Порошенко Оросын тусламжаас татгалзав
2014-08-14

Украины зүүн хязгаарын Донецк мужид амьдарч буй иргэдэд ОХУ-ын Засаг захиргаа тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Оросын “Орт 1” телевиз өчигдөр зүүн хязгаарыг чиглээд явж буй тусламжийн 287 ачааны машиныг харуулсан билээ. Тэгвэл энэхүү тусламжийн цувааг Украины газар нутагт нэвтрэхийг Ерөнхийлөгч Петр Порошенко хориглосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Украины Батлан хамгаалахын сайд Валерий Гелетея “Энэ тусламжийн цуваа нь ирээдүйд Оросын арми Украинд нэвтрэх нөхцлийг бүрдүүлнэ гэж эмээж байна” гэжээ.

1

Тус улсын Дотоод хэргийн сайд Арсен Аваков “Оросын тусламжийн бараа илгээж буй үйлдлийг дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох оролдлого гэж харж байна. Оросын ямар ч тусламжийн цувааг Украины газар нутагт нэвтрүүлэхгүй” гэсэн байна.

1

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “287 ачааны машинаас бүрдсэн цуваа 1800 тонн тусламжийн барааг Донецк мужид хүргэх зорилготой. Тусламжийн бараанд эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүүхдийн хоол тэжээл, аяны хөнжил, цахилгаан үүсгүүр багтсан. Порошенкогийн бодож байгаа шиг зүйл огт биш” гэж хэлжээ.

Харин НҮБ-ын Аюулгүй зөвлөл Петр Порошенког шүүмжилж, Донецк мужид яаралтай тусламж хэрэгтэй байгааг сануулсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
teneg l uls torch bn da xymyynlegiin tuslamjaas tatgalzan gedeg xymyynlegiin yil xereges tatgalzaj bnaa gesen yg biz de
2014-08-15
luta:
oros akh gej hut*g *anuudiig bygdiig ni tsaash haruulah yumsan hahhahah
2014-08-15
polpold:
tyykhee medehgui nukhur mini chi khol yavj yz. orosyyd baigaagui bol chi odoo ....
2014-08-14
зочин:
одоо улс орныг бодлого боловсруулагчид биш мөнгө хүүлэгч нар л жолооддог болсон байна шүү дээ
2014-08-14
bataa:
naas.in yabuulchix
2014-08-14
bnnvbbb:
manaih l hujaagiin tuslamjiig buu gazar nutag erh choloogooroo tolno
2014-08-14
augaa oros:
great russia
2014-08-14
россия:
энэ нэг тэрбумтанг яахаараа ерөнхийлөгч болгочихдог байнаа украйнчууд тэнэг улс юм даа орос донецк лугасын цэргийн хүчээр өөртөө нэгтгэж авааад порошенког пирошик болговол таарна
2014-08-14
zoxhin:
polpol chamd l xumuus itgexgui, xarin " ax " nart bol delxii itgene za "!
2014-08-14
polpol:
orosuud ene delhii deerhi hamgiin hudalch humuus sh te...ed nart hen itgeh yum
2014-08-14