Эбола вирус хүрээгээ тэлсээр байна
2014-08-13

Баруун Африкт дэгдэж буй Эбола вирусын улмаас 1100 орчим хүн амиа алдаж, 800 гаруй хүн халдвар авчээ. ДЭМБ тус вирусын халдварыг хэрхэн зогсоох асуудлаар өчигдөр шуурхай хуралдаан зохион байгуулсан байна. Энэхүү хуралдаанд оролцсон төлөөлөгч нарын байр суурийг хүргэж байна.

5

Эбола вирусын эсрэг вакцин илгээсэн

6

Канад улсын Эрүүл мэндийн сайд Рона Амбросе

Канадын Эрүүл мэндийн яамны харьяа Текмира эмийн үйлдвэр ДЭМБ болон “Улаан загалмай” нийгэмлэгийн төлөөлөгчөөр дамжуулан Эбола вирусын халдвар авсан хүмүүст зориулж эбола вирусын эсрэг 800-1000 тун вакциныг илгээлээ. Тус вакцин нь Канад улсын үндэсний лабораторид бүтээгдсэн ч хүнд туршихыг АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас “Хэтэрхий аюултай” хэмээн хориглосон.

5

Өдөрт 40 хүн амиа алдаж байна

5

ДЭМБ-ын захирал Маргарет Чанг

Африкт дэгдсэн Эбола вирусын улмаас өдөрт 40 гаруй хүн амиа алдаж байна. Өнөөг хүртэл энэ вирусын халдварыг зогсоох тариа байхгүй байна. Дэлхийн олон оронд Эбола вирусыг зогсоохын тулд эм тариаг үйлдвэрлэж байгаа ч хүнд турших нь эрсдэлтэй.

5

Африкийн орнуудад зорчихгүй байхыг хүсье

6

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн

Эбола вирус өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байна. Тиймээс иргэдийг Африкийн орнуудад зорчихгүй байхыг хүсье. НҮБ-ын шинжээчид энэ асуудал дээр гол анхаарлаа хандуулж хурдан эмчлэх аргыг олохыг хүсье.

5

Шаардлагатай гэж үзвэл онц байдлаа сунгана

6

Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан

Нигер улсын хэмжээнд Эбола вирусээр 17 иргэн амиа алдсан. Ард түмнээ хамгаалахын тулд шаардлагатай гэж үзвэл онц байдлаа сунгахаа мэдэгдэж байна. Энэ үед гадаадын ямар ч орны жуулчныг хүлээн авахгүй.

6

АНУ эмч нараа илгээхгүй

5

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама

Баруун Африкт дэгдсэн Эбола вирусийг эмчлэх багт үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын хоёр эмч тус вирусын халдвар авсан. Африкийн орнуудад АНУ-ын эмч нараа тодорхойгүй хугацаагаар илгээхгүй. Эбола вирус хүрээгээ тэлсээр байгаа нь хэтэрхий их эрсдэлтэй байна.

6

“Ebola virus” бэлдмэл халдварыг зогсоож чадна

5

Пентагоны био хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн Давид Рич

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Канадын Эрүүл мэндийн яам Эбола вирусийг зогсоох, эмчлэх эмийн клиник туршилт явуулахыг Пентагоны био хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтнүүд зөвшөөрсөн. Тэгэхдээ халдваргүй хүмүүс дээр турших нь аюултай гэж үзсэн учир, шууд Эбола вирус дэгдсэн орнууд руу тээвэрлэсэн. “Ebola virus” бэлдмэл халдварыг зогсоож чадна гэдэгт итгэлтэй байна.

5

Эбола вирус Либери улсад заналхийлж байна

5

ДЭМБ-ын нарийн бичгийн дарга Наталья Тимакова

Эбола вирусээр хамгийн олон хүнээ алдсан улс бол Либери. Тус улсад 289 иргэн амиа алдаж, 75 хүн халдвар авсан нь тогтоогдсон. Либери улсын Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч байгаа ч үр дүнгээ өгөхгүй байна. Либери улсаас гадна Сьерра Леоне улсад халдвар авсан иргэдийн тоо хоёр дахин ихэссэн нь санаа зовоож байна.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ter em tarya l geh yom. hund turshij uzehgui , hereglehgui yom bol yah gej buteedeg yom be
2014-11-04
duku:
harin timee ma orn jin hil sul gazar bolhoor amrhan orj irh baihaa
2014-10-23
zochin:
mongol shig hil gaal muu ulsad orj ireh magadlal undur 50% tai bn
2014-10-20
haldvar mongol orj irvel yah ve:
mongold orj ireh magadlal 50% tai bna
2014-10-20
bibnaa:
oo tii*e tsereg enteree yawuulahaa bolih heregtei bhaa
2014-08-13
irgen:
hytadiin hutagt degdeevel olon hun burhan boloh baih daa esvel joom shig ym chin teseed uldeh bolov uu kkk
2014-08-13
mmmm:
*na biz ali 76 ond degdsen ymiig odoog hurtel zogsooj chadahgvi bn genvv. ene bol usa un delhiin eruul mendiin baiguullaga, emiin uildweriin tom corp uudtai shuud holbootoi busines l bndoo uur yu ch gehew. manaihan tii*e tsereg yawuulj l baidag butsaad irhed n yaj huleej awah u buun haldwar teeged irwel yah bolj bna
2014-08-13
зочин:
манай энхийг сахиулагчид сьерра леон явна ш дээ халдвар тээж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй ядаж байхад халуун оронд энэ ноцтой шүү
2014-08-13