Газар өмчлөлийн сугалааг маргааш "UBS" шууд дамжуулна
2014-08-14

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хүлээн авах ажиллагаа  08-р сарын 01-нээс эхэлсэн. Маргааш буюу 08-р сарын 15-ны өдрийн 12:00 цагаас  цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах гэж байна.  8 дугаар сарын 15-ны 12:00 цагаас энэхүү үйл ажиллагааг UBS телевизээр шууд дамжуулна.

ха

Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд нийтдээ 265 мянга орчим иргэн бүртгүүлжээ.  Үүнээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүсэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
tsolmon:
*rdlaga hangasan buh irgeddee shuud ugchihuj boldoggui ym uu. yun sugalaa be.huguu l luibraa hiih arga biaj de. buh ym buruugaar ergejee. shudraga ym gej algaa . ard tumen teneg bish shuu.
2014-08-15
zochin:
hudalla ydarch hymarch bga irgedeer shovuu hgeed bl da bas tanil taldaa ah duu hamaatan sadanda neg bol oorsdoo dotoroo huvaaj ideh gsen arga bh nisehiin shine horoolol ch hudal nudee olloogui l shovuu hsen de
2014-08-15
hhhh:
yu be? sn oilgohgui bna darga naraa,taarsaniig yaj harah be
2014-08-14