Гурван ихэр панда мэндлэв
2014-08-13

Хятадын Гуандун мужийн Гуанжу хотын амьтны хүрээлэнд өнгөрсөн сарын 29-нд гурван ихэр панда мэндэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус амьтны хүрээлэнгийн ажилчид энэхүү мэдээллийг ихэд нууцалж өчигдөр л хэвлэлийнхэнд мэдэгджээ. Гурван ихрийн биеийн жин жирийн пандатай ижил буюу 80-120 грамм гэнэ.

1

Мэргэжилтнүүдийн хэлсэнээр гурван ихэр панда төрөх магадлал 1000-д нэг л удаа тохиолддог гэнэ. Панда нарын эх Жу Хиаогийн биеийн байдал сайжирсан бөгөөд өнгөрсөн амралтын өдөр тусгай хамгаалалттайгаар Гуандун мужийн Вэн хэмээх ууланд хоёр хоносон байна.

Энэхүү мэдээллийн дараа тус амьтны хүрээлэнг зорих жуулчдын тоо 10 дахин өссөн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. Тус улсад 2002, 2009, 2011 онуудад гурван ихэр панда мэндэлж байсан ч удалгүй амиа алдаж байжээ. Ихэр пандаг дөрвөн эмч гурван цагийн зайтай үзэж, Байгал орчны яаманд мэдээлж буй аж.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bolor:
hoorhon umaa delhiid hovordson amitanaa manai mal mongolchuudaas iluul harj handah umdaa ter dood taliin kkkkk gatsaa mangaraa
2014-08-13
kkkkkk:
yugiin nuudgiin hujaanuud gaihamshig bolson bish wahahahaha
2014-08-13
zochin:
usguud abbal huurhun bolno doo.
2014-08-13