэрсэн гээд энэ бүх шалтгаанаас халдварт шар өвчин буурахгүй шинжтэй байгааг эмч нар хэлж байсан юм. Тиймээс Говь-Алтайгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болоод бизнесмэнүүд орон нутагтаа анхаарал хандуулж, их зүйлийг хийх хэрэгтэй байгааг иргэд нь хүсэж байсан юм.

Shuud.mn
Сонин хачин
hatuulag ihtei usnaas bolj bugdeere dotor hodood gj avh yumgui uls bolson bz tsarainaas n l andashgui bugd huren huh aarul shige aristai boltsgootson baidiin bnl shd
2011-11-23
udahgui us n arhinaasaa unetei bolh yum bn l d tegeed arhia daruulah yum bhgui arai hyamdaar n pivor daruulj uusar bgd bugdeere ahichid bolh yum blgui d
2011-11-23
odoo govi altaigaas ner devshigchdiig heniig n ch songohgui baival taarna ajlaa hiideg bolson tsagt n songoj gargaval taarna bas deerees n ter oron nutgiin zasag zahirgaanii malnuud n er n yuga hj bdin bol do bugdiig n huuj gargaad orond n nutga gesen setgeltei malchid n hamaagui deer de
2011-11-23