Яармагийн замыг ирэх сард ашиглалтад оруулахыг үүрэгдлээ
2014-08-15

Зам, тээврийн сайд А.Гансүх  Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл тавьж буй авто замын барилгын ажлын явцтай өглөө танилцлаа.  Уг замыг “Эсто” ХХК 2012 оны зургаадугаар сараас эхлэн барьж буй бөгөөд замын нийт урт нь 17.1 км аж. Хөгжлийн банкны санхүүжилтээр  24 тэрбум гаруй төгрөгөөр баригдаж буй энэхүү зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын түгжрэлийг 20-30 хувиар бууруулна.
б
Нийтдээ 70 цэгт төмөр бетон хоолой, хоёр гүүр бүхий уг замын газар шорооны ажил хамгийн хүнд хэцүү байсныг “Эсто” ХХК-ийн ажилчид онцоллоо. Зайсан толгойгоос баруун тийш Яармагийн гүүр хүртэл уул, хад чулуу сэтлэн барьсан замд одоо туузан болон бетон хашлагыг хийх аж. Одоогоор зургаан км замын туузан хашлагын хөрөнгийг шийдсэн, үлдсэн найман км замд хийх туузан хашлагын хөрөнгийг Хөгжлийн банкнаас хүсэж байгаа юм байна. Зам, тээврийн сайд А.Гансүх болон нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар замын ажлын гүйцэтгэлтэй танилцан, гэрээт хугацаандаа буюу ирэх сарын 1 гэхэд замыг ашиглалтад өгөхийн тулд хичээж ажиллахыг даалгалаа.  Мөн салбарын сайд Богд уулын арын замыг огцом эргэлтүүд олонтой, өвлийн улиралд халтиргаа гулгаа ихтэй, уул, сэтэлсэн уул, хад чулуу үер усанд нурах аюултай тул хамгаалалт бэхэлгээ, замын тэмдэг тэмдэглэгээг маш сайн хийх хэрэгтэй гэдгийг хэлжээ.
Shuud.mn
Сонин хачин