Засгийг огцруулах ээлжит шаардлага
2014-08-13

Парламентэд суудалгүй намууд өнөөдөр мэдээлэл хийж, Засгийн газрыг огцруулах ес дэх үндэслэлээ танилцууллаа. Монгол консерватив нам, Бүгд найрамдах нам, Хамаг Монгол хөдөлгөөний нам, Монголын ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Лебирал нам, Иргэний хөдөлгөөний нам зэрэг УИХ-д суудалгүй намууд нэгджээ. Тэд энэ удаа Шинэчлэлийн Засгийн газрыг хууль эрхзүй, ёсзүйн чадамжгүй хэмээн дүгнэлээ. Тиймээс ч ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын айлчлалын үеэр хийгдэх томоохон гэрээ хэлэлцээг хийх ёсгүй хэмээн үзэж, тэдний айлчлалаас өмнө засгийг огцрохыг шаардлаа.

а

Ингэхийн тулд УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах ёстой гэв. Харин энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол  УИХ-ыг  тараах хүртэл тэмцэнэ гэдгээд парламентэд суудалгүй намуудын төлөөлөл мэдэгдэв.

ө

УИХ-д суудалгүй арван намын төлөөлөл Засгийн газрыг огцруулах тухай шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод өнгөрсөн сард хүргүүлж байсан. Өнөөгийн шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар нь Монгол Улсын тулгуур эрх ашиг, ард түмний хүсэл эрмэлзлэлд хөнгөн хийсвэр хандсан үйл ажиллагаа явуулж байгаа учраас Засгийн газрыг огцруулах ёстой хэмээсэн албан бичгийн спикерт илгээж байв. Үүний дараа тэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах найм дахь үндэслэлээ гаргаж, цагдан хоригдож буй ахлах зөвлөхтэйгээ очиж уулзсан нь ардчиллын үнэт зүйлийг гутаан доромжилсон хэмээн үзэж, огцрохыг шаардаж байсан юм.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
kube:
khuuli erkh zuin chadamjgui zasgiin gazar gej dugnesen gej baigaag bodokhod khuulia sain meddeggui khumuus bololtoi. yer ni tegeed iimerkhuu khariutslagagui medegdluud zasgiin gazryg unagaakhaas iluu uldeekhed eyereg nuluu uzuuldeg taltai shuu. zasgiin gazart sain muudaa bish ene nukhduuded durguidee zasgiin gazryn tald otdog ...
2014-08-14
үнэн муу бна:
ахиж ийм хогуудыг сонгохгүй шүү. яаж ийм муу байж чадаж бна аа
2014-08-14
алтанхуяг:
та нар одоо болио. хэн шаардаад байгаа юм? ард түмэн шаардаагүй л байна ш дээ. битгий ингэж улс төржөөд хүмүүсийг тайван ажлыг нь хийлгэхгүй бай. цаана чинь хийх, амжуулах ажил зөндөө байна. уих-д суудалтай намууд огцруулах тухай яриагүй байхад та нар одоо юув дээ.
2014-08-13
0+0=0:
huuli zorchvol ingedeg yum gej uhaaruulahdaa l baina. tuunees bish zasgiig soliod neeh ih uhaantan garch ireed hui hai geed buh yum deerdchihgui. uchir ji edgeer uls torchid geh humuus bugd avch idehiin shunald avtsan. mongoliin ard tumnii toloo gej garch irj baigaa hun baihgui dee. eeljee huleej chadahgui l baina gesen ug. mongoliin baylag ch ih yum, mongolchuud ch uneheer teneg yum.
2014-08-13
zochin бичсэн нь 2014.07.12:
шинчлэлийн засгийн газрыг огцруулж, алтанхуяагаас хийсэн үйлдэл, хуйвалдан шамшигдуулсан төсөв хөрөнгө, гэм буруугаар нь ял асуух цаг нь болсон баймаар юм. шудрага шүүх байна.
2014-08-13
иргэн:
зөвөө зөв хууль зөрчдөг ардчилалыг авсалсан ан-ын засгыг аль эрт огцоруулах ёстой байсан юм. валютын ханш жолоогоо алдаад амьжиргааны төвшин доошлоод байхад сайхан байна гээд хуцаад байдаг новшнуудыг огцоруулья.
2014-08-13
dorj:
монгол консерватив нам, бүгд найрамдах нам, хамаг монгол хөдөлгөөний нам, монголын ногоон нам, монголын уламжлалын нэгдсэн нам, лебирал нам, иргэний хөдөлгөөний нам 7 hon l nam baihad 13 gej ireed hudlaa medeelel uguh hereggui
2014-08-13
саран:
одоо огцруулдаг цаг нь бишээ харин телевлесен ажлуудыг нь хийлгэе
2014-08-13
erer:
ogtsoruulaad amarjargaliig tawiaach. ene hun urd zasag dampuurna gej helj bsan.aguu hun shd
2014-08-13
nam nam l ghiim:
nam nam gj mongolchuud tuilshirhaa bolimoor yum bugd l neg mongol gedeg 6usegtei nam bj hoorondoo hereldej uraldaj bh hoorond chini gadniihan eh orniig mini tsulmuj duuslaa negdsen neg bodlogo uzeltei bmaar bhiim nam gedeg neriin door buhii huuli bus uil ajillagaa yawagdaj bn nam hereggui bidend
2014-08-13
zochin:
ene neg kheden duwchin unzad palbii gombonuud bainaa . zasgiig ogtsruulna chi gekh shig , ta nar khen bolchikhood ingedeg bainaa, gishuunguy gants ambitstai nukhriin nam nertei durakuud ,
2014-08-13
zochin:
ih hural hurdan tarah heregtei bn.eruugiinhen an uusnuudtaiga niilj mingoliin amidral dauuhnaar helehed suirlee
2014-08-13
арай дэндүү байна зг:
энэ засаг бүтэхгүй ээ огцор
2014-08-13
зочин:
эдийн засаг ийм байхад огцрууллаа гээд сайжрах уу, өмнөх засаг адилхан л байсан, нэг их ажил хэрэгч, шударга хүмүүс, тийм сайжруулах арга байвал хэлээд өгчих, сонгуулийн шоу хийж байгаа, больж үз.
2014-08-13
tsg111:
zaaaaa ta nariig ard tumen tooj songoogui baihad bidnii umnuud bitgii hudlaaaa showuu hiigeed zasag tur uimuuleed bai za, ard tumen husvel ogtsruulna
2014-08-13